ЗөвлөгөөЭрүүл мэнд

Дасгал хөдөлгөөнийг илүү үр дүнтэй болгох хүнсний бүтээгдэхүүн.

Хэрвээ та хүнсээ зөв сонгон хэрэглэхгүй бол хэчнээн их хүч, өөрийн цаг завыг зарцуулсан ч бай таны дасгал хөдөлгөөн талаар болох магадлалтай.

Учир нь дасгал хөдөлгөөн хийснээр таны бие их хэмжээний энерги, амин дэм зарцуулах бөгөөд тэрхүү энергийг нөхөж байж таны хийсэн дасгал илүү үр дүнтэй болж төгс бие галбиртай болоход тань туслах юм.

Та бүхэнд хүргэж бүү энэхүү арга нь үнэхээр үр дэнтэй бөгөөд өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх юм бол үр дүн нь танд тун удалгүй мэдрэгдэх болно.

Дасгалын өмнө

What You Need to Eat to Make Your Workout More Effective
Дасгалын өмнө хэт их идэх эсвэл өлсгөлөн байх нь эрүүл бус хэвшил юм. Дасгал хийхийн өмнө идсэн зүйлийг таны ходоод боловсруулан энерги, амин дэм болно гэдгийг үргэлж санаж байх нь зүйтэй юм. Уургаар баялаг хоол хүнс, жимс жимсгэнэ эсвэл …..
Амьтны гаралтай уураг нь таны булчин дасгалын турш ядрахгүй байхад туслах бол fiber баялаг хүнс болон жимс нь хоолны шингэцийг сайжруулж байгалаас заяагдсан биеийг цэвэрлэх үйл ажиллагааг дэмжинэ.

Дасгал хийхээс 2-3 цагийн өмнө идэж болох хоол хүнс

  • Алим болон бяслагатай сендвич
  • Төрөл бүрийн үр агуулсан жигнэмэг зууш, сүү, аарц, жимс жимсгэнэ.
  • Туна эсвэл тахианы махтай ногоон салат.
  • Улаан буудайн гурилан зууш эсвэл Бүхэл үрийн талх
  • Тараг, жимс
  • Бүхэл төрлийн самар
  • Жимсний коктэль, байгалийн гаралтай жүүс

Дасгал хийх явц дунд.

What You Need to Eat to Make Your Workout More Effective
Дасгал хийх явцад хамгийн нэгдүгээр ус уух шаардлагатай. Хөлсөөр их хэмжээний шингэн алддаг учир таны биед шингэн дутагдахаас сэргийлэх хангалттай том хэмжээний савтай усыг ойр байлгаарай. Амин дэмүүдийг биед шингээн авах болон глюкоз буюу таны биеийн байгалийн түлш, энергийн эх сурвалжийн ялгаруул алтыг дэмжих дэмжих болно.

 

Глюкозоор баялаг хүнсний бүтээгдэхүүний жишээ:

  • Байгалийн гаралтай жимсний шүүс.
  • Гадил.
  • Үзэм болон бусад хатаасан жимс.

Дасгалын дараагаар.

What You Need to Eat to Make Your Workout More Effective
Дасгалын дараах цаг нь маш чухал бөгөөд асар их хүч зарцуулсан нөлөөгөөр таны биед өөрчлөлт, нөхөн сэргэлт явагдаж эхлэх хугацаа юм. Таны бодисыг солилцоо эрчимжиж, булчин нөхөн төлжиж эхлэх юм. Иймд таны хөлсөө урсган байж хийсэн дасгал тань үр дүнгээ өгч эрүүл мэнд гоо сайханд тань эерэг нөлөө үзүүлэх нь таны дасгалын дараагаар ямар хүнс сонгон хэрэглэхтэй шууд холбоотой юм.

Дасгалын дараа таныг сэргээх хүнс.

  • Шинэхэн жимс: Жигнэсэн болон шарсан жимс.
  • Загасны мах, өөх тос багатай мах.
  • Ногоон салаат.

Эцэст нь хэлэхэд зөвхөн булчинлаг бие галбиртай болохын тулд биш эрүүл саруул амьдралын хэвшилтэй болохын тулд хоол хүнсээ сонгон хэрэглэх нь чухал юм.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.