LifestyleБизнесЗөвлөгөө

Чинээлэг хүмүүсийн хэзээ ч мөнгө зарцуулдаггүй 7 хэрэглээ.

Ихэнхи хүмүүс ирээдүйдээ бүрэн итгэлтэй байж чаддаггүй яагаад гэвэл тэд санхүүгийн хувьд төдийлөн эрх чөлөөтэй бус амьдарцгаадаг. Хангалттай хураамжтай болох нь цор ганц бидний орлогоос бус, мөн бидний өдөр тутмын зуршилтай салшгүй холбоотой байдгыг хүмүүс төдийлөн анзаардаггүй.

Энэхүү нийтлэлийг уншсанаар та ирээдүйд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс татгалзахгүйн тулд яг одооноос эхлэн ямар ямар шаардлаггүй хэрэглээнүүдээс татгалзах ёстойгоо мэдэж авах болно. Бид та бүхэндээ зориулж амьдралдаа зайлсхийж болох хамгийн түгээмэл зохимжгүй хэрэглээнүүдийг түүвэрлэн хүргье.

Үнэтэй хурим

Таньдаг бүхнийхээ чихийг дэлдийлгэж, амыг ангайлгам мөнгө зарсан хурим найр хийх нь хэдийн моод байхаа больжээ. Тэр бүү хэл дэлхийд нэрд гарсан алдартнууд хүртэл зөвхөн дотно танилуудынхаа хүрээнд даруухан хурим найр хийхийг илүүд үздэг болоод байгаа цаг.

Харин эрдэмтдийн үзэж буйгаар илүү төлөв даруу хурим хийгээд, бал сарынхаа аялалд илүү ач холбогдолд өгсөн хосууд салах нь бага байгааг батлаад байна. Гэхдээ та нэг зүйлийг бодоод үзэхэд илүүдэхгүй хуримандаа 150 гаруй хүн урьсан боловч яг дотночилон таньдаг нь 20 гаранхан байвал тэр их хүнийг дайлж цайлах урсгал зардлыг нэг тооцоод үзээрэй.

Харин зөвхөн дотны хүмүүсээ уриад цомхон хурим найраа хийснээр эхний гарах байсан нүсэр зардал хэмнэгдэж харин тэр мөнгөө дээрээс хүсч мөрөөдөж байсан аялал, шинэ машин, эсвэл байрныхаа засварт зориулан зарцуулсан нь яаж ч бодсон ашигтай байж таарна тийм үү?

Үнэтэй амралтын газар

Интернэт орчин хүний амьдралын салшгүй нэг хэсэг, хэрэглээ болсноороо Эйфелийн цамхагын урд круассан идэж байгаагаар, эсвэл Нью-йоркын тэнгэр баганадсан өндөр барилгуудын урд авхуулсан таны зургуудын аль нь ч хэн нэгэнд сонин байхаа больсныг мэдрэх болно.

Харин илүү олон лайк цуглуулахын тулд  хүмүүсийн сонирхлыг ихээр татам өвөрмөц чамин газрыг сонгох нь ашигтай байдаг тал ажиглагдаж байна. Сүүлийн үед Кени дэх анааштай зочид буудал, Исланд дах аврага том хавцалуудын дэргэд сонирхолтой давтагдашгүй дүрсийг буулгахыг хүссэн  жуулчид, блогчидын тоо өсөн нэмэгдсээр байна. Харин анаашны дэргэд өглөөний цайгаа уух нь 620$-ын өртөгтэй гээд та бодоод үздээ.

Таньд энэ тансаглал хэрэгтэй гэж үү? Харин үүний оронд та амралт өнгөрөөх газраа сонгохдоо хүн бүхний авхуулдаг загварлаг төдий зургын төлөө биш, өөрийн хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн оновчтой сонголтыг хийхийг таньд зөвлөж байна.

Спортын тоног төхөөрөмж

Ихэнхи хүмүүс гэртээ үнэтэй шинэ спортын тоног төхөөрөмж аваад задалж угсарч тавьсныхаа дараа эхний долоо хоног идэвхитэйгээр хэрэглэж байгаад болих нь амьдрал дээр элбэг тохиолддог. Хэрэв та ямар нэгэн баяр ёслол болон амралтын өмнө л гэнэт ухаан орсон юм шиг би турах хэрэгтэй байна гээд гүйдэг хүмүүсийн нэг биш л бол фитнессийн сарын юм уу, улирлын эрх худалдаж аваад тууштай хичээллэсэн нь илүү үр дүнтэй бөгөөд хэмнэлттэй арга юм.

Зөвхөн үнэтэй тоног төхөөрөмж л хэрэглэснээр жингээ баричихна гэж бодож байвал та эртхэн энэ бодлоосоо салах хэрэгтэй. Харин үүний оронд лифтнээс татгалзаж өдөр бүр шатаар алхаж уруудах, мөн аль болох явган алхаж амралтын өдрүүдийг хөдөлгөөнтэйгөөр өнгрөөснөөр илүү үр дүн гарах боломжтойг таньд сануулья.

