НийгэмФото мэдээ

Өнөөдөр 1 сая 651 мянган иргэний гүйлгээг ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй дансанд хийнэ

Өнөөдөр 1 сая 651 мянган иргэний гүйлгээг ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй дансанд хийнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж бямба гаргаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор болсон.

Тус шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг хийхээр бэлтгэж байна

Ингэхдээ иргэдийн ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй данс уруу шилжүүлэх юм.

Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга М.Батхуяг: “Хүүхдийн мөнгө авдаг хүүхдүүдэд 300 мянган төгрөгийг олгосон. Нийт 1,196,578 хүүхдэд олгосон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болон Сангийн сайд нар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байгаа бөгөөд НХХЯ-наас иргэдийн бүртгэлийг өгч байна” гэв.

Ebarimt систем нь Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор 1.6 сая иргэний 300 мянган төгрөгийг шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Харин бүртгэл хийлгээгүй иргэд ebarimt.mn-д бүртгүүлэн дансаа холбосноор төрөөс олгож байгаа 300.000 төгрөгийг авах боломжтой.

Шинээр бүртгэл хийлгэсэн иргэд гурван хоногийн дараа бүртгэл нь баталгаажиж, мөнгөө авах боломжтой бөгөөд банк, төрийн байгууллагад очих шаардлагагүй юм

Татварын албанаас Оюу толгойд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох 1 их наяд 26тэрбум төгрөгийг өнгөрөгч сард 3 удаагийн шилжүүлгээр Оюу толгойгоос барагдуулсан. Дээрх орлогыг цар тахлын хөл хорионы хүнд үеэр иргэдэд дэмжлэг болгож байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

What's your reaction?

Related Posts

1 of 19

Leave A Reply

Your email address will not be published.