ЗөвлөгөөСонирхолтойФото мэдээ

7 хоногт 120 өндөг иддэг залууд юу тохиолдсон гэж санана

Өндөг бол бидний хөргөгчинд байнга байдаг хүнсний бүтээгдэхүүн. Өндөг идэх гол зорилго нь ердөө л булчингаа нэмэх гэнэ.

Крис залуу байхдаа бусдын л адил туранхай булчингүй нэгэн байжээ. Харин эрс өөрчлөгдөхийг хүсэж шийдэмгийгээр фитнесээр хичээллэх болжээ.

Австри улсын нэгэн залуу хангалттай уураг авахын тулд өдөр бүр хэт их хэмжээний өндөг хэрэглэх болжээ. Түүний нэг удаагийн өндөгний худалдан авалт нь 7 хоногийн хэрэглээнд хангалттай хүрдэг гэнэ шүү.

Доорх зурганд түүний 7 хоногийн хэрэглээний өндгийг харуулсан байна, нийтдээ 120 өндөг.

Булчингийн масс нэмэхийн тулд дан ганц дасгал бус уургаа ч мөн их хэмжээгээр нөхөх хэрэгтэй. Харин өндөг хамгийн амар хурдан уураг билээ. Крис үүнээс хойш 7 хоногт 120 өндөг иддэг галзуу дэглэмд орсон байна.

Крис давхар нунтаг уураг, тахианы цээж мах, гахайн мах болон бусад уураг ихтэй хоол хүнсийг нэмэлтээр иддэг байна. Ингээд хэдэн жил галзуу дэглэм дасгалын үр дүнд тэрээр туранхай биенээсээ салж булчинлаг эр хүний цээжтэй болжээ.

Фитнест олон залуус хичээллэдэг ч тэдний булчингийн хөгжил хэт удаан байдаг. Харин үндсэн шалтгаан нь та бага иддэг байх нь.

Булчингийн масс нэмэх зорилготой хүмүүст уураг бол дутаж болохгүй гол хүчин зүйл билээ жишээлбэл: Өндөг, сүү, хуурай уураг, үхрийн мах, загасны мах гэх мэт эдгээр хүнс нь бүгд маш өндөр уургын агууламжтай байдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 138

Leave A Reply

Your email address will not be published.