ЗөвлөгөөСонирхолтой

МАЛГАЙ болон БҮС-ний талаар өвөс дээдсээс захиж ирсэн сургаалиуд

Бүсээ чирихийг муу эрийн шинж, золбоо хийморьгүй гэж цээрлэн “өлөн гэдсээ цувуулав”, “өнчрөн бэлэвсрэхийн ёр” гэнэ.

Бас даавууг заавал биеэ гурав юмуу тав ороож хүрэх алдаар хэмжих ба нар зөв ороон бүслэж үзүүрийг дээрээс дорогш дарж хавчуулна. Богино бүс ядуу зүдүүгийн ёр, доороос дээш хавчуулбал доошлох, доройдохын цондон гэнэ.

Эр хүн аав, ээж, эхнэрээсээ өөр ялангуяа бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлдэггүй. Эмэгтэй хүн ч өөр эрээр бүсээ бүслүүдэггүй.

Бүс бүслэх үед зангилагдвал муугийн дохио гэж үзэн гурав хоног зангилааг нь гаргалгүй бүсэлж ахмад хүнээр тайлуулна.

Олс дээс бүслэнхийг цээрлэдэг нь зүдэрч туйлдсаны тэмдэг гэж үздэгийнх аж. Эр хүн бүсээ хурган чих гарган очир зангилж дэрэн дороо хийж унтдаг нь хүч, зорилгоо хамгаалж буйнх аж.

Эр хүн эмэгтэй хүний бүс бүслэхийг цээрлэнэ. Эмэгтэй хүнийг бүсгүй хүн гэдэг нь агсаргагүй хүн гэсэн санаа бөгөөд эм хүн зэр зэвсэг агсдаггүй тул эр хүн эмэгтэй хүний бүс бүслэвээс хүч зорилгогүй боллоо гэсэн санаа болдог аж.

Хоосон ваадан, дан зодог зэргийг бүслэдэггүй. Заавал дотор нь юм хийж домнох юмуу шуудаг хийж бүслэдэг. Зөрчвөл гуйланч болно, дорой буурай болно, хүч дутна гэж үздэг.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.