АмьтадФото мэдээ

Говьсүмбэр аймагт 4 ихэр хурга мэндэлжээ ♥ Сайн цаг ирж байна даа

Энэ сарын 8-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Баянбилэгийн Цэдэн-Ишийн шар халзан хонь төллөж, 4 ихэр хурга гаргажээ.

Төллөх бүрдээ 2 ихэр хурга гаргадаг байсан хонь энэ жил 4 ихэр хурга гаргасан байна.

Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж.

Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг.

Эх сурвалж : Говьсүмбэр аймгийн ЗДТГ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд шинэ коронавирусын халдварын үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй бөгөөд иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч байгаа юм.

What's your reaction?

Related Posts

1 of 11

Leave A Reply

Your email address will not be published.