LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Өглөөг илүү эрч хүчтэй угтах арга.

Дуу хөгжим бол хүн бүрд сайн сайхан зүйлийг түгээдэг ид шидтэй эд. Хэрвээ та өглөө босохдоо нэг л сэтгэл өөдрөг бус ааш муутай байгаа мэт санагдах юм бол өглөө босонгуутаа дуртай дуунуудаа сонсоод нэг үзээрэй.

Та илүү аз жаргалтай, үр бүтээмжтэй болсон мэт байх болно. Мөн сэрүүлэгийнхээ дууг хүртэл янз бүрээр тохируулж солиод нэг үзээрэй. Өглөө хэрхэн сэрэх нь таныг ямар араншинтай байхад маш их нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг.

Lifestyle.mn энэ удаад та бүхэндээ хөгжим сонсох нь таны сэтгэл санаа болон ажлын бүтээмжинд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэхээр шийдлээ.

1. Кортизоны түвшинг буруулдаг.

Та дуртай дуугаа сонссоноор өөрийгөө стрестэхээс сэргийлж болно. Уур бухимдал төрүүлсэн үйл явдлын дараа дуртай дуугаа сонссоноор стрессын гормон болох кортисолын түвшинг буурах төдийгүй та илүү хурдан хэвийн байдалд эргэн ордог байна. Өглөөг дуртай дуугаа сонсож эхлүүлэх нь гадаад орчноос шалтгаалсан стресс бухимдалыг хурдан арилгахад туслах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

2. Допамины түвшинг нэмэгдүүлдэг.

Хөгжим сонссоноор таны сэтгэл санааны байдал хоромхон зуурт өөрчлөгдөх боломжтой. Дуу хөгжим нь аз жаргалаын даавруудын нэг болох допамины ялгаруулалтыг дэмжиж өгдөг. Ингэснээр сэтгэл санаа таагүй байх, хямрах, сэтгэл зовинох зэрэг асуудлаас ангижирхад тань туслах болно. Тэгэхээр та өглөө босохдоо л сэтгэл санаа дундуур сэрэх юм бол эмчилгээ нь маш энгийн зүгээр л хөжим өө асаа.

 

3. Ой тогтоолтыг сайжруулна.

Ямар хэмнэлтэй дуу сонсохоос үл хамааран дуу хөгжим нь ой тогтоолтыг сайжруулдаг байна. Судалгаанаас үзэхэд өдөр бүр дуу хөгжим сонсох нь таны танин мэдэх үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх ба ой тогтоолт илүү сайжирдаг үздэг.

4. Таны дархлааг дэмжинэ

Хөгжим сонсох нь таны биеийн эсэргүүцлийг сайжруулан, хүний биед илүү олон эсрэг биет болон дархлааны эсийг ялгаруулна. Тэрхүү эсүүд нь таны биед ямар нэгэн гадны вирус орсон тохиолдолд устгах үүрэгтэй бөгөөд үндсэндээ таны дархлалын систем илүү үр дүнтэй  ажиллаж эхлэнэ гэсэн үг юм.

 

5. Сэтгэл санааны байдлыг өргөнө.

Таныг унтаж байхад ямар дуу чимээ сэрээсэн бэ гэдэг нь таны тэр өдрийн сэтгэл санааны байдалд шууд нөлөөлдөг нь нэгэнт судалгаагаар нотлогдсон зүйл юм. Хэрвээ та өглөөг уянгалаг хөгжмийн аянд угтсан бол тухайн өдрийг илүү сэргэг эрч хүчтэйгээр эхлүүлэх болно.

6. Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ.

Та ажлын ширээ, компютерийнхээ ард суухаасаа өмнө чихэвчээ зүүгээд хөгжим сонсоод үзээрэй ялангуяа илүү хөнгөн хэмнэлтэй дуу, аялгуу. Та одоо байгаагаасаа илүү бүтээлч нэгэн болон хувирах бөгөөд таниас шинэ санаанууд урсан гарах болно. Хэрвээ та энэ маягаар ажлын өдрөө эхлүүлвэл илүү үр бүтээмжтэй байх бөгөөд хийх ажлын жагсаалтаа эхнээс нь авхуулаад ядах зүйлгүйгээр биелүүлэх болно.

Манай сайтад зочилсон танд баярлалаа!

Энэхүү мэдээллийг хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

What's your reaction?

Related Posts

1 of 134

Leave A Reply

Your email address will not be published.