ОдуудСонирхолтой

Зарим алдартай одууд үнэхээр санаанд оромгүй хачирхалтай зүйлүүдээс айж эмээж явдаг байна

Хүмүүс ихэвчлэн харанхуй, өндөр, сүнс, аалз, нохой, муур гээд л… нэг тиймэрхүү, түгээмэл зүйлсээс айдаг шүү дээ. Тэгвэл бидний сайн мэдэх олны танил эдгээр хүмүүс үнэхээр санаанд оромгүй хачирхалтай зүйлүүдээс эмээн цэрвэж явдаг ажээ. Ингээд таны хайртай дуучин, жүжигчин юунаас тэгтлээ их айдаг болохыг хамтдаа харцгаая.

1. Кайли Миноуг (Kylie Minogue)

Өдгөө 47 настай Австралийн алдарт дуучин бүсгүй маань өлгүүрнээс айх өвчтэй гэнэ. Энэ нь нэгэн төрлийн сэтгэцийн эмгэг бөгөөд хуванцар, модон, төмрөн гээд л ямар ч хамаагүй өлгүүрэнд хувцсаа өлгөхөөс нэг л зүрхшээдэг гэнэ.

2. Адель (Adele)

Зарим хүмүүс далайн эрэгт цахлай шувуу харангаа хөгжилдөх дуртай байдаг шүү дээ. Харин дуулсан дуу бүр нь амжилт дагуулсаар ирсэн, дуучин бүсгүй Адель цахлай шувуунаас айдаг гэнэ. Учир нь нэгэн удаа тэрээр далайн эргийн хавиар мөхөөлдөс идээд алхаж явтал, маш том цахлай шувуу идэж байсан мөхөөлдсийг нь шүүрээд нисчихсэн гэдэг. Түүнээс хойш дуучин бүсгүй далайн эргээр явахаас нэг л жийрхдэг болсон гэнэ шүү.

3. Дидди (Diddy)

Алдарт реппер Диддигийн хувьд бүсгүй хүний хөлийн долоовор хуруу нь эрхий хуруунаасаа урт байхыг харж тэсдэггүй гэнэ. Сонирхолтой байгаа биз? Түүнд тохиолдсон нэгэн хөгжилтэй түүхийг хуваалцвал, Дидди нэгэн аятайхан бүсгүйтэй танилцаад үнсэх гэтэл түүний сандаалнаас цухуйх хөлийг нь санаандгүй хараад уухайн тас зугтсан гэдэг. Тэр бүсгүй ч гайхшаа барсан нь ойлгомжтой.

4. Николь Кидман (Nicole Kidman)

Австрали гаралтай Америк жүжигчин Николь Кидман хүүхэд байх үеэсээ эрвээхийнээс үхтлээ айдаг байжээ. Учир нь түүнийг жаахан охин байхад маш том эрвээхий урд нь суучихаад, гараараа үргээх гэтэл үргэхгүй нүүрэн дээр нь очоод суучихсан гэнэ. Түүнээс л хойш жүжигчин бүсгүй маань өнөөг хүртэл эрвээхийнээс айдаг болсон гэнэ шүү.

5. Опра Уинфри (Oprah Winfrey)

Хүүхэд багачууд үлээдэг бохинд дуртай байдаг шүү дээ. Харин ток шоуны хөтлөгч, продюсер Опра Уинфригийн үлээдэг бохиноос айдаг гэнэ. Учир нь хүүхэд байхдаа тэрээр үсэндээ үлээдэг бохь айхтар нааж, хусуулахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Тэгээд л бохиноос айдаг болчихсон байна шүү дээ.

6. Камерон Диаз (Cameron Diaz)

Жүжигчин Камерон Диазы маш цэвэрч бүсгүй. Тэрээр олон нийтийн хаалганы бариул, эмнэлгийн бариул зэрэгт маш их бактер нян хуралдсан байдаг учир үүгээр дамжин өвчин үүснэ гэдгээс айдаг ажээ. Тиймээс энд тэнд явахдаа үргэлж бээлий, амны цаас, гарын алчуур, гар ариутгагч зэргийг авч явдаг байна.

7. Памела Андерсон (Pamela Anderson)

Жүжигчин, модель Памела тольноос айх өвчтэй. Өвчин гээд байх зүйл биш ч гэсэн тэрээр олон нийтийн толь, тэрчлэн гэрийн толио хүртэл бүтээж унтдаг байна. Толиор дамжин муу энерги өөрт нь шингэнэ хэмээн сэрэмжилдэг тул бусдын толинд ч харах, хуваалцах дургүй ажээ.

8. Ники Минаж (Nicki Minaj)

Дуучин, реппер Ники Минаж цахилгаан шатанд зүрхэлж сууж чаддаггүй гэнэ. Учир нь тэрээр хүүхэд байхдаа цахилгаан шатанд гацаж, багахан асуудалд орж байсан гэдэг. Тиймээс өнөөг хүртэл цахилгаан шатанд суухаас аль болох зайлсхийж, урсдаг шат аль эсвэл энгийн шатаар дээшээ гардаг гэнэ.

9. Кристина Риччи (Christina Ricci)

Жүжигчин Кристина Риччи тасалгааны ургамлаас айдаг гэнэ. Учир нь тэдгээр ургамлуудад тоос шороо ихээхэн хуримтлагддаг, тэрчлэн харахад л айдас төрдөг хэмээн хэлсэн удаатай. Тиймдээ ч гэрт нь тасалгааны ургамал огт байдаггүй болохыг ойрын эх сурвалж нь хэлж байжээ. Үнэхээр хачирхалтай юмаа…

10. Меган Фокс (Megan Fox)

Шинэхэн хэвлэлээс гарж ирсэн цаас хуруу зүсэх аюултай байдаг. Жүжигчин Меган Фоксын хувьд мөн адил цаасанд хуруугаа зүссэнээс хойш ийнхүү цаасанд хүрэхээс ч айдаг болчихжээ. Болгоомжтой байхгүй бол цаас бага гэлтгүй хурууг айхтар зүсчихдэг шүү.

What's your reaction?

Related Posts

1 of 32

Leave A Reply

Your email address will not be published.