ЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Индиго, Кристал, Солонгон ХҮҮХДҮҮД ТӨРӨХ БОЛСНЫ УЧИГ /шинэ эрин үеийн эхлэл/

ИНДИГО, КРИСТАЛ, СОЛОНГОН ХҮҮХДҮҮД ТӨРӨХ БОЛСНЫ УЧИГ • ХАДГАЛААД АВААРАЙ •

Нэгэн хүү бага насны ядуу тарчиг амьдралаас хичээл зүтгэл, тууштай сахилга батын ачаар өөрийн амьдралыг босгож гэнэ. Идэр насандаа энэ амьдралдаа эдлэх хөрөнгө чинээ, гэр бүл, хамт олонтой болжээ. Цаг өнгөрөх тусам шунал, хүсэл нь түүнийг худал хуурмагт татах болов.

Хүмүүст цалин хөлсийг нь дутуу өгч, эрх мэдлээ ашиглан гаргасан шийдвэр нь олон хүнийг зовлонд унагаж эхэлжээ. Араатан мэт хэрэнгэтэж эхэлсэнээр талархал бүхэн нь бүдгэрэн холджээ.

Тойрог томрох тусмаа түүнийг хүрээлэх асуудал нь илүү болсоор хэт ачаалал,асуудлууд хөвөрсөөр нэг л мэдэхэд аюулт өвчин тусав. Хичээл зүтгэл түүнийг шагнасан ч өөрийн төрсөн биеийг үл тэтгэсээр өвдсөн байлаа.

Ингээд баян хөрст алтан дэлхийд байх хамгийн сайн эмч домч, үзмэрч бүхнийг хайжээ. Тэгээд нэгэн азтай тохиолоор тэнгэрийн элч болсон хүнтэй уулзаж гэнэ. Элчтэй уулзсан мөчөөс баян өөрийн амьдралын алтан цаг хугацааг хэрхэн үрэн таран хийснээ чин сэтгэлээсээ ухаарч эхлэсэнээр зөв зам мөрөөр амьдарч эхлэв.

Төрөх нь үнэн үхэх нь үнэн энэхэн амьдралд бүхнийг засах хүсэл байвч удалгүй түүний бие өвчнөө дийлэхээ больж насан эцэс болж гэнэ.

Харамсалтай нь баяны насны тоо гүйцээгүй байлаа. Эхлээд тэр сүнсэн бие болохын тулд бүдэг саарал жалганд маш их зовлонг туулав. Тэр үлэмж том саарал бараан жалга дунд олон төөрөгдөл, буг чөтгөрүүд түүнийг олзлох гэж эргэлдэхээс гадна ихээхэн зовлон зүдгүүрийг давж, хүйтэн цэвдэг өмхий усанд сэлж алхаж, амьсгалж чадахгүй урагшаа харан зовлонгоо гэтлэх болов.

Төд удалгүй муу зүйлд олзлогдон буг болж энэ ертөнц болоод тэнгэрийн заадсын дунд гацан хүч тамираа олохын тулд хүний хэрүүл, хараал, зовлонгоор хооллож муу үйлийг дэврүүлсээр насны тооллоо гүйцээх хүртлээ энэ ертөнцөөр хэрэн тэнэлээ.

Насны тоо гүйцэлгүй гэнэтийн осол, цаг бус, өвчнөөр өнгөрч байгаа хүмүүний сүнс эм нь шулам, эр нь буг болон энэ ертөнцдөө үлддэг бөгөөд тоолол нь гүйцэх үед тэнгэрийн заадас уруу явдаг учиртай.

Олон тоолол өнгөрсний дараа баяны сүнсэн бие тэнгэрийн заадас уруу очжээ. Эрлэг Номуун Хааны хаалга маш өндөр бөгөөд үзүүр нь үл харагдах улаан багануудын дунд оршин харагдана. Тэнд хүний үг үйлдэл хийсэн үйл бүхэн нэг бүрчлэн дүрс бичлэг мэт байх ба Эрлэг шүүлт хийж тухайн хүний төрөл ахих буурахыг тэнд шийдэх аж. Харамсалтай нь баян амьд ахуйдаа муу, муухайг дэврээж эрээ цээргүй үйл их хийжээ.

Гэхдээ тэр баяныг тамд явуулалгүй аврах цор ганц шалтгааныг Эрлэг харжээ . Хөрст дэлхийд амьдарч байх үедээ Тэнгэрийн элчтэй уулзан зөв зам мөрийг үнэн зүрхний голоос эхлүүлсэн байв. Энэ учрыг мэдсэн Эрлэг Номуун Хаан баяныг шагнаж өөрийн итгэлт туслахаа болгон тэнгэрийн оронд үлдээжээ.

Тэрхүү бурхад, сахиуснуудын амьдрах тэнгэрийн орон үгээр хэлж үсгээр бичимгүй аз жаргал амар амгаланд умбах бөгөөд атаа хорсол, өвчин зовлон, өрсөлдөөн гэж үгүй бөгөөд гайхамшигтай тансаг харшид олноороо амьдардаг байв. Тэнд баяр ёслол болох үед хүлэг морьдыг уралдуулан сэтгэлийн баясгалантай байх юмсанжээ. Баян маш олон зуун тооллыг Эрлэгийн итгэлт туслах болон өнгөрөөв.

Эрлэг Номуун Хаан оюун эрдэмт хүний ертөнцөд элч нарыг олон галвын турш илгээж байв. Гэхдээ сүүлдээ эх дэлхийд илгээсэн элч нар эргээд холбоо тасрах болсон тул учрыг мэдэхээр өөрийн итгэлт туслахаа хүн төрөлд буцаан төрүүлэхээр зарлигдав гэнэ.

Туслах хөрст дэлхийд мэндлэн эрдэм номыг дэлгэрүүлэх зарлигтай байлаа. Нэгэн удаа Эрлэг Номуун хаан тэнгэрийн орноос туслахаараа дамжуулан хөрст алтан дэлхийг тольдон сонирхов.

Гэтэл хүн төрөлхтөнийн хөгжил дэвшил нь гажуудан дэлхийд амьдрах бүхий л амьтан, ургамалд хөнөөлтэй хандаж байгаль эхийн шүтэлцээ алдагдсан байв. Хүмүүсийн дийлэнх нь амин хувиа хичээх агаад атаархал, өшөө, хорсолоор дүүрэн, хуумгай, шунахай, зөв бурууг үл мэдэхээ больсон байв. Хэдхэн тооллын дараа туслах нь мөн адил эх дэлхийгээс холбоо тасарчээ.

Ингээд Ирлэг Номуун Хаан өөрийн биеэр эх дэлхийд заларч, энэ орчлонгийн хар муу муухай гүйдэл, тийрэн, сүнслэг орчныг цэвэрлэн сайн цагийг эхлүүлэхээр ИНДИГО, БОЛОР, СОЛОНГОН хүүхдүүдийг тэнгэрээс илгээж ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ эхлүүлэхээр зарлигдсан ажгуу.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

Эх сурвалж: Буяны Зам Түгээгч Даян

What's your reaction?

Related Posts

1 of 135

Leave A Reply

Your email address will not be published.