ЗөвлөгөөЭрүүл мэнд

Талх идэхээ болиход таны биед юу тохиолддог вэ?

Хүмүүс талх идэхээ больж, нүүрс ус агуулаагүй хоолны дэглэм барихыг хичээдэг болжээ. Олон влогчид гурилан бүтээгдэхүүнээс татгалзахаар шийдсэнээс амьдралдаа юу өөрчлөгдсөн талаар мэдээлэл хуваалцсан байдаг. Үр дүнгүүд нь үнэхээр гайхалтай. Арьс нь эрүүлжиж, турж эрч хүчтэй болдог. Гэхдээ эдгээр зөвлөмжүүд бүгд үр дүнтэй юу?

                                   Цагаан ба хар талх

Хөх тарианы эсвэл бүхэл улаан буудайн гурилаар хийсэн талх маш сайн байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд тустай боловч цагаан талхны тухайд энэ нь тийм ч сайн биш юм. 20- р зуунд гурил, мөөгөнцөр өөрчлөгдөж, хүчтэй энерги ба нэмэлтүүдийн нэгдэл нь зуурмаг боловсорч гүйцэх хугацааг бүрэн өөрчилжээ.

 1. Ашиггүй бүтээгдэхүүн

Улаан буудайн үр тариа амин дэм ихтэй байдаг. Гэхдээ үр тариа боловсруулж байх үед бүх ашигтай бодисууд алга болдог. Дээд зэргийн чанартай цагаан гурил ч гэсэн боловсруулалт хийхээс өмнө агуулагдаж байсан ашигтай бодисынхоо 30 орчим хувийг хадгалдаг бөгөөд харамсалтай нь эдгээр бодисууд ердөө 2 долоо хоногийн дараа идэвхгүй болдог. Дашрамд хэлэхэд, гурилын хадгалах хугацаа 12  сар орчим байдаг.

2. Амтгүй байдал

Цагаан талх ямар ч амтгүй гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрцгөөе. Гэхдээ энэ нь таны идэж буй мах, шөл, бяслагны амтыг мэдрэхэд саад болохгүй.

3. Хортой чанар

Богино хугацаанд илүү их улаан буудай тариалахын тулд тариаланчид пестицидээр цацдаг. Мэрэгч, мөөгөнцөрөөс хамгаалахын тулд янз бүрийн химийн бодис цацдаг. Нэмж дурдахад гурилыг цагаан болгохын тулд үйлдвэрлэгчид бензойлын хэт исэл, персульфат, хлорын давхар ислийг угаахад хэрэглэдэг ижил бодисыг ашиглан цайруулдаг. Талх худалдаж авахаасаа өмнө цэвэршүүлсэн гурилаар биш органик гурилаар хийсэн эсэхийг шалгаарай. Цэвэршүүлсэн гурил нь дээр дурдсан процедурыг агуулдаг.

4. Арьсны асуудал

Хэрэв хүн ихэвчлэн гурилан бүтээгдэхүүн иддэг бол арьсны асуудалтай тулгардаг. Батга ихэвчлэн талханд агуулагддаг цавуулагаас үүсдэг. Бие махбодь цавуулаг ялгаруулж чадахгүй тул гэдэс дотрыг гэмтээх шалтгаан болдог.

5. Хоол боловсруулах эрхтний асуудал

Цавуулаг нь дэээр дурьдсанчлан хоол боловсруулах эрхтний өөр өөөр асуудал үүсгэдэг. 5-6 зүсмэл үр тарианы талх нь өдрийн нормыг хангахуйц хэмжээний эслэгээр хангаж өгдөг. Хэрэв та жимс хүнсний ногоо идэж энэ нормыг авахыг хүсвэл 14 алим, 21 лууван идэх хэрэгтэй болно.

6. Эрт хөгшрөлт

Цагаан талх бол ямар ч ашиг тустай бодис агуулаагүй бүтээгдэхүүн. Витамин агуулаагүй хоол идэх нь бидний бие махбодийг залуу хэвээр байх боломжгүй болгодог.

7. Донтолт

Талх нь мансууруулах бодис шиг байдаг. Цагаан гурил нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, улмаар инсулины хэмжээ нэмэгдэхэд хүргэдэг. Нэг зүсэм талх идэхэд цусан дахь сахарын хэмжээ хурдан өсдөг боловч дараа нь хурдан буурдаг. Цусан дахь сахарын хэмжээ ийм огцом өөрчлөгдөх нь чихрийн шижин өвчнийг ч дагуулдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.