Гоо сайханЗөвлөгөө

Бүсгүйчүүддээ гал тогоонд байдаг бүтээгдэхүүнээр эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн хэрхэн хийх талаар маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна

Өнөөдөр бүсгүйчүүддээ таны гал тогоонд байдаг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээр эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн хэрхэн хийх талаар маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.

Та үсний ангижруулагч, нүүрний маск, биеийн скраб зэргийг өдөр бүр гал тогоонд чинь байдаг зүйлсээр элдэв химийн найрлагагүйгээр, чанарын өндөр түвшинд хийж сурна гээд боддоо. Үнэхээр гайхалтай биш гэж үү…

Ихэнх гар аргаар хийдэг гоо сайхны зүйлст оливын тос, кокос, зөгийн бал, хүнсний сода ордог учраас, хэрэв танд яг одоо эдгээр бүтээгдэхүүн байхгүй бол, нөөцлөж авах хэрэгтэй шүү. Та нэг удаа дэлгүүрээр явахдаа л авах зүйлсийнхээ тоонд оруулчих, их удаан хэрэглэх боломжтой юм.

Тос ба авокадо –той үсний маск

2 хоолны халбага зөгийн балыг дундын хэмжээтэй авокадо-тай холиод хуурай үсэндээ түрхэж 20 минут байлгана. Таны үс авокадогийн цэвэр тосноос чийгшил авч харин зөгийн бал нь үйлчилгээг дэмжих болно.

Кофе скраб

Танд энэхүү гайхалтай скрабыг хийхэд газрын кофе, оливын тос байхад хангалттай. Ялангуяа энэ скраб өнгөө алдаж, хорчийсон арьсанд нэн тустай юм.

Алимны шүүсний цуу ба цагаан гаатай ванн

Үүнийг хийхэд танд давс, цагаан гаа, алимны шүүсний цуу хэрэгтэй. Хурдан хугацаанд гайхалтай үр дүнд хүрэхэд танд 45 минут л хангалттай.

Хаван буулгахад ууттай ногоон цай

Ууттай хүйтэн ногоон цайг нүдний доод хаванг буулгаж, арьс чангалах зорилгоор 5 минутын турш тавиарай. Цай нь таны арьсыг хурдан нөхөн сэргээж, чангалахад тусална.

Зөгийн бал, шанцай, кокостой нүүрний маск

Нэг хоолны халбага зөгийн балыг, цайны халбаганы дундуур шанцай болон кокостой холиод нүүрэндээ түрхэж массажлана. Энэ маск нь үл исэлдүүлэгчээр нэн баялаг бөгөөд таны арьсыг зөөлөн гэрэлтсэн болгоно.

Овьёосны гурил загатнасан арьсыг тайвшруулахад тустай

Сахар болон тослог чанар ихтэй овьёос нь таны арьсыг чийгшүүлж, улайлт, наранд түлэгдэлт, загатналтаас ангижруулж чийгшүүлнэ.

Бор сахар, зөгийн бал, оливын тосоор уруулын скраб хийх

Зөгийн бал, оливын тосыг жижиг бор сахартай холиод уруулынхаа хуурайшиж халцарсан арьснаас салахад скраб болгон ашиглаарай.

Чинжүүний гаа

Чинжүүний гааг уруул өнгөлөгчиндөө нэмснээр таны уруул илүү том харагдах болно.

Танд кокосын тос, давс, ус, ангижруулагч хэрэгтэй. Энэ цацлага таны үсний ширхэгийг илүү бэхжүүлэх болно.

Гүзээлзгэнэтэй гарын эмчилгээ

Дараах зааврыг дагаад, та хамгийн зөөлөн, булбарай гүзээлзгэний үнэртэй гартай болох юм.

Мэдрэмтгий арьсанд зориулсан Овьёосны гурил ба балжингарамтай нүүрний маск

Тал аяга овьёосыг 1 хоолны халбага хүнсний сода, 1 хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага цагаан сахартай холиод, балжингарамын цайнд чанана. Энэхүү бэлтгэсэн маскаа чийгтэй нүүрэн дээрээ 5-10 минут орчим тавина. Үүний дараа таны арьс зөөлөн, эрүүл болох болно.

Кофе шүүгч уудаг цааснууд

Кофе шүүгч нь уудаг цаастай ижил материалаар хийгдсэн байдаг тул, халуун өдөр та үүнийг орлуулан ашиглаж болох юм.

Оливын тостой нүүр угаагч

Нүүрний тослогийг нэмэгдүүлнэ гэдэг танд таатай санагдахгүй байж болох хэдий ч, нүүрээ кокосын тосоор цэвэрлэх нь таны нүүрний нүх сүвний тос, бохирдлыг соронз мэт татаж, арьсыг тань цэвэрхэн, гэрэлтсэн болгоно.

Хуурай шампунь – цардуул

Ихэнх хуурай шампунь цардуултай байдаг болохоор, та аргаа барсан үедээ, гэр ахуйн шүршдэг цардуулыг хэрэглэж болно шүү.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 122

Leave A Reply

Your email address will not be published.