ЗөвлөгөөЭрүүл мэнд

Дотор эрхтэнүүдийг бүрэн цэвэрлэж эрүүлжүүлэх гурвалжин будааны жор

14 хоног гурвалжин будаа түлхүү хэрэглэн дотор эрхтэнээ бүрэн цэвэрлэх жор : Эрүүл мэндэд үзүүлэх ач тус

Цусны судсыг цэвэрлэж, цусан дахь сахарын хэмжээг багасгана. •Бодисын солилцоог идэвхжүүлж, тогтворжуулна.

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.

Нойр булчирхайн өвчнийг эмчилнэ.

Биеэс хорт бодисыг гадагшлуулна.

Мэдрэлийн системийг хүчирхэг болгож, булчингийн тэсвэрийг нэмнэ.

Галбирлаг болгох гурвалжин будааны түлхүү хэрэглээ: Tа өмнөх орой нь хоёрхон орцын тусламжтай бэлтгэнэ. Орц: 150гр гурвалжин будаа, тослог багатай тараг 500гр

Хийх заавар: Кофе бутлагчид гурвалжин будааг хийж сайтар нунтаглана. Тослог багатай таргандаа хийнэ. Гурвалжин будааны бэлдмэлийг 14 өдрийн турш хэрэглэсэн тохиолдолд дотор бүрэн цэвэрлэгдэнэ.Өдөрт нэг махан хоол иднэ. Өөр бусдаар өлссөн үедээ тарганд дэвтээсэн гурвалжин будаагаа иднэ.

Өдөрт 2-2.5 литр ус ууна. Сарын дараа завсарлаж, хүсвэл эргээд хэрэглэнэ.Энэ бэлдмэлийг хэрэглэснээр өдөр бүр 500 гр жин хасах боломжтой. Гэхдээ өдөр тутмын хоол хүнснээсээ гурил, чихэр болон согтууруулах ундааг бүрмөсөн хасах хэрэгтэйг санаарай.

Фитнесс Коүч Сээгий

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

Түүхий ус уухгүй байх;

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

Арьс, салстаа гэмтээхгүй байх;

Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.