СонирхолтойХоолны ЖОР

Гайхалтай амттай Кимчи Жигэний хялбар жор

Гайхалтай амттай Кимчи Жигэний хялбар жор

Атга дүүрэн /100 гаруй гр/ эсвэл түүнээс их хэмжээний хэрчсэн гахайн мах

1 бөөрөнхий сонгино /жижиглэж хэрчсэн/

4 хумс сармис /жижиглэж хэрчсэн/

2 цайны халбага цагаан гаа

1 аяга кимчи

2 аяга ус

1 боодол дүпү

халуун соус

3 халбага буурцагны соус

2 халбага цагаан будааны цуу

Давс

• Дунд зэргийн хайруулын тавган дээр гахайн махаа шарна.

• Сонгино, сармис, цагаан гаагаа дээр нь нэмж хийгээд, сонгино шаргалттал 5 минут орчим шарна.

• Дээр нь кимчигээ шүүстэй нь хий. Кимчиг халуун болтол нь хутга.

• Дээр нь хүссэн хэмжээгээр нь ус хийж, буцалгана. Буцлах хоорондуур нь дүпүгээ дөрвөлжилж хэрч.

• Буцалмагц нь дүпүгээ хийнэ.

• Амсаад үз. Халуун байгаа биз? Үүнээс илүү, хир халуун ногоотойг идмээр байгаагаасаа шалтгаалаад соусаа нэм.

• Шаардлагатай бол давс нэм.

• Бэлэн болсон шөлөө агшаасан будаатай хамт олго.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 33

Leave A Reply

Your email address will not be published.