Гоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Өлсөх нь турахад үнэхээр тусалдаг уу?

Эрдэмтдийн үзэж буйгаар хүн хоол идэлгүйгээр дунджаар 3 долоо хоног болж чадах бол, усгүйгээр хамгийн ихдээ л нэг долоо хоног болдог байна. Өлсөх гэдэг ойлголт өөрөө маш ээдрээтэй зүйл. Жишээлбэл уламжлалт анагаах ухаан нь хүн өлссөнөөр бие организмд гарах сөрөг нөлөө ихтэй гэж үздэг бол, өөр нэгэн хувилбарын хувьд эмчилгээний зориулалттаар ашиглаж болно гэж хүлээн зөвшөөрөх тал ч байдаг.

Өлсөх гэдэг нь хүний бие организм өөрт зайлшгүй шаардлагатай эрдэс шим тэжээлийн дутагдалд орж байна гэсэн үг. Харин зарим үед хүмүүс  эмчилгээний журмаар зориуд өлсөх тохиолдол байдаг. Тэд сайн дураараа хэсэг хугацаанд идэж уух зүйлээсээ татгалздаг ба энэ нь биеийг дотроос нь цэвэрлэж илүү эрүүл болгоно гэдэгт итгэдэг.

Тэгвэл бид lifestyle.mn та бүхэндээ хүн өлссөнөөр бие организмд ямар процесс явагддаг, энэхүү үйл явц нь биед сөргөөр нөлөөлдөг үү? Зөвхөн өлсгөлөн байж чадсанаар согоо шиг сайхан бэлхүүстээ болтлоо турж чадах эсэхийг тайлбарлахыг зорив.

Өлсөх явцад биед ямар процесс болдог вэ?

 

Хүн өлсөж эхлээд эхний 2 хоногт  биед агуулагдах бүхий л сахарын нөөцөө үгүй хийдэг. Ингэж биеийнхээ нүүрс усны хэмжээг ихээр алдсанаар хүн маш амархан ядарч сульддаг байна.

Харин 3 болон 4 дэх өдрүүдэд хүн эрч хүчээ сэлбэхийн тулд биед хуримтлагдсан байсан өөх тосыг шатааж эхэлдэг. Ингээд таны цусанд агуулагдах сахарын хэмжээ огцом унах ба ахиад маш ихээр идэх хүсэл төрж эхэлнэ. Ингэж сахарын хэмжээ огцом унах нь бодисын солилцоог удаашруулж дааварт маш сөргө нөлөө үзүүлдэг.

Та зөвхөн хоол хүнснээс ч бус уух зүйлээсээ татгалзсанаар  дээр тодорхойлсон үйл явц илүү хурдтайгаар явагдана гэж ойлгож болно. Энэ тохиолдолд та маш хурдан шингэний дутагдалд орж артерийн даралт тань буурах нөхцөл бүрддэг.

Ашиг тус ба сөрөг нөлөө

 

Өлсөхийн ач тус гэвэл зөвхөн харагдах байдал та маш хурдан жингээ хаясан мэт санагдана. Харин удаан хугацаагаар өлссөнөөр гарч болох сөрөг нөлөөллүүдийг тоолоод баршгүй. Жишээ нь:

  • Жирэмсэн байхдаа муу хооллож ундалладаг байсан эхийн хүүхэд зүрхний өвчнөөр өвчиллөх магадлал харьцангуй өндөр байдаг байна.
  • Сарын тэмдэг тогтсон цагтаа ирэхгүй байх.
  • Өтгөн хаталт.
  • Үе мөчний эмгэг.
  • Бодисын солилцоо удаашрах.
  • Ходоод гэдэсний эмгэг

Өлсөх нь үнэхээр турахад тусалдаг уу?

Өлссөнөөр жингээ хасах нь эрүүл мэндэд хамгийн хор нөлөөтэй байж болно гэсэн хувилбартай ихэнхи эрдэмтэд санал нэгддэг. Яагаад гэвэл хүн өлссөнөөр биед агуулагдах өөх тосоо шатаахаас илүүтэйгээр шингэнээ их хэмжээгээр алддаг.

Хүн өлсөж эхлэх төдийд жингээ хассан мэт санагдах боловч хэвийн хоолны горимондоо шилжсэн даруйд буцаад нэмэгдчихдэг. Ганц хоёр хоногийн дотор хоолоо хорьж өлсөх нь таны эрүүл мэндэд илүү хор уршиг учруулна гэдгийг та ойлгох хэрэгтэй.

Хоол судлаачдын үзэж буйгаар илүүдэл жингээ хасахад хамгийн тохиромжтой арга бол илчлэг багатай хоол хүнс хэрэглэж байнга хөдөлгөөн хийх гэнэ. Энэ хувилбарын үр дүн тийм хурдан биш ч хамгийн гол нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ давуу талтай.

What's your reaction?

Related Posts

1 of 138

Leave A Reply

Your email address will not be published.