Гоо сайхан

БҮСГҮЙЧҮҮДДЭЭ Гоёмсог сормуусны 15 нууцыг хэлж өгье

Эмэгтэйчүүдийн дур булаам байдалд нь түүний урт, өтгөн сормуус нөлөөлдөг. Будалт хийхээс 10 минутын өмнө сормуусандаа чидун эсвэл кокосын тос түрхээрэй. Энэ нь сормуусыг гоо сайхны бүтээгдэхүүний сөрөг нөлөөнөөс хамгаалах болно.

Е витамин бө биотины хэрэглээ нь сормуус, үсний өсөлтийг нэмэгдүүлдэг.

Та дээд зэргийн чанартай сормуусны будаг хэрэглэсэн ч гэсэн химийн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан байдаг. Сормуусаа долоо хоногт ядаж нэгээс хоёр удаа будалтаас чөлөөлөөрэй.

Сормуус будалтын сойзноос илүүдэл будгийг арчиж хаях нь бөөгнөрөл үүсэхээс сэргийлнэ.

Сормуусны будгаа нэг аяга бүлээн усанд хийж бүтээгдэхүүнийг халаах нь ямар нэг бөөгнөрлийг задлах болно.

Амны халбагаа бүлээн усанд дүрээд хатаагаад зурган дээрх шиг сормуусны будгаа түрхэхдээ хэрэглээрэй. Энэ нь сормуусны будгаар зовхио бохирдуулахгүй байхад тустай.

Сормуус дэрвийлэгчийг хэрэглэхдээ сормуусны будийг нэгэн зэрэг түрхэж үзээрэй.

Сормуусны будагны сойзоо 90 градус хүртэл нугалах нь будахад амар байдаг.

Сормуусныхаа будганд хэдэн дусал давсны уусмал эсвэл оливийн тос нэмэх нь шинэхэн байх үеийн тогтвортой байдалд хүргэнэ.

Сормуусныхаа будгийг эхлээд сойзоо хэвтээ байдлаар барьж, дараа нь сормуусны үсээ бие биенээс нь салгахын тулд босоо хөдөлгөөнөөр будаарай. Энэ нь тэднийг илүү урт, өөгүй харагдуулах болно.

Сормуус дэрвийлгэгч хэрэглэхээсээ өмнө үсний сэнсээр хоёр секундын турш дулаацуулаарай. Сормуус илүү урт дэрвийх болно.

Сормуусаа хоёр удаа будаарай. Эхнийхээ будгийг түрхээд дараа нь хүүхдийн цацлага сормуусандаа түрхээрэй. Цацлага түрхэсний дараа сормуус бага зэрэг тоостой юм шиг харагдах ёстой. Дараа нь дахиад сормуусны будгаа нэмж түрхээрэй. Ингэснээр сормуус илүү өтгөн харагдах болно.

Сормуус дэрвийлгэгчийг зурагт үзүүлсний дагуу ашиглаарай.

Будгыг сормуусныхаа гадна ба дотор талд нь түрхэнэ.

Сормуусны будаг нь таны нүүр будалтын үргэлж хамгийн сүүлийн алхам байх ёстой. Нэмэлтээр доод зовхиныхоо дотоод хэсэгт хөнгөн  нүдний харандаа ашиглахыг санал болгож байна. Энэ нь таны дүр төрхийг илүү тод томруун болгож нүдийг тань томруулж харагдуулах болно.

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.