Гоо сайханЗөвлөгөө

Таныг үзэсгэлэнтэй болгох 15 хүнс

Таныг үзэсгэлэнтэй болгох 15 хүнс ХАДГАЛААД АВААРАЙ

Гоо сайханд ашиг тустай, эрүүл хооллолтын жоруудад ихэнхдээ олоход хэцүү эсвэл арай л үнэтэй бүтээгдэхүүнүүд харагдаад байдаг нь нууц биш. Гэвч энэ удаад найзууддаа зориулан 15 эрүүл мэнд, гоо сайханд ашигтайгаар барахгүй хямдхан, элбэг байдаг хүнсийг танилцуулж байна.

1. Даршилсан цагаан загас буюу лаазтай туна загас болон нухаш, шпрот байж болно. Энэхүү даршилсан цагаан загас, шопротноос биед хэрэгцээтэй хэмжээний загасны тос, илчлэгийг олж авна. Таргалчих болов уу гэж санаа зоволтгүй дээ. Дэлгүүрт даршилсан туна, цагаан загас 3000 орчим төгрөгний үнэтэй байдаг.

2. Тахианы цээж -бэлдэж идэхэд амархан, эрүүл, өөрийн биед хэрэгтэй хүнсийг сонгоход танд 6000 орчим төгрөг л хэрэг болно.

3. Өндөг- Дан ганц өглөөний цайндаа ч биш, өндөгийг өдрийн хоолондоо ч идсэн болно. Чанаад, шараад идэхэд хамгийн хялбар, хугацаа ч бага ордог, өег, биед тустай “хоол”.

4. Алим- Алим идээд өвчин, эмч 2 ийг холдуулж чадахгүй ч алиманд хөгшрөлтийг удаашруулдаг бэлдмэл агуулагддаг гэнэ.

5. Гадил- Ганцхан хэрчим гадил жимс идээд бүтэн өдрийн кальцаа нөхөөд, ядарч сульдсан булчингуудаа суллаж болдог.

6. Усан үзэм- Зүрх судасны үйл ажиллагаанд усан үзэм хамгийн тустайгаас гадна хар бараан өнгийн энэ жимс хөгшрөлтийн эсрэг бэлдмэл ч агуулагддаг.

7. Сармис- Хэрчээд жижиглээд хоолондоо хэрэглэ. Цусны эргэлтээ сайжруулж, мөн хоол шингэлт ходоодны үйл ажиллагаанд ч сармис сайн. Хаврын салхи хавирга нэвт үед ханиаднаас ч таныг хамгаална.

8. Сонгино- Ааг үнэр ихтэй бөндгөрхөн ногоонд гэнэтийн хорт хавдар, элдэв өвчнөөс сэргийлж биеийн дархлааг сайжруулдаг шидтэй. Шарж хуураад ааг, эвгүй үнэрийг нь дараад л болоо. Өдөр тутам л хоолондоо хэрэглэдэг шүү дээ.

9. Лууван- Ээжийн зөв байжээ. Лууван үнэхээр нүдний хараанд тустай!

10. Цэцэгт байцаа- Броколли гэж нэрлэдэг дээ? Яг л шүдний сойз мэт ходоодонд наалдсан элдэв хоолны үлдэгдэл, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулаад зогсохгүй А, С витаминаар тун баялаг. Цэцэгт байцаа тэжээллэг хүнснүүд дотроо л SUPER STAR!

11. Бор будаа- Хөц будаа, хар будаанд цагаан будаанаас хавь илүү тэжээл витамин агуулагддагаас гадна монгол хүний биед цагаан будаа тийм ч тохиромжтой биш. Хоолондоо, түргэн хоолны газар хоол сонгохдоо ч бор будааг сонгож заншаарай.

12. Сүү- биеийн галбир хадгалахдаа мэргэжилтэн шүү дээ. Өглөөд 1 стакан сүү, өдөр ч бас ажлынхаа хажуугаар сүү ууж байхыг зөвлөе!

13. Йогурт- жимстэй иогурт, тараг зүгээр л битүү кальцаас гадна таргалуулахгүй.

14. Ус, ус, ус бас дахин ус- жүүс, цай юу ч байсан уснаас авах шингэний хэмжээг нөхөхгүйгээс гадна жингээ хасах хүсэлтэй бүсгүйчүүд устай нөхөрлөх хэрэгтэй.

15. Улаан лоолийн жүүс- ажлын ачааллаас болж ядрах, лекцийн үеэр толгой “ажиллаж” өгөхгүй манараад байдаг. Шөнөжин төслөө бичиж, шалгалтандаа бэлдэх гэтэл нойр хүрээд болж өгөхгүй үед кофеноос илүү Улаан лоолийн жүүс ашигтайг санаарай. Эмэгтэйчүүд цус багадалттай байх муу учраас улаан лоолийн жүүс цусны эргэлтийг сайжруулдаг.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 122

Leave A Reply

Your email address will not be published.