ЗөвлөгөөНийгэм

Гэр бүл судлаач Э.Наранцэцэг : Хүүхдүүддээ уураа гаргахгүй байх 7 арга

Өөрийн мэдэлгүй л хүүхдэдээ уурлачхаад байх юм. Хүүхдээ хашхирч загначхаад дараа нь их өрөвдөх юм

Ойрхон төрсөн болохоор их стрессдээд байх юм … Яаж хүүхдэдээ уурлахгүй , уураа гаргахгүй байх вэ? гэж олон хүмүүс зөвлөгөө хүсэж, зурвас илгээдэг.

Аав, ээж ч хүн л болохоор уур хүрэх, бухимдах тохиолдол гардаг. Уур гээч зүйл муу юу?

Саяхан нэг подкастан дээр “Уурлахаараа хийж амжаагүй байсан ажлаа амжуулдаг” хэмээн хуваалцаж байсан. Хүний мэдрэмжүүд сайн эсвэл муу биш, харин тэр мэдрэмжүүдтэй хэрхэн учраа олж, хэрхэн илэрхийлж, гадагшлуулж байгаа үйл явц өөрөө сөрөг байх тохиолдол олон.

Хүүхэд ээж аавынхаа “уур”-ыг “уур” биш “айдас” гэж хүлээж авдаг тул энэ нь эргээд хүүхдийн ээж аавтайгаа харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, хүүхдэд түгшүүр бий болгож, өөртөө итгэх итгэл, зан үйлд нь ч нөлөөлдөг.

Хүүхэд уурын менежментийг эцэг эхээсээ сурч, даган дуурайх учраас бүгдээрээ мэдрэмжээ эерэгээр илэрхийлж, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх гэж хичээцгээе.

Таны хичээл зүтгэл хүүхдэд “уур” хэмээх мэдрэмжийг таньж мэдэж, уураа гаргах техникүүдэд суралцаж, ирээдүйд өөрийгөө эрсдлээс хамгаалахад нь туслах болно.

Тэр үед л тэвчээд өнгөрсөн бол гэж харамсах хүмүүс ямар олон гээч. Охиндоо анх “Уурлаж болно шүү дээ, миний уур хүрээд байна гээд хэлж бай” гэж хэлэхэд нүд нь мааааш том болоод гайхаж байсан. “Юундаа уурлаад байгаа юм? ” гэж хэлэх биш, “Юу миний хүүг уурлуулаад байна?” гэж асуугаарай.

Ингээд хүүхдэдээ уураа гаргахгүй байх 7 аргыг доорх зурагнаас хүлээн авч уншина уу.

Гэр бүл судлаач Э.Наранцэцэг

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 125

Leave A Reply

Your email address will not be published.