СонирхолтойХоолны ЖОР

ЭЗЭГТЭЙ НАРАА амралтынхаа өдөр хайртай гэр бүлдээ, зочиндоо, амтат бялуу хийж өгөөрэй

ЭЗЭГТЭЙ НАРАА амралтынхаа өдөр хайртай гэр бүлдээ, зочиндоо, амтат бялуу хийж өгөөрэй ЖОРОО ХАДГАЛААД АВААРАЙ.

Сачер, дэлхийд алдартай, шоколадан бүрхүүлтэй, чавганы вареньетай, шоколадтай торт юм. Оргинал Сачер тортны жор нь Hotel Sacher Wien-д хадгалагддаг байна. Оргинал Сачерын түүх нь 1832 онд ханхүү Metternich’ийн гал тогоонд эхэлсэн аж. Энд тогоочоор ажиллах Franz Sacher, энэхүү ихэд алдартай тортоо ханхүүгийн цэсэнд оруулсан аж. Оргиналыг нь идэж үзэхийг хүсвэл, Hotel Sacher Wien дэлхийн өнцөг булан бүр лүү захиалагаар явуулдаг бөгөөд 4 порц нь 19.5 евро гэдэг юм байна.

Сачерын кексны орц :

  • 8 ширхэг өндөг (шар, цагаанаар нь ялгана.)
  • 225 гр хар шоколад
  • 1 стакан гурил (115гр)
  • 150 гр масло (өрөөний темпратурт)
  • 1/2 стакан сахар(115гр)

Бэлтгэх нь:

1. Шоколадаа жижиглэн хэрчинэ.

2. Жижгэвтэр саванд ус хийн буцалгана. Өөр нэгэн саванд жижиглэж бэлтгэсэн шоколадаа хийгээд буцалж буй усныхаа дээр савтай нь тавин хайлуулна. Шоколад маань хайлж эхлэнгүүт ууран дээрээс аван хутгасаар хайлуулна.

3. Өөр нэгэн саванд гурилаа шигшиж бэлтгэнэ.

4. Одоо зуурмагаа бэлдэж эхлэнэ. Юуны өмнө 23см-ын хэв тослож бэлтгэнэ. Зуухаа 180 градуст халаана.

5. Өрөөний темпратур дахь маслоо сахартайгаа холино. Ойролцоогоор 10аад минут холигчоор холих хэрэгтэй.

6. Дараа нь өндөгий шарыг нэмж 2-3 минут дахин холино.

7. Хайлуулсан шоколадаа нэмээд бүх орцоо хийцтэл нь хутгана.

8. Зуурмагтаа шигшиж бэлтгэсэн гурилнаасаа бага багаар нэмнэ.

9. Өөр нэгэн саванд өндөгнийхөө цагааныг хийгээд өтгөртөл нь сайтар хутгана. Холигчныхоо хошууг гаргахад өндөгний цагаан урсахгүй байвал болжээ гэсэн үг. (Өндөгний цагааныг хэр сайн хутгасан, гурилаа шигшсэн эсэхэс энэхүү кексний хөөх эсэх хамаарна.)

10. Өндөгнийхөө цагааныг зуурмаг дээрээ нэмээд модон халбагаар нийцтэл нь хутгана.

11. Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд 180 градуст халаан бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 50 минут жигнэнэ.

12. Жигнэж болгосон кексээ гаргаад 5 минут хэртэй дээшээ харуулан амраагаад дараа нь урвуулан харуулаад хөртөл нь байлгана. Бэлэн болсон кексээ 1-2 хоног гялзар уутаар ороон хадгалж болно.

Шоколадан бүрхүүл бэлтгэх нь : Шоколадан бүрхүүл (Ganache-Ганаш (Франц жор)

Орц:

  • 200гр шоколад (100гр хар + 100гр сүүтэй)
  • 200мл цөцгий
  • хүсвэл 1 амны халбага масло

Бэлтгэх нь:

1. Дунд зэргийн саванд цөцгийгөө хийгээд зөөлөн гал дээр хааяа хааяа хутган буцалгана.

2. Цөцгийгөө буцлангуут гал дээрээс аваад жижиглэн хэрчиж бэлтгэсэн шоколадаа нэмнэ. Байнга хутгасаар шоколадаа цөцгийндөө уусгах хэрэгтэй. Шоколад маань цөцгийндөө уусан нийцсэн байх ёстой.

3. Орцондоо масло хэрэглэхээр шийдсэн бол шоколадаа халуун цөцгийн дээрээ нэмэхдээ мaслоо бас цуг нэмэх хэрэгтэй. Масло ганашыг маань амттай, гялалзсан болгоно.

4. Бэлтгэсэн ганашаа өөр нэгэн том саванд хийгээд 5 минут хэртэй хутгаж агаар оруулах хэрэгтэй. Үүний дараа ганашаа сэрүүн газар тавьж бүлээрэхийг нь хүлээнэ.

5. Энэ зуур тортны завсрах чавганы варенье-ийг бэлтгэе.

Орцонд : 

  • 1 шил варенье
  • 2 цайны халбага лимоны шүүс

Бэлтгэх нь;

6. Варенье-аа лимоны шүүснийхээ хамтаар жижгэвтэр саванд хийн халаана.

7. Хайлуулсан варенье-аа шүүгээд 10-аад минут амраана.

8. Эцэст нь кексээ гаргаад тэгш бус хөөсөн байвал тэгшлээд хоёр давхар болгон хувана.

9. 2 кекснийхээ нэг нэг талд багсны тусламжтайгаар варенье-аасаа ахиухан түрхээд, хаана (наана).

10. Бэлэн болсон тортоо шоколадаар бүрэх үлдлээ. Үүний тулд тортоо хэрээсэн төмөр дээр болгоомжтой тавиад шоколадаа тортон дээрээ асгана. Доошоо урссан шоколадыг дахин хэрэглэнэ.

11. Ийм маягаар бүх талыг нь шоколадаар бүрсэн тортоо маш болгоомжтойгоор таваг руугаа зөөнө.

12. Тортоо хөргөгчинд хийн 1-2 цаг хэртэй хүлээсний эцэст тортоо бүрсэн шоколад маань хатуурсан байх болно. Ингээд тортоо сервислэхэд бэлэн боллоо.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 33

Leave A Reply

Your email address will not be published.