Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Дараах 9-н дадлыг та өөрт хэвшүүлснээр үргэлжийн гоолиг, эрүүл гоо үзэсгэлэнтэй явах боломжтой.

Дэлхий нийтээрээ COVID19 хэмээх аймшигт цар тахалтай тэмцэж буй энэ хэцүү цаг дор хүн бүр эрүүл мэндээ бодож гэр гэртээ хөл хорионд ихэнх цаг хугацаагаа өнгөрөөж байгаа билээ. Яг энэ үед хоол ундаа тохируулж хэрэглэхгүй бол жингээ хяналтаасаа алдах гээд байгаа асуудалтай магадгүй та нүүр тулсан л байх. Тэгвэл танд маш хэрэгтэй нэгэн зөвлөгөөг бид танд хүргэж байна.

Хоол хүнсэндээ агуулагдах илчлэгийг сайн тооцоолох, эрчимтэйгээр спортоор хичээллэх, хоолоо хорих эсвэл хоолны дэглэм сахих гэх мэтчилэн хэрхэн эрүүл, гоолиг болох нууцын талаар мянга түмэн зөвлөгөөг интернетээс та олж харах болно.

Шинжлэх ухааны үндэслэлтэй он удаан жил эрүүл, гоолиг байж болох та бидний амьдралдаа хэрэгжүүлж авбал зүйтэй 9 дадал зуршлыг эрдэмтэд бид бүхэнд зөвлөж байна. Эдгээр зуршлууд нь танаас багахан хүчин чармайлт шаардах бөгөөд амьдралдаа хялбархан хэвшүүлж болно гэдгээрээ онцлогтой.

1. Хүнснийхээ калорыг байнга тооцдогоо болих хэрэгтэй.

Хоолондоо хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанарлаг байдал калорын агууламжаасаа илүү чухал гэдгийг та мэдэх үү. Эрдэмтдийн 20 жилийн туршид хийсэн судалгаанаас үзэхэд жингийн илүүдэл үүсгэхэд хамгийн их нөлөөлдөг хоол хүнс бол боловсруулсан бүтээгдэхүүн болон сахарын агууламж ихтэй ундаа юм.Иймээс хоол хүнснийхээ калорын агууламжид бус чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэнэ.

2. Тавагнийхаа талыг ногоогоор дүүргээрэй.

Жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд нь ислэгээр баялаг, хүнд хэрэгтэй маш олон төрлийн микро болон макроэлементүүдийг өөртөө агуулж байдаг. Дээр дурдсанчлан эрдэмтдийн судалгаагаар хүн хоолны тавагныхаа талыг нь ногоогоор дүүргэснээр өөрийн эрүүл мэндэд маш үнэтэй эерэг хувь нэмэр оруулж байдаг байна. Дэлгүүр хэсэхдээ мөн л адил сагсныхаа талыг ногоогоор дүүргэх зарчмыг та баримтлаарай.

3. Идэхийг хүссэн бүхнээ хүсч байгаа цагтаа идэж байгаарай.

Бид бүгд өөрийн идэхийг хүссэн зүйлээ ямар нэгэн хугацаанд хорьсноор таргалахгүй байж чадна гэж боддог тэгвэл тийм биш юм. Ямар нэгэн хүнсийг идмээр байгаа ч өөртөө хорьсон тохиолдолд идмээр байгаа хүсэл нь улам даамжирч та гэнэт тэсрэн бүүр ч илүү идэх хүсэлдээ дийлдэн маш ихээр идэх тохиолдол байдаг. Энэ нь таныг бүр ч илүүгээр таргалуулж болох юм. Харин үүнийхээ оронд идмээр байгаа зүйлээ яг тухайн үедээ багаар ч гэсэн идээд шуналаа дарж авах нь илүү чухал байна.

 

4. 2 хазалтын дүрмийг баримтлаарай

Сахарын агууламж ихтэй калорлог бүтээгдэхүүн идмээр болж байна уу тэгвэл та тархиа хуураарай. Яаж вэ гэж үү? Эхлээд нэг хазаарай дараа нь араас нь стакан ус уугаад ахиад нэг хазаарай ингэснээр маш хурдан цадсан мэт мэдрэмж танд төрөх болно.

5. Өдрийг уургалаг хүнсээр эхлүүлээрэй

Уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь өлсөлтийн гормон болох (грелин)-ыг бууруулж өгдөг. Иймээс өндөг, тахианы цээж мах, грек йогурт зэрэг нь цадалтын мэдрэмжийг үдийн унд хүртэл хадгалах чадвартай байдаг байна.

 

6. Нэг цаг тутамд 2 минут босч алхаарай

Хэрэв та суудлын ажил хийдэг бол цаг бүр 1-2 минут босоод алхах дадлыг өөртөө бий болгоорой. Энэ нь таныг бүхэл өдөр сэргэг, эрч хүчтэй байхад тань туслана.

 

7. Зуушийг шууд уутнаас нь идэхээс татгалзаарай.

Томхон савалгаатай чихэр печень чипсийг уутнаас нь шууд идэхэд бид тэр дор нь идээд дуусгачих тохиолдол цөөнгүй байдаг. Үүнийхээ оронд уутнаас хэсгийг нь гаргаж ирээд тавган дээр тавьж байгаад идвэл хэр их идэж байгаагаа хянах боломжтой байдаг байна.

8. Сахарын хэрэглээгээ 6 амны халбагаас хэтрүүлж болохгүй.

Хүнсэнд агуулагдах сахарын агууламж их байх нь таныг таргалах эрсдэлд хүргэхээс гадна чихрийн шижнээр өвчлөх магадлалыг өндөрсгөдөг. Хоол хүнсний эрүүл ахуйн судлаачдын тогтоосноор эмэгтэйчүүд өдөрт хамгийн ихдээ 6 амны халбага буюу (25г), эрэгтэйчүүд 9 амны халбага буюу (37,5г) сахарыг хамгийн ихдээ хоол хүнсэндээ хэрэглэж болно гэж тогтоожээ.

9. Хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угааж болохгүй.

 

Судлаачдын үзэж буйгаар хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угаах нь маш бурууд тооцогдог, харин дор хаяж 30 минутын дараа шүдээ цэвэрлэх нь тохиромжтой байна. Хэрэв та хоол идсэнийхээ дараа газтай зүйл уусан бол тэр тусмаа шууд шүдээ цэвэрлэж болохгүй, ингэснээр таны шүдний паалан гэмтэх аюултай байх нь ээ

What's your reaction?

Related Posts

1 of 131

Leave A Reply

Your email address will not be published.