ЗөвлөгөөЭрүүл мэнд

Эрүүл мэндэд хор уршигтай 6 тренд

Зарим эрүүл мэндийн трендүүдийг дагах нь эрүүл мэндэд хор уршигтай байж болох юм. Энэ нь эрүүл залуу хүмүүст зориулан бүтээсэн хүмүүсээс болдог. Зарим архаг хууч өвчинтэй хүмүүс дагахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй .

Өндөр эрчимтэй дасгал

Зарим Кардио хийдэг сайхан биетэй хүмүүсийг бид хараад ид шид гэж боддог. Рутгер их сургуулийн судалгаагаар үүнээс болж өвдөг мөрний гэмтэл үүсэж болох нь батлагджээ. Ийм төрлийн бэлтгэл хийхийн тулд та бэлтгэлтэй байх хэрэгтэй . Хэрвээ та анхлан суралцагч мөн хурдан жингээ хаяхаар шийдсэн бол энэ нь тйим зөв шийдвэр биш юм. Эхлэхээсээ өмнө заавал биеэ халааж байгаарай.

Нүүрсэн шүдний оо

Сүүлийн үед нүүрсэн эмээр ходоодоо цэвэрлэхээс гадна гоо сайхны зориулалтаар ашиглах нь элбэг болжээ. Хэрэв та нүүрс агуулсан шүдний оо хэрэглэхийг хүсэж байвал энэ нь өөрөө зүлгүүрийн шинж чанартайг анхаарах хэрэгтэй . Үүгээр шүдээ цэвэрлэснээр пааланг зүлгэж нимэглэдэг.Энэ нь таны шүдийг илүү мэдрэмтгий болгоно.Ер нь бол шүдний эмчээс л зөвлөгөө авах хэрэгтэй .

Электрон тамхи

Ойрийн үед хүмүүс тамхинаас гарах зорилгоор электрон тамхи хэрэглэх нь элбэг болсон. Тэд үүнийг тамхинаас бага хортой гэж боддог. Гэхлээ халсан электрон тамхи химийн бодисуудаас бүрдэх никитон үүсгэдэг ба энэ нь хүний биед илүү муугаар нөлөөлдөг.

Доучинг

Энэхүү цэвэрлэгээний арга нь бэлэг эрхтэний дотоод микрофлорыг өөрчлөх , цочроох , загатнах , бактери үүсгэдэг. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэгийг нэмэгдүүлдэг.

Жоргүй Витамин

Жоргүй витамин нь муу үр дагавартайг эмч нар бидэнд байнга сануулдаг. Жишээ нь C витаминыг хэт их хэрэглэх нь бөөрний чулуу үүсгэдэг.
Танд шим тэжээл дутаж байгаа бол хоолноосоо авахыг зөвлөж байна. Бас хүнсний мэргэжилтэнтэй уулзаад үзээрэй.

Кегал дасгалууд

Кегелийн дасгалууд нь зөвхөн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд зориулагдсан байдаг бөгөөд хэрэв зөв хийвэл аарцагны булчинг чанга болгож өгдөг. Гэхдээ энэ төрлийн дасгал нь маш их асуудалтай байдаг. Жишээлбэл, хэрэв та аарцагны өвчтэй бол энэ дасгалийг хийвэл улам дордуулах мөн давсаг бөөрийг гэмтээх эрсдэлтэй . Түүнээс гадна олон хүмүүс энэ дасгалыг буруу хийж, хурдан үр дүнд хүрнэ гэж найдаж хийдэг. Энэ нь өөрөө маш буруу зүйл юм.

Эмчээс зөвлөгөө авч хийхийг зөвлөж байна.

source : brightside.me

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.