Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Та аяга бүлээн ус ууснаар таны биед ямар нөлөөтэйг мэдэх үү?

Бидний ихэнх нь бүлээн ус уух нь хүний бие болоод арьсанд хэрхэн нөлөөлдөг талаар мэддэггүй. Хүний биеийн хэдэн хувь уснаас бүрддэгийг хэлэх нь илүүц биз.

Зүгээр л аяга бүлээн үс уух нь гайхалтай үр дүнг таны биед авч ирэх болно. Хялбар байлаа гээд үр дүн бага гэсэн үг биш шүү дээ!

Эрдэмтдийн зөвлөж буйгаар таны уух усны хэм 48°-60° байх нь таны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүүлдэг байна.

Үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүнд мөнгө харамладаггүй хэдий ч зүгээр л бүлээн ус уусанаар танд ямар өөрчлөлт гарч болохыг нэг их ойшоодоггүй. Тэгвэл lifestyle.mn хамт олон бүлээн ус уух нь ямар ач тустай болохыг хүргэхээр шийдлээ.

1. Таны арьсыг цэвэрлэхэд тусална.

Бүлээн ус нь таны бие хоргүйжүүлэхэд тусалдаг бөгөөд нь биеийн хэмийг өсгөдөг. Ингэснээр биеээс хорийг гадагшлуулахад чухал үүрэгтэй ба бохирдлоийг түргэн цэвэрлэхэд тусалдаг. Гадны нөлөөнөөс үүссэн батга болон дотор эрхтэн муудсанаас үүссэн батга, сэвхийг арилгаж танийг гялалзсан эрүүл арьстай болгоно.

2. Эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.

Арьсны тууралт болон хорт бодис нь таний арьсыг илүү хурдан хөгширхөд нөлөөлж зовхи харлах, нөсөө толбо үүсэх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Тэгвэл бүлээн ус тогтмол уусанаар чөлөөт радикалаас болж гэмтсэн арьсны эсийг сэргээхэд чухал үүрэгтэй бөгөөд таний арьсыг толигор, зөөлөн болгоно.

3. Хуйх хуурайшихаас сэргийлнэ.

Бүлээн ус нь таний хуйхыг чийгшүүлэхэд туслах ба үс хагтах эрсдэлийг гайхалтайгаар бууруулдаг. Хуйхыг эрүүл мөн чийглэг болгосноор таны үсийг өнгөлөг, хөвсгөр, зөөлөн болгоно. Үсны уг дахь мэдрэлийн эсүүдийг итвэхжүүлсэнээр шинээр үс нөхөн төлжих, ургалтыг түргэсгэнэ.

4. Таны арьсыг өнгөлөг болгоно.

Бүлээн ус уусанаар өөх тосыг задлах, булчин амраах, цусны эргэлтийг сайжруулдаг зэрэг маш олон эерэг нөлөөтэй. Хамгийн чухал нь таний арсьны эсүүдийг хүчил төрөгчөөр хангаж өгдөг бөгөөд үр дүнд нь бохирдлыг арилгаж, таний арьсийг эрүүлжүүлж, нөхөн төлжүүлэх болно.

5. Гоо сайханы бүтээгдэхүүний нөлөөг нэмэгдүүлнэ.

  Бодисын солилцоог дэмжих, түргэсгэх хамгийн амархан арга нь ус уух юм. Үр дүнд нь чийгшүүлэгч, цайруулах тос гэх мэт таны гоо сайханы бүтээгдэхүүний нөлөөг нэмэгдүүлдэг. Учир нь ходоодны асуудал нь таний хоол хүнснээс авах ватимин болон бусад амин дэмүүдийг шингээж авахад саад болдог бөгөөд амин дэмүүд нь таны биеэр зүгээр л дамжин өнгөрч байна гэсэн үг юм. Бүлээн ус уух нь таний ходоодыг эрүүл байлгахад туслах бөгөөд амин дэмүүдийг биедээ шингээн авч эрч хүчтэй залуу байдлаа удаан хадгалахад туслах болно.

6. Таны арьсыг чийгшүүлэх болно.

Та ямар ч үнэтэй чийгшүүлэгч хэрэглэлээ гэсэн таний биед ус дутагдсан тохиолдолд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй. Өдөр бүр бүлээн ус уух энэхүү хялбархан аргаар нь та арьсаа чийгшүүлж, өнгөлөг, толигор болгох боломжтой юм.

7. Таны арьсыг гадны нөлөө бохирдлоос хамгаална.

Аяга бүлээн ус уух нь бөөрийг хамгаалах бөгөөд үрэвсэлтэй тэмцэхэд туслах болно. Таний дотор эрүүл бол тэр чинээгээр арьс таний гадны нөлөөнөөс сайн хамгаалагдана. Үр дүнг нь нэмэгдүүлэхийг хүсвэл хэдэн дусал нимбэгний шүүс нэмэхэд л хангалттай.

Манай сайтад зочилсон танд баярлалаа!  Та хайртай дотны хүмүүстээ энэхүү энгийн аргыг хуваалцаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.