ЗөвлөгөөЭрүүл мэнд

Улаан манжин эрүүл мэндэд маш ашиг тустай жишээлбэл : Цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчин, өтгөн хатах гэх мэт

Улаан манжинг өнө эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж иржээ.

Улаан манжинд натри 86, кальци 37, магни тус бүр 42, хүхэр 7 мг, цайр манган, кобальт, төмөр зэрэг элементүүд харьцангуй ихээр агуулагддаг ба цус төлжүүлэх явцыг зохицуулдаг С, B1, В2, Р, РР зэрэг амин дэмээр баялаг ногоо юм.

Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ажээ. Пектин ихээр агуулдаг учир чихрийн өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтэний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлдэг байна.

Улаан манжинд байдаг бетан хэмээх бодис нь элэг өөхлөх явцыг, холестерины солилцоог зохицуулах замаар элэгний хэвийн үйл ажиллагааг хангана. Өдөр бүр 150 мг улаан манжин буюу түүний шүүсийг хэрэглэж байвал эрүүл мэндэд тустай.

Мөн цусан дахь сахар өндөр байгаа үед чихрийн өвчтэй хүн улаан манжин идэж болохгүй. Өргөст хэмх Өргөст хэмх нь хром зэрэг эрдэс бодис агуулдаг, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.

Тиймээс чихрийн шижинтэй хүмүүст хамгийн сайн хүнс. Кали ихээр агуулах тул зүрх судасны болон өвчний үед эерэг нөлөөтэй.

Түүнчлэн биеэс шингэн болон давсыг ялгаруулах, бөөрийг цэвэршүүлэх үйлчилгээтэй. Өргөст хэмх нь аминдэм харьцангуй бага тул бусад ногоо, жимстэй хамт идэх нь зүйтэй. Даршилсан өргөст хэмх идэхээс зайлсхийх нь дээр. Б.Туул ЗУУНЫ МЭДЭЭ

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.