LifestyleГоо сайханЭрүүл мэнд

Таны арьсыг гундааж байдаг 10 зүйл.

Хүний гадаад байдал удамшлын шинжтэй байдаг ч гэсэн арьс хөгшрөх нь 90% бидний өдөр тутмын арьсны арчилгаа болон дадал зуршилтай шууд хамааралтай байдаг байна.

Та бүхэндээ таны арьсыг гундааж байдаг 10 зуршлыг танилцуулж байна. Илүү сайхан арьстай байхад тань саад больж буй энэхүү зуршлуудаас ангижрахад тийм ч хэцүү зүйл биш юм.

1. Үсний бүтээгдэхүүн нүүрэнд тань хүрэх.

 

Шампунь, ангижруулагч, гели, лак, хөөс гэх мэт үсэнд хэв оруулагч бүтээгдэхүүн гэх мэт олон үсэнд зориулагдсан бүтээгдэхүүн таны арьсанд хүрснээр арьсны нүх сүвийг бөглөх, батгашилт үүсгэх, хуйх болон арьс цочроох гэх мэт олон сөрөг нөлөөтэй байдаг байна. Учир нь ихэнх үсний бүтээгдэхүүн  сульфат агуулдагтай холбоотой юм.
Энэхүү сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сульфат агуулдаггүй үсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь чухал юм. Толгойн боолт гэх мэт зүйлс ч хэрэглэж болох юм.

 

2. Хэт олон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх.

Олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн сольж хэрэглэх нь таны арьсанд тийм ч таатай бус. Нөөшлөх бодис болон олон төрлийн орц нь арьсан дээр тууралт гарах, арьсыг улам ч дордуулах талтай. Мөн батганы эсрэг бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх нь ч бас сөргөөр нөлөөлдөг байна.

Олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дээрээ туршиж үзэхийн оронд нэг ихдээ хоёр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд үзээрэй. Тодорхой гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд үр дүнг нь үзэхийн тулд чамгүй хугацаа шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.

3. Нүүрний үс арилгах бүтээгдэхүүнийг буруу хэрэглэх.

Энэ нь мөн л дээрхтэй адил арьсны нүх сүвийг бөглөж тууралт болон хар батга даамжирвал идээд үрэвсэл үүсгэх сөрөг талтай. Үндсэндээ нэг асуудлаа бүр ч ноцтой асуудлаа сольж байж болох юм.
Нүүрэн дээрх илүүдэл үсийг ямар нэгэн асуудалгүйгээр арилгах, тууралт гарах зэрэг асуудлаас зайлсхийхийн тулд дал модны болон наргил модны самрын тос зэрэг арьсанд бөглөрөх үүсгэдэг тос хэрэглэхгүй байх нь чухал.

 

4. Шинэ орчинд очих.

Өмнө очиж байгаагүй газартаа очих нь таны арьсанд гэнэтийн зүйл байж болох юм. Шинэ орчин нь нар, дулаан, хүйтэн, чийгшил зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч таны арьсанд цочрол үүсгэх, тууралт гарах нөхцөл болдог.

Хэрвээ та өөр хот руу эсвэл улс руу аялахаар явах гэж байгаа бол очих гэж буй газрын цаг уураас хамаарч тохирох бүтээгдэхүүнийг бэлдээрэй. Жишээ нь Халуун дулаан уур амьсгалтай газар бол нарны тос хэрэглэх, нарнаас халхлах, хүйтэн уур амьсгалтай газар бол арьс хуурайшихаас сэргийлж чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт.

5. Нүүрний будаг арилгагч бодисонд агуулагдах хортой бодис.

Таны арьсанд асуудал үүсгэж болох бас нэгэн нийтлэг хэрэглээ. Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн химийн бодис агуулсан байх нь элбэг бөгөөд түүнийг арилгахын тулд бас нэгэн химийн бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг цочроодог.
Шийдэл нь та авч буй бүтээгдэхүүнээ сайн шалгаж авах. Non-comedogenic гэсэн бичигтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. Урт өдрийн дараа нүүрэнд тогтсон бохирдол, тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг илүү үр дүнтэй цэвэрлэхийн тулд нүүрээ бүхэлд нь угаах нь чухал юм.

6. Зарим төрлийн хүнс.

Бялуу, Бюргерс гэх мэт нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн батга гарах бас нэг шалтгаан юм. Цусны сахарын төвшинд шууд нөлөөлдөг учир энэ төрлийн хүнс нь төрөл бүрийн тууралт гарахад нөлөөлөл магадлал өндөр юм.

Нүүрс ус ихтэй хүнс бага хэрэглэх уургаар баялаг хүнс жимс ногоо түлхүү хэрэглэх нь таны арьсанд маш чухал юм.

7. Доош харж унтах.

Доошоо харж унтахад таны дэрний уут чийгшил, тослог зэрэг олон зүйлсийг өөртөө шингээдэг. Ингэснээр арьсны чийгшил алдагдах, үрчлээтэх, батгаших гэх мэт олон асуудлын үндэс болдог байна.

Хажуу талаараа шүлсээ гоожуулж унтдаг бол батга, тууралт гарах магадлал бүр ч өндөрсгөх юм.

8. Бие угаагчаар нүүрээ хэт их үрэх.

Бие угаагчаар хэт их үрэх нь өнгөн давхаргыг гэмтээх эрсдэлтэй. Мэдээж  арьс загатнах, хