Гоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Япон эмэгтэйчүүдын цэвэр, толигор арьсны нууц.

Эрүүл, цэвэрхэн арьстай болох нь цаг хугацаа их шаардах зүйл хэдий ч япончууд арьсны асуудлыг шийдэх төгс гэж болох шалгарсан аргатай улс гэж хэлж болно.
Таны арьсыг гэрэлтүүлж, цэвэр толигор болгож чадах энэхүү аргад ердөө 10-хан минут шаардлагатай бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ.
Үүнд тосон массаж, хөөсөн болон усан цэвэрлэгээ багтана. Үүнийгээ япончууд 4-2-4 гэж нэрлэдэг байна.
Энэхүү аргыг хэрэглэснээр өглөө нүүрээ угаах шаардлаггүй зөвхөн орой унтахын өмнө угаахад л болох аж. Долоо хоногын 4 өдөр нь энэ аргаар нүүрээ цэвэрлэсэнээр үр дүн илт мэдрэгдэх болно.

1. 4 минут тосон массаж.

Тосон массаж хийснээр цусны эргэлтийг сайжруулах, өнгөн давхаргыг зөөлрүүлэх, арьсний бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж өгөх зорилготой. Таны арьсанд шингэхээргүй арьсны гадарга дээр тогтож үлдэх тосыг сонгож авах хэрэгтэй. Жишээ нь Касторын тос нь таны арьсанд шингэхгүй ба хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Хэрэв таны  арьсанд ямар нэгэн ил шарах үүссэн, идээт үрэвсэл гарсан эсвэл харшламтгай зэрэг тохиолдолд тосоо сонгохдоо маш болгоомжтой хандах нь зөв юм.

2. Тосон цэвэрлэгээ.

Арьсандаа массаж хийсэний дараа шууд арьсаа цэвэрлэх бөгөөд ингэхдээ гель эсвэл хөөсөн  цэвэрлэгчээс илүүтэйгээр тосон цэвэрлэгч хэрэглэх нь илүү үр дүнтэй юм. Учир нь энэ нөхцөлд таны арьс хуурайших нь бага байдаг байна. Та зөөлөн иллэг хийх маягаар 2 минтуын турш нүүрээ угаагаарай.

3. Усаар зайлах.

Эхлээд 2 минутын турш бүлээн усаар дараа нь 2 минутын турш хүйтэн усаар шавшна. Бүлээн ус нь таны арьсны илүүдэл тосыг арилгах, өнгөн хэсгийн цусны эргэлтийг сайжруулах нөлөөтэй бол хүйтэн ус нь нүх агшаах үүрэгтэй.

Энэ арга нь таны арьсыг маш сайн чийгшүүлэх ба таны арьс өмнөхөөсөө илүү өнгөлөг толигор болсныг та анзаарах болно.

Манай сайтад зочилсон танд баярлалаа!

Энэхүү зөвлөгөөг хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

What's your reaction?

Related Posts

1 of 142

Leave A Reply

Your email address will not be published.