Гоо сайханЭрүүл мэнд

Нүдний хар хүрээг арилгах шалгарсан аргууд

Нүднийх нь доод хэсэг харласан хүнийг хараад бид шууд “Өө, тэр ойрд сайн унтаж чадахгүй байгаа юм шиг байна!” гэж дүгнэдэг.

Гэхдээ анагаахын мэргэжилтнүүд эдгээр хар хүрээ үүсгэхэд ядрахаас бусад цөөн хэдэн хүчин зүйл нөлөөлдөг болохыг тогтоожээ. Меланин бол бидний биед агуулагдах байгалийн хүрэн, хар өнгийн пигмент бөгөөд арьс, үс, нүд, биеийн бусад хэсгүүдэд өнгө оруулах үүрэгтэй.

Хэт их меланиныг нүдний доор орохоос урьдчилан сэргийлэх аргуудыг танд хүргэж байна.

Life Style сайт та бүхэндээ юу нүдний дор харладаг, яаж сэргийлэх талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

  1. Зөв байрлалд унт

Зөв байрлалд унтах нь нүүр хавагнахаас сэргийлж чаддаг. Таны унтаж байх үед таны нүдэн доор шингэн хуримтлагдах болно, ялангуяа илүү тэгш байрлалд хэвтэж байх үед. Дэр дэрлэж унтах нь шингэн хуримтлагдахаас сэргийлж нүүрэний арьсыг гэрэлтүүлж харагдуулна.

  1. Нарны шууд тусгалаас зайлсхий.

Арьс өнгөний эмчээс асуувал нүүрээ нарны шууд тусгалгүй байлгахыг танд зөвлөнө гэдгийг амлаж байна. Нарны гэрэл нь бидний арьсыг илүү хурдан хөгшрүүлдэг төдийгүй хортой хэт ягаан туяа нь арьс гэмтээхэд хүргэдэг. Энэ арьсны хөгшрөлт нь хаван болон нүдний доорхи хар хүрээ үүсгэдэг. Тиймээс хэрэв та наранд удаан хугацаанд зогсохоор төлөвлөж байгаа бол нарнаас хамгаалах тос түрхэж, сүүдэр бараадаж, малгайгаа өмсөөрэй!

  1. Байгалийн орц найрлагыг туршиж үзээрэй

Өргөст хэмх, цайны уут гэх мэт өөрийн гэрээс олж болох нийтлэг найрлага нь нүдний дор үүсдэг хар хүрээтэй тэмцэхэд тустай. Өргөст хэмх нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул нүдний доорх хаваныг багасгахад тусалдаг бол цайны уутанд агуулагддаг кофеин ба таннин нь үрэвслийг бууруулж, арьс чангалахад тусалдаг. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд өргөст хэмх эсвэл цайны уутаа 5 минутын турш хар хүрээн дээрээ хүйтнээр нь шахаж түрхээд дараа нь нүүрээ зайлж угаана уу.

  1. Мөс шиг хүйтэн нүүрний нүүрний бэлдмэл.

Хүйтэн өргөст хэмх, цайны уут нь нүдний уутны үрэвслийг бууруулдагтай адил мөсөн шоо эсвэл хүйтэн компресс (эсвэл мөсөн уут) ашиглах нь нүүрний хар хүрээний үлдээдэг хаван арилгах үйлчилгээтэй. Мөсийг түрхэх нь арьсны эдгэрэлтийг түргэсгэж, арьсанд шинэлэг, эрүүл туяа өгдөг.

  1. Нойроо сайн авах

Бидний бие нойр дутуу байх үед бидний арьс цайвар харагддаг тул нүдний доорхи хар хүрээг илүү тод харагдуулдаг. Бидний нүдний доорх арьс нэлээд нимгэн тул ядарснаас амархан харладаг бөгөөд энэ нь судасны байнгын тэлэлтээс болдог. Насанд хүрэгчдийн хувьд нүүр царайгаа шинэ залуу байлгахын тулд өдөр бүр дор хаяж 7-9 цаг унтах нь чухал юм.

What's your reaction?

Related Posts

1 of 50

Leave A Reply

Your email address will not be published.