Шинэ машин

 

Шинэ машин зарагдаад зах зээл дээр нийлүүлэгдэхдээ л өөрийн үнийн 11%, жилийн дараа гэхэд 30%-тай тэнцэх хэмжээний үнийн дүнгээ алддаг гэдгийг та мэдэх үү? Иймээс үйлдвэрлэгдээд дор хаяж 2 жил болсон машиныг худалдаж авснаар буцаагад зарахдаа үнийн хувьд маш том алдагдал хүлээх эрсдлээс сэргийлж чадах юм.

Машин нь таны санхүүгийн амжилтын нөлөө бүхий үзүүлэлт байхаа хэдийн больсон, харин бидний өдөр бүр хардаг зам дээрхи ганган унаанууд ихэнхи нь зээлийн ачаар бий болсныг санахад илүүдэхгүй. Өөрийн жинхэнэ хэрэгцээг зүгээр л нэг танилууддаа эсвэл хөршүүддээ гайхуулах гэсэн хүслээсээ ялгаж чадсанаар ирээдүйд бий болох санхүүгийн тогтворгүй байдал болон, сэтгэл санааны асуудлуудаас таныг аврах болно.

Ухаалаг тоног төхөөрөмж

Орчин үед үнэхээр зарж буй үнэндээ дүйсэн, хязгааргүй олон функцийг өөртөө агуулсан жишээлбэл : хөргөгчин дээр ээ зургуудаа гүйлгэж харах, будаа агшаагчин дээрээ хөгжим сонсох, ус буцалгагчнаасаа цаг агаарыг мэдэх гэх мэтчилэн давхар давхар олон үйлдлийг өөртөө шингээгээгүй “ухаалаг биш” гэр ахуйн цахилгаан хэрэгслийг олоход хэцүү. Гэхдээ үнэндээ таньд энэ олон функциуд хэрэгтэй юу?

Дэлхийн хамгийн алдартай брэндүүд ч үйлдвэрлэж буй тоног төхөөрөмждөө цаг бүр шинэчлэлт хийж чадна гэсэн баталгааг таньд өгч чадахгүй. Шинэчлэл гэдэг нь зөвхөн тоног төхөөрөмжийн ажиллагаа талаасаа бус мөн аюулгүй байдлыг хангах чухал хэрэгцээ мөн. Жишээ нь хэрэв таны хөргөгч вирустсан бол хэн нэгэн таны цахим шууданд ядах юмгүй нэвтэрч ороод өөрт хэрэгтэй мэдээллүүдийг төвөггүй өөрийн болгож авч чадна гэсэн үг юм.

Хэт үнэтэй болон хямдхан хувцас

Энэ тохиолдолд та ямагт дундыг барих шаардлатагай хямдхан үнээр авсан хувцас тань таньд хэтэрхий үнэтэй тусч ч болно. Учир юунд вэ гэхээр сар, улирал ч болж амжилгүй цагаа илээсэн хувцаснуудаар бидний шкаф дүүрсэн байдаг. Энэ тохиолдолд бид өмсөх юу ч алга байна аа гээд ахин хувцас худалдаж аван үргүй зардлыг өөртөө бий болгож байдаг.

Харин маш үнэтэй эд бараа худалдаж авхынхаа өмнө дахин давтагдашгүй ховор ганц хувилбар бүхий эд зүйл л биш бол хаа нэгтээ боломжийн үнээр тэрхүү бараагаа өөрийн болгож авах боломж маш өндөр гэдгийг та нэг тооцоод үзэхэд илүүдэхгүй байхаа. Өндөр үнэтэй болгон чанартай , хямдхан үнэтэй болгоныг бодолгүйгээр авах ёстой гэсэн үг биш.

Ямар нэгэн  хувцас худалдаж авахдаа нэн түрүүнд бодолцож үзэх шаардлагатай зүйл бол чанар, биед эвтэйхэн байдал. Харин чанартай хувцасыг он удаан жил хэрэглэхээс гадна, биед эвтэйхэн байдал нь таны фигурыг улам тодруулж өөрт итгэлтэй байдлыг улам нэмэгдүүлдэг ашигтай талтай.

Хялбар аргаар баяжих хүсэл

Судалгаанаас үзэхэд амьдралын боломж муутай хүмүүс илүүтэйгээр сохор азанд найдаж өөрийн мөнгөө лотерей болон мөрийтэй тоглоомонд зарлагдаж хурдан баяжина гэж найдаж суудаг байна. Хэрэв та үнэхээр баяжихыг хүсч байвал хэзээ ч тиймэрхүү зүйлд битгий итгэж бай.

Хэзээ нэгэн цагт лотерейд хожиж хагартлаа баяжинадаа гэх найдвар амьдралд тань тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд тань туслахгүй л болов уу. Харин чинээлэг хүмүүс  өөрийн хөгжиж болох салбартаа хөрөнгө оруулалт хийдэг болохоос тохиолдлоор баяжина гэдэгтээ найдаж суудаггүй байх нь ээ.

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.