СонирхолтойХоолны ЖОР

Урин дулаан цаг ирж байна ГЭРТЭЭ гадил жимсний зайрмаг хийж идээрэй

Урин дулаан цаг ирж байна ГЭРТЭЭ гадил жимсний зайрмаг хийж идээрэй ШЕЙРЛЭЭД ХАДГАЛААРАЙ

Зайрмаг хийхийг хэцүү гэж бодож байна уу? Тэгвэл 10-хан минутын дотор амтат гадил жимсний зайрмаг хийх амархан аргыг толилуулж байна. Шинэхэн бөгөөд ямар ч хүнсний будаг ороогүй зайрмагийг гэр бүлээрээ амтлаарай.

Орц: 2 аяга крем /кремний шингэн бэлдэц/ 2 аяга сүү 2 цайны халбага ваниллины охь ½ аяга элсэн чихэр 3 ширхэг гадил жимс

Хэрэглэгдэх зүйл: Холигч /блендер/ Хийх арга:

1. Гадил жимснүүдээ хальсалж хэд хэдэн хэсэг болгон хэрчинэ.

2. Хэрчсэн гадил жимсээ холигчийнхоо аяганд хийгээд дээр нь крем, сүү, ваниллины охь, элсэн чихэрээ хийнэ.

3. Блендерээрээ 2 минут орчим холиод хуванцар саванд хийж 12 цагийн турш хөлдөөнө.

4. Хөлдөөгчнөөс зайрмагаа гаргаад 10-15 минут тасалгааны температурт байлгасны дараа олгоно.

Жич: Хэрэв та карамелтай зайрмаг хийхийг хүсч байвал бор элсэн чихэр ашиглаж болно. Мөн та гадилын оронд манго жимсийг ч мөн адил хэрчээд хэрэглэж болох юм.

Орцонд энэ мэтчилэн шоколад, жигнэмэгний үртэс гэх мэт өөрийн дуртай амттаныг оролцуулаарай. Бүтээлч сэтгэлгээгээр та энэ дэлхийн хамгийн амттай зайрмагийг хийж болно.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 32

Leave A Reply

Your email address will not be published.