Фото мэдээ

18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй, QR зөвшөөрлөөр зорчуулах эсэх зэрэг зохицуулалтыг хэлэлцэж байна

18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй, QR зөвшөөрлөөр зорчуулах эсэх зэрэг зохицуулалтыг хэлэлцэж байна

Улаанбаатар хотыг дөрөвдүгээр сарын 10-25-нд гамшгийн үеийн “Улаан түвшин”-нд шилжүүлэх хугацаанд хийх зохицуулалтын талаар Улсын Онцгой комиссоос доорх тогтоолыг гаргажээ.

Уг тогтоол:

Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөнийг дутагдлаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын гадаад талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах зугаалах зэргийг зөвшөөрнө. Гэхдээ хүнд хоорондын зайг сайтар баримтлах

Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог заах

Хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн, ААН-д тодорхой маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код олгох

18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах зэргийг тусгажээ.

Гэхдээ энэ нь нийслэлд хотод баримтлах дүрэм журмын эцсийн хувилбар биш бөгөөд нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн зохион байгууллалтыг хэрхэн журамлах талаар яг одоо хэлэлцэж байна.
Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг 17:00 цагт олон нийтэд танилцуулахаар товлоод байгаа юм.

source : ikon.mn

What's your reaction?

Related Posts

1 of 11

Leave A Reply

Your email address will not be published.