ЗөвлөгөөНийгэм

Сонгосон эмэгтэйгээ хамгийн сайнаар ойлго, хүндэл, хайрла бас хүлээн зөвшөөр

Хэрэв та ажил хэрэгч эмэгтэйг сонговол гэрийн ажил хийх боломжгүйг хүлээн зөвшөөр, тийм зав байхгүй.

Хэрэв та гэрийн эзэгтэйг сонговол мөнгө олох боломжгүйг хүлээн зөвшөөр. Тэд гэр орон, үр хүүхэд, таныг халамжлах гээд ажил хийж цалин авах боломжгүй.

Хэрэв та үзэсгэлэнтэй өв тэгш эмэгтэйг сонговол зардал нэлээн өндөр гэдгийг хүлээн зөвшөөр. Тэдэнд залуу сайхан биеэ авч явахад гоо сайхан, гое ганган хувцас, эрүүл хооллолт, эрч хүчний дасгал гээд хэрэгтэй зүйлс зөндөө.

Хэрэв та зоригтой эмэгтэйг сонговол бяцхан зөрүүд, шийдэмгий байна гэдгийг хүлээн зөвшөөр. Тэд эрсдэлд бэлэн байдаг.

Хэрэв та хүчирхэг эмэгтэйг сонговол хатуу чанга, яс тас, өөрийнхөө үзэл бодолд бат зогсдог, хэн юу ч хэлсэн барагтай хувьсахгүйг хүлээн зөвшөөр. Өөртөө тэд өндөр итгэлтэй бүсгүйчүүд.

Хэрэв та хүлцэнгүй эмэгтэйг сонговол танаас шууд хамааралтай нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөр. Тэд таныг бухимдуулахгүй тайван байг гэж өөрсдийхөө хүсэл эрмэлзлийг хойш тавьдаг.

Энэ дэлхийд төгс эхнэр эмэгтэй гэж үгүй, хүн болгон өөрийн гэсэн үзэл бодол, өгөгдөл давуу талтай байдаг. Тэр нь тухайн эмэгтэйг хэн бэ гэдгийг тодорхойлж, өвөрмөц болгодог.

Эмэгтэйгээ та сонгосон учраас хамгийн сайнаар ойлго, хүндэл, хайрла бас хүлээн зөвшөөр… 🙂 🙂

♥ хайртай залуугаа MENTION хийгээрэй ♥

What's your reaction?

Related Posts

1 of 123

Leave A Reply

Your email address will not be published.