СонирхолтойХоолны ЖОР

Toffifee хийх жор ХАДГАЛААД АВААРАЙ

1. Аманд ороод хайлах мэт зажлах төдийд л бутарч ууссан амттай зөөлөн ирис байдаг шүү дээ. Танд тийм төрлийн зөөлөн ирис хэрэг болох болно. Зөөлөн ирисийг саванд жижиглэн бутлаж хийнэ.

2. Саванд ус буцалгаад буцалсан усны ууран дээр савтай ирисыг тавьж хайлуулна. Бууз жигнэдэг шиг гэхдээ модон хутгуураар үе үе хутгаж хайлуулна. Хайлуулахдаа масло болон цөцгийг хийж хутгаж хайлуулна. Тослог шингэвтэр гэхдээ амархан царцах байдалтай болно.

3. Тиймээс шингэн ирисыг хэлбэр оруулах савандаа жигд хэмжээгээр хийнэ. Ингээд жижиг савтай хайлуулсан ирис бүрийг царцахаас өмнө 1, 1ширхэг самар хүсвэл үзэм хийж царцаана.

4.Ойн самар буюу hazelnut илүү тохиромжтой байдаг.

5.Хар шоколадыг бутлан жижиглээд мөн л буцлаж буй устай савны амсар дээр тавьж ууранд хутгаж хайлуулна. Шоколад хэт өтгөн болох гээд байвал сүү хийж бага зэрэг шингэлж болно.

6.Ингээд алхам 3 дээрх самартай царцсан ирис дээр хайлуулсан шоколадыг бага хэмжээгээр асгаж амтлана.

7.Хэвтэй нь хамт хөргөгчинд хийж царцаана.

8.Ингээд л гэрийн нөхцөлд гар аргаар хийсэн амтат toffifee бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 33

Leave A Reply

Your email address will not be published.