Эрүүл мэнд

Үрчлээ үүсгэх аюултай 4 төрлийн зуршил

Бидний өдөр тутам хийдэг зарим энгийн үйлдлүүд удаан хугацаанд үргэлжилбэл хор хөнөөлтэй үр дагавар авчирч болно гэдгийг мэдэх үү? Жишээлбэл, улаан мах идэх нь хөгшрөлтийг түргэсгэж, нарнаас хамгаалах тос түрхэхгүй байвал арьс амархан үрчлээтдэг гэх мэт.

  1. Бохь зажиллах

Ихэнх бохь зажилдаг хүмүүс амныхаа эргэн тойронд үрчлээтэй байдаг. Бид зажлахдаа булчингаа хэтрүүлэн ажиллуулж байгаа бөгөөд ингэснээр амны эргэн тойронд үрчлээ, үүсч болзошгүй юм.

  1. Гүйх

Гүйх үед арьсны давхаргын доорх өөх шатдаг. Өөх тосны харьцаа алдагдвал үрчлээс илүү үүсэх магадлалтай байдаг байна. Түүнээс гадна ихэнх гүйгч нар нарнаас хамгаалалтгүй гадаа олон цагаар өнгөрөөж, арьсаа наранд хордуулдаг.

  1. Ухаалаг утас руугаа олон цагаар ширтэх

Гар утас ашиглах нь таныг хөгшин харагдуулдаг. Эмнэлгийн мэргэжилтнүүд утас руу доошоо чиглэсэн харцыг үргэлжлүүлэн харвал хүзүүнд үрчлээтсэн шугам үүсгэж болзошгүй гэж үздэг байна.

  1. Нарны шил зүүхгүй байх

Хөгшрөлтийн шинж тэмдэг, түүний дотор үрчлээсний 80% нь нарнаас үүдэлтэй. Нүдээ анивчих үед энэ нь үрчлээсийг илүү гүнзгий, тод болгодог. Мөн таны нүдэнд гэрэл тусч байвал таны нүд их ачааллыг авах ба энэ нь хөмсөгний хоорондох үрчлээг ч гүнзгийрүүлж болзошгүй юм.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.