ЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Өөх тос ихтэй хоол идэх нь зүрхний дутагдлаас сэргийлдэг

Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтанд зүрх судасны өвчин зонхилох хувийг эзэлж байна.

Үүнтэй холбоотойгоор Сант Луи их сургуулийн дэд профессор, доктор Кайл С.Маккоммисоор удирдуулсан судалгааны баг зүрх болон бодисын солилцооны үйл явцын талаар судалжээ.

Судалгаагаар өөх тос ихтэй хоол идэх буюу кето дэглэм барих нь зүрхний дутагдал өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна эмчилж болохыг нээсэн байна.

Туршилтыг хулгана дээр явуулсан бөгөөд өөх тос ихтэй зүйлээр хооллож байжээ. Зүрхний агшилтыг нэмэгдүүлэхийн тулд асар их хэмжээний энерги шаарддаг.

Энэ үед бодисын солилцооны чадавхийг нэмэгдүүлэхийн тулд өөх тос биед нэн чухал тухай доктор Кайл С.Маккоммис хэлжээ.

Кето дэглэмд өөх тос ихтэй мөртлөө нүүрс ус бага агуулсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ эмчээс зөвлөгөө авсны дараа энэ дэглэмийг барьж болох эсэхийг шийдэх хэрэгтэй. Учир нь зарим өвчний үед энэ дэглэмийг хориглох заалттай байдагтай холбоотой.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 138

Leave A Reply

Your email address will not be published.