Эрүүл мэнд

Өглөөний кофе нь цайнаас илүү гэдгийг илтгэх 5 шалтгаан

Кофе, цай бол дэлхий дээрх хамгийн их хэрэглээтэй 2 ундаа юм. Гэсэн хэдий ч өглөө сэрээд хүмүүс ихэвчлэн цайны оронд нэг аяга кофе уудаг. Яахав, зарим хүмүүс кофенд илүү дуртай байдаг болохоор уудаг байх гэж бодож магадгүй, гэхдээ мөн өөр төрлийн давуу талууд ч байдаг юм шүү.

Life Style сайт та бүхэндээ өглөө сэрээд кофе уухын ашиг тусын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

  1. Кофе нь дасгал хийхэд тустай

Хэрэв та сэрж, өглөөний эрчим хүчийг мэдрэхийн тулд өдөр тутмын дасгалаа хийх дуртай бол кофе таны хувьд хамгийн зөв сонголт байж болох юм. Кофены найрлагад цайнаас илүү их хэмжээний кофеин байдаг гэдгийг харгалзан үзвэл кофе нь таны биеийн тамирыг сайжруулж, дасгал хөдөлгөөнөөс гарах ядаргааг багасгадаг.

  1. Кофе нь анхаарал төвлөрөлтөд тустай

Шалгалтанд бэлдэж байгаа ч юм уу эсвэл анхаарлаа дээд хэмжээнд төвлөрүүлэх шаардлагатай ямар нэгэн ажил хийж байгаа юм биш биз? Энэ тохиолдолд кофе таны сонголт байж магадгүй юм! Ундаа нь илүү их хэмжээний кофеин агуулдаг тул жишээлбэл шөнийн цагаар сэрэмжтэй байж, дасгал хөдөлгөөн хийхэд тусална.

  1. Кофе нь сэргээш болно

Цай бол кофеин ба L-теанин агуулсан ундаа юм. Кофеин нь бидний тархинд аденозины рецептортой харилцан үйлчилж, ядрах мэдрэмжийг бууруулдаг тул таныг тайвшруулахад тусална. Цусан дахь кофеины өндөр концентраци уухаас 15 минутын дараа л гарч болзошгүй.

  1. Жин хасахад кофе танд тусална.

Кофены хэрэглээ нь өөх тосны хэмжээ, ялангуяа эрчүүдийн өөх тосны хэмжээ багатай холбоотой гэсэн судалгаа байдаг. Амьтад дээр хийсэн судалгаанууд мөн ижил үр дүнг үзүүлэв. Өөр нэг сонирхолтой судалгаагаар хлорогенийн хүчил нь биеийн жинг бууруулдаг хүчтэй бодис болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь туранхай байхыг хүсдэг бидний хувьд кофе бол сонирхолтой сонголт болохыг баталж байна.

  1. Кофе нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг

Судалгаанаас харахад кофеин нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ. Өдөрт ердөө 3 аяга кофе уух нь өвчний эрсдлийг 42% бууруулах бөгөөд энэ нь нэлээд сонирхолтой юм. Өөр нэг судалгаагаар кофейн агуулсан кофе нь чихрийн шижингийн II хэлбэрийн эрсдлийн буурахад нөлөөлсөн болохыг харуулсан.

What's your reaction?

Related Posts

1 of 46

Leave A Reply

Your email address will not be published.