LifestyleЗөвлөгөө

Хуримтлал үүсгэхэд тань туслах нэгэн овжин аргыг таньтай хуваалцья

Шал хэрэггүй юманд мөнгөө үрж зарлагдахаа болих юмсан даа гэж нэг удаа ч болов бодож байсан бол энэхүү нийтлэл яг таньд зориулагджээ. Pikabu сайтын нэгэн хэрэглэгч энгийн бөгөөд маш үр дүнтэй хуримтлал үүсгэх аргаасаа хуваалцсаныг lifestyle.mn сайт та бүхэндээ сийрүүлэн хүргэж байна.

1 дэхь арга: Орой бүхэн өөрийн санхүүгээ тэгшилж байх.

Энэхүү аргын мөн чанар нь маш энгийн:  Орой бүр өөрт байгаа бэлэн болон картан дахь үлдэгдэл мөнгөө “тэгшлэх” хэрэгтэй. Жишээ нь 2 ширхэг 0-ээр төгстөл нь тэгшлээд үзээрэй. Бэлэн мөнгийг тэгшилж “мөнгөнийхөө гахайнд” хийхэд харьцангуй хялбар байдаг бол картан үлдэгдэл мөнгөө тэгш болгохдоо өөрийн хадгаламжийн данс юм уу эсвэл өөр нэгэн өөрийн данс руугаа шилжүүлэх боломжтой.

Жишээ нь: 5750-50=5700 төгрөг үлдэж байгаагаас 50 төгрөгөө

21630-630=21000 төгрөг үлдэхээс 630 төгрөгийг цааш нь далд хийх юм.

Бүр 3 болон түүнээс олон ширхэг 0-тэй болтол нь тэгшилж өгвөл бүр ч сайн

Жишээ нь 5750-750=5000 төгрөг болгоод 750 төгрөгийг нь

эсвэл 21630-1630=20000 төгрөгөөс 1630 төгрөгийг нь хуримтлалдаа хадгалаад авах юм.

Эхэндээ таньд шалихгүй жоохон мөнгө далд хийгээд байгаа мэт сэтгэгдэл төрөх хэдий ч өдөр бүр энэ аргыг амьдралдаа дадал болгож чадсанаар бага багаар хуримтлал үүсч сарын эцэс гэхэд чамгүй хөөрхөн мөнгө таны хадгаламжид тань хурсан байх болно.

2 дахь арга: Цалин буухаас өмнө өөрт байгаа бэлэн болон картанд байгаа мөнгөө тэгшилж дээрхи зарчмын дагуу нийлүүлээд хуримтлалдаа хийгээд авна.

Дээрхи аргыг амьдралдаа хэвшүүлснээр таньд бий болох эерэг талууд:

  • Өглөө бүр таньд хэдэн төгрөг үлдсэнээ мэдэх бөгөөд энэ нь тэгш тоогоор төгссөн учир үнийн дүнгээ  тогтооход хялбар
  • Өөрт үлдсэн мөнгөн дүнгээ мэдэж байгаа учраас хүн мөнгөө хянамгай зарцуулж эхэлдэг өөрөөр хэлбэл илүү дутуу хэрэггүй зүйлд мөнгөө зархаа болино
  • Төгсгөлд нь хамгийн гол амжилт бол та бодитоор хуримтлал үүсгэж эхлэх нь байна шүү дээ.

Манай сайтад зочилсон танд баярлалаа!

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.