Гоо сайханЗөвлөгөө

Манай эгч энэ 5 аргаар гялалзсан эрүүл болсон

“Үс сайхан бол зүс сайхан” гэж үнэхээр үнэн үг шүү. Эмэгтэй хүний гол чимэг бол гялалзсан торгомсог эрүүл үс.

Манай орны хатуу ширүүн улиралаас гадна индүү сэнс, нарны хэт ягаан туяа, тохироогүй шампунь ангижруулагч зэрэг нь үсийг хуурайшуулан, өнгө алдуулдаг гол хүчин зүйлс болдог.

Иймээс гэрийн нөхцөлд үсээ гялалзсан, торгомсог зөөлөн болгох хялбар хэрнээ үр дүнтэй аргуудыг хүргэж байна. Дашрамд дурдахад доорхи аргуудын заримыг Холивудын одод ч хэрэглэдэг ажээ.

Өндөг

Өндөг бол үсийг хамгийн хурдан гялалзсан торгомсог болгож чаддаг бөгөөд айл өрх бүрт байдаг билээ. Үсний маск хийхдээ өндөгний цагааныг нь оливийн тостой хольж үсэндээ түрхээд 30 минут болгоод хүйтэн усаар угаагаарай.

Шар айраг

Та гайхаж магадгүй юм. Гэвч шар айраг нь үсийг эрүүл болгож, гэмтлийг нь эмчилнэ. Эхлээд үсээ шампуниар угаагаад шар айраг үсэндээ түрхээрэй. Ингээд хуйхандаа 5 минутын турш иллэг хийсний дараа угаах хэрэгтэй.

Майонез

Эхлээд үснийхээ уртаас шалтгаалан тодорхой хэмжээний майонез аяганд бэлдэж хийгээрэй. Дараа нь угаасан үсэн дээрээ түрхээд 30 минут болсны дараа угаах хэрэгтэй. Энэ маскыг долоо хоногт 1 удаа хийснээр таны үс гялалзаж өтгөн болох болно

Зөгийн бал

Хоёр цайны халбага зөгийн балыг халуун устай холино. Дараа нь шүршигчэнд хийгээд угаасан үсэндээ цацаарай. 15 минут өнгөрсний дараа бүлээн усаар угаана. Зөгийн балны маскыг долоо хоногт 1 түрхэх хэрэгтэй.

Тараг

Эхлээд үсээ сайн самнах хэрэгтэй. Дараа нь үсэндээ тараг жигд түрхээд 30 минут болгоорой. Дараа нь бүлээн усаар шампунь, ангижруулагчаар угаана. Энэ маягаар долоо хоногт 1 удаа маск тавихад хангалттай.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ • ГЭРИЙН НӨХЦӨЛД ХАЛДВАР ДАМЖИХААС СЭРГИЙЛЭХ  ДЭГЛЭМ

1.Өвчтөнг агааржуулалт сайтай өрөөнд байлгана.

2.Өвчтөнг нэг эрүүл хүн асарч, сувилна.

3.Гэр бүлийн бусад гишүүдээс тусад нь өөр өрөөнд байлгах, боломжгүй бол өвчтөний орыг гэр бүлийн гишүүдээс нэг метрээс доошгүй зайд байрлуулж, тусгаарлах хаалт хийнэ.

4.Өвчтөнийг гэрээс гаргахгүй бөгөөд өрөөний цонхыг тогтмол нээж, агааржуулна.

5.Өвчтөн бие зассаны дараа суултуурын тагийг таглаж усаа татах, ариун цэврийн өрөөг хэрэглэсэн тохиолдол бүр ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.

6.Асран хамгаалагч нь өвчтөний өрөөнд орох бүртээ амны хаалт зүүнэ.

7. Өвчтөнг асарч дуусаад гараа угааж амны хаалтыг тайлах ба үүний дараа гараа давтан савантай бүлээн усаар сайтар угаана.

8.Хоол идэхийн өмнө болон дараа, ариун цэврийн өрөөнд орсны дараа, өвчтөний бие түүний эргэн тойронд хүрэлцсэн бол гараа савантай бүлээн усаар заавал угаана.

9.Өрөөний байнга хүрдэг хэсгүүд / ширээний тавцан, тавиур, гар утас, компьютерийн гар, таблет, орны хажуугийн шүүгээний тавцан, ариун цэврийн өрөөний эд зүйлс, хаалганы бариул / гэх зүйлийг өдөр бүр ариутгаж цэвэрлэнэ.

10.Өвчтөн ханиах найтаах үед нэг удаагийн алчуур, салфетка хэрэглүүлж, хэрэглэсэн алчуур, салфеткийг шууд хаяна, эсвэл гарыг нугалж, тохойн дотор тал руу ханиаж, найтаалгана.

11.Өвчтөний нус, цэр, шүлс, шээс, өтгөн, цусанд хүрэлцэхээс зайлсхийх, тэгдээрт хүрэлцэх, цэвэрлэх үедээ ус нэвтэрдэггүй материалаар хийсэн хормогч, нэг удаагийн бээлий өмсөх ба тэдгээрийг тайлах бүртээ гарын ариун цэврийг сайтар сахина.

What's your reaction?

Related Posts

1 of 122

Leave A Reply

Your email address will not be published.