ЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Хэтрүүлэн хэрэглэвэл БӨӨРӨНД МАШ ИХ АЧААЛАЛ ӨГЧ муугаар нөлөөлдөг 7 хүнс

Хэтрүүлэн хэрэглэвэл БӨӨРӨНД МАШ ИХ АЧААЛАЛ ӨГЧ муугаар нөлөөлдөг 7 хүнс

Бөөр бол хүний бие дэх хамгийн чухал үүрэгтэй эрхтэнүүдийн нэг. Хорт бодисуудыг шээсээр гадагшлуулж , цусан дахь хорт бодисуудыг шүүх үүрэгтэй . Тийм ч учраас бөөрөө хайрлаж эрүүл байлгах хэрэгтэй . Харамсалтай нь зарим хоол хүнсүүд муугаар нөлөөлж бүр их идвэл хэвийн үйл ажиллагаанд нь нөлөөлдөг.

1.Авакода

Хэдийгээр авакода нь шим тэжээлийн хувьд олон сайн талтай ч маш их хэмжээгээр идэх нь бөөрөнд муу . Яагаад гэвэл энэ жимс нь маш их калийн агууламжтай юм. Бидний биед эрдэс бодис шаардлагатай ч гэлээ кали хэт ихэсэх нь зүрхний цохилт ихэсгэн муу нөлөө үзүүлдэг.

2.Мах

Мах хэтэрхий их идэх нь бөөрөнд асуудал үүсгэдэг.Учир нь малын гаралтай уураг нь задрахад , шүүгдэхэд бөөрөнд маш их дарамт учруулдаг юм. Мөн амьтны гарал уураг нь бөөрөнд чулуу үүсгэхэд хүргэдэг. Маханд шээсний хүчил ялгаралтыг дэмждэг пүрин агуулдаг нь бөөрний чулуу үүсэх нийтлэг шалтгаан юм.
Та махнаас илүү ногоо болон самар идэж уурагны нөөцөө авч болно.

3.Давс

Эрүүл хооллолтын дэглэмд өдөрт 2300мг натри(ойролцоогоор 1 амны халбага) гэж заасан байдаг.Та хэтэрхий их давс хэрэглэвэл натриг шүүхийн тулд бөөр илүү их ажиллаж эхэлдэг ба үүнээс болж цусны даралт нэмэгддэг байна.Бөөрөөэрүүл байлгахын тулд давсны оронд өөр амтлагч хэрэглээрэй. Давс их агуулсан лаазалсан мах , хиам, хөлдөөсөн пицца гэх мэт хүнсээ багасгахыг хичээгээрэй.

4.Гадил

Хэрэв танд бөөрний асуудал байгаа бол хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй . Харин гадил жимс нь их кали агуулсан байдаг тул ихээр идэж болохгүй .
Насанд хүрсэн хүний калийн өдрийн хэрэглээ 3500-4700мг байдаг ба 1 гадилд 537мг кали агуулагддаг. Та их хэмжээгээр идвэл бөөр шүүж чадахгүй байдалд хүрдэг .

5. Сүүн бүтээгдэхүүн

Хэдийгээр сүү сүүн бүтээгдэхүүн нь витамин тэжээллэг чанараар баялаг ч гэлээ бөөрөнд муугаар нөлөөлж болно. Учир нь маш их фосфор агуулагддаг учир бөөрөнд дарамт үзүүлдэг.
Түүнээс гадна таны бөөр бүрэн ажиллагаагүй бол шууд цусанд фосфорыг хүргэж ясны чанарт нөлөөлдөг.

6. Улаан буудайн талх

Улаан буудайн талх хэдий эрүүл , тэжээллэг чанар ихтэй боловч их хэмжээгээр идвэл бөөрөнд муугаар нөлөөлнө. Учир нь талханд их хэмжээгээр кали болон фосфор агуулагддаг юм. Нэг зүсэм улаан буудайн талханд 70 мг кали болон 57 мг фосфор агуулагддаг. Харин цагаан талхан 25 мг кали болон 25 мг фосфор агуулагддаг байна .

7. Жүрж ба жүржийн ундаа

Жүрж нь илчлэг багатай болон C аминдэм ихтэй байдаг хэдий ч кали их хэмжээгээр агуулагддаг. 1 Жүржинл 240мг кали агуулагддаг ба 1 аяга шүүсэнд 450мг орчим агуулагддаг. Эдгээр тоонуудаас үзэхэд жүрж болон жүржийн шүүсийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй . Хэрэв илүүдэл калийг шүүж чадахгүй бол энэ нь биед маш муугаар нөлөөлдөг.

source : brightside.me

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 144

Leave A Reply

Your email address will not be published.