ЗурхайЗөвлөгөө

Үзмэрч Сийлэн : Үр хүүхдийн заяа яагаад гомддог вэ? Үрийн заяа дуудуулах ашиг тус нь:

Үр хүүхдийн заяа яагаад гомддог вэ? Үрийн заяа дуудуулах ашиг тус нь:

Сайн байцгаана уу? Сүсэгтэн олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхнийхээ хамгийн их асуусан асуултаар мэдээ бэлтгэн хүргэдэг билээ. Өмнөх ярилцлагад хань ижлээ хэрхэн сонгох, сонгосон хань ижлээ шинжихүй тухай мэдээ оруулсан.

Энэ удаад үрийн заяа, түүний талаар оруулах болно. Айл гэрт аз жаргалыг авчрагч бяцхан бурхад маань зарим хүндээ амар олдох ч хэлтгий заяагаар зарим нэгэнд олдохуйяа бэрх. Үүнд дөрвөн шалтгаан бий. Эхнийх нь мэдээж эрүүл мэндийн шалтгаанаас үүдэж үрийн заяа хазайдаг.

Эр нөхрийн талаас, өөрийн талаас эрүүл мэндийн асуудал үүсвэл үр шилжүүлэн суулгах, тээгч эх, хүүхэд өргөж авах гэх мэт аргууд байдаг. Ийм тохиолдолд үрийн заяа дуудах засал хийгддэггүй. Хоёрдугаарт үр хөндүүлсөн, өөрийн хүслээр үр хөндүүлсөн тохиолдолд удаах хүүхдийн заяа гомддог байх нь.

Эрүүл мэндийн шалтгаанаар, өсөлтгүй, заавал авахуулах шаардлагатай байсан тохиолдолд бол нөлөөлөхгүй. Хүсч ирсэн үрээ өөрийн гараар буцаасан тохиолдолд үрийн заяа гомдож, ирэхгүйгээр тогтдог юм байна. Энэ тохиолдолд дараагийн үр нь ирэх зам хаагддаг.

Тиймээс та явуулсан үрийнхээ араас буян хийж, ном айлдуулж, хойдохын буяныг нэн сайн хийлгэж, уучлал гуйснаар дараагийн үр нь ирэх боломжтой болдог гэсэн үг. Уг засал нь 3 шөнийн засал байдаг. Гуравдугаарт хугацаа нь болоогүй тохиолдолд.

Үр хүүхдэд өөрийн ирэх ёстой хугацаа гэж бий. Тэр хугацаа нь болоогүй үед мянган удаа дуудуулаад, зан үйл хийгээд, эмнэлэгт хандаад нөлөө байхгүй, эмнэлэгт хандсан ч ямар ч асуудалгүй эрүүл гарна. Бүсгүйчүүд маань хэт хүлээгээд, өдөр шөнөгүй бодоод байвал улам нь хугацаа нь цаашилна. Тиймээс тоохгүй орхивол гэнэт л хүрээд ирсэн байдаг.

Шашны зүгээс арга хэмжээ нь хугацаа 70 хувь хүртэл наашлуулах засал байдаг. Мөн 3 шөнийн засал байдаг. Дөрөвдүгээрт хэл ам, хараал зүхэл, дайрлагаас үүдэлтэй, хэн нэгний хар муу энергиэс үүдэлтэй үр хүүхэдтэй болдоггүй байх нь. Үүнд тохирох шашнаар хариулга засалд орсноор үр дүн гарна.

Та шалтгаангүй хүүхэдтэй болохгүй байвал, эрүүл мэндийн зүгээс асуудалгүй хэрнээ үртэй болохгүй бол, олон жил хүүхэд хүсч хүлээж байгаа бол, шилжүүлэн суулгах өдрөө шинжүүлэх бол хөзрийн мэргээр үзүүлж, тохирох засалдаа хамрагдаарай.

Хэрэв та үзмэрч Сийлэнтэй холбогдохыг хүсвэл фэйсбүүкийнхээ хайх хэсэг дээр Үзмэрч Сийлэн гэж хайж олоод хувийн чатаар нь холбогдоорой.

What's your reaction?

Related Posts

1 of 125

Leave A Reply

Your email address will not be published.