Эрүүл мэнд

Бидний өдөр тутамдаа хийдэг ХӨГШРҮҮЛЭХ АЮУЛТАЙ ҮЙЛДЛҮҮД

Зарим хүмүүс 30 нас хүрсэн ч хүүхдээрээ царайтай байдаг бол зарим нь эсрэгээрээ наснаасаа овортой харагддаг шүү дээ. Энэ нь бидний хэрэглэж буй хоол хүнс болон өдөр тутамдаа хийдэг үйлдлүүдтэй холбоотой байдаг байна.

Life Style сайт та бүхэндээ үрчлээ болон хөгшрөлд хүргэх аюултай бидний өдөр тутамдаа хийдэг үйлдлүүдийг бэлтгэн хүргэж байна.

  1. Соруулаар уух

Соруулаар кофе эсвэл цай уух нь таны шүдэнд толбо тогтохоос сэргийлдэг боловч уруул орчмоор үрчлээс үүсгэж болзошгүй юм. Энэ нь таны уруулыг мэдэгдэхүйц өөрчлөхгүй ч гэсэн уруул нь үрчлээтэх хандлагатай хүмүүс соруул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Булчингийн давтагдах хөдөлгөөн нь таны амны орчим дахь коллагеныг задалж, гүнзгий үрчлээ үүсгэдэг.

2. Хажуу талаараа харж унтах

Зарим унтах байрлал нь таны арьсыг үрчлээтэхэд хүргэдэг. Хэрэв та хажуу эсвэл доош харж унтаж байвал нүүрээ дэрэндээ шахаж байгаа нь таны арьс нугаларахад хүргэж байна. Үүнээс зайлсхийх хамгийн зөв арга бол дээш харж унтах юм.

3. Нүдний халхавч зүүж унтах

Таны нүдний эргэн тойрон дахь арьс маш эмзэг бөгөөд гэмтэх магадлал өндөртэй. Зарим нүдний халхавч нь түүнийг цочирдуулж улмаар үрэвсүүлдэг ба улмаар үрчлээ үүсгэж болзошгүй. Хэрэв та унтахдаа нүдний халхавч зүүдэг бол нүд орчим тань үрчлээтэж байгаа гэсэн үг юм.

4. Контакт линз зүүх

Бид линз зүүхдээ ихэвчлэн хөмсгөө өргөдөг. Энэ давтагддаг хөдөлгөөн нь бидний духан дээрх арьсыг үрчлээтэхэд хүргэдэг. Нүдний шилнээс ялгаатай нь контакт линз нь нүдний орчмын арьсыг хэт ягаан туяанаас хамгаалахгүй тул нимгэрч, үрчлээтэх нь амархан болно.

Танд эдгээр зуршил бий юу? Эдгээр нь таны арьсанд хэрхэн нөлөөлж байгааг анзаарсан уу?

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.