ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хүний хөл дотор эрхтэн ямар байгааг харуулдаг

Хөл нь зарим дотор эрхтэний өвчинг харуулдаг. Жишээ нь чихрийн шижин нь цусны эргэлтийг удаашруулдаг. Хүсээгүй үр дүнгээс сэргийлэхийн тулд ямар эрхтэн гэмтсэнийг олж урьдчилан сэргийлэх хэрэгтэй .

1.Хөлний доод хэсэг хавагнах

Хөлөнд сул мах үүсэх удаан зогссоноос үүсэх боловч бас олон шалтгаантай байдаг.

Юуг илэрхийлж байна вэ?

Зүрхний өвчин:Зүрхний олон өвчин хөлөнд сул мах үүсэх шалтгаан болдог.

Венийн судсын асуудал:Венийн судас цусыг зохих ёсоор шахах чадваргүй болохоор хөлөнд цус хуримтлагддаг.

Тунгалгын системийн асуудал: Бие махбодид тунгалгын судас болон зангилаанууд байдаг. Тунгалгийн системд бөглөрөл үүссэнээр гар болон хөл хавагнадаг.

Элэгний асуудал: Элэг нь хангалттай хэмжээний цусны уураг гаргаж чадаагүйн улмаас  хавагнал үүсэж болно.

2.Хөлний арьс цэнхэр эсвэл ягаан өнгөтэй болох

Хөл хөлдсөн үед л цэнхэр өнгөтэй болдог гэж хүмүүс боддог байх гэхдээ дулаан байсан ч ийм зүйл болж болно.

Юуг илэрхийлж байна вэ?

Цэнхэр хурууны синдром гэдэг нь цусны бөглөрөлийн үед тохиолддог.

3. Хөлний хуруунд өвдөх

Хөлний хуруу хэсгээрээ өвдөж хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжлэх тохиолдол гардаг. Үл тоомсорлож огтхон болохгүй . Эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөж байна.

Юуг илэрхийлж байна вэ?

Энэ нь бактериас үүссэн зүрний өвчин байх магадлалтай . Ердийг тохиолдолд антибиотикаар эмчилж болдог ба мэс засал хийх шаардлагагүй .

4.Шалтгаангүйгээр хөхрөх

Бидэнд ямар ч шалтгаангүйгээр арьсан дээр хөх толбо үүсэх тохиолдол байдаг. Энэ нь заримдаа урт хугацаагаар үргэлжилдэг.

Юуг илэрхийлж байна вэ?

-Элэгний өвчин

-Дархлаа сулрал

-Судасны асуудал

-Цус алдах эмгэг

5.Улаан тууралт үүсэх

Арьсны тууралт нь нийтлэг үзэгдэл юм. Энэ тууралт нь улаан бүр ягаан ч байж болно. Зарим тохиолдолд загатнадаг ба энэ нь зүгээр харшлын нөлөө ч байж болох юм. Зарим тохиолдолд ноцтой өвчин ч байж болох юм.

Юуг илэрхийлж байна вэ?

-Судасны үрэвсэл

-Чонон хөрвөс байж болно.

6.Аалзных шиг судлууд гарч ирэх

Аалзан судлууд нь жирэмслэлтийн үед эсвэл хэт тарган , хөдөлгөөн дутагдлаас болж үүсдэг.Заримдаа тэр хэсгээр өвдөлттэй ч байж болох юм.

Юуг илэрхийлж байна вэ?

Варикозын судлууд нь өнөө үед маш түгээмэл тохиолддог болсон бөгөөд нийт хүмүүсийн 30%д тусдаг.
Та эрүүл мэнддээ анхаарч хэр их эмчид үзүүлдэг вэ ? Хөлөнд асуудал тулгарсан бол эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

source : brightside.me

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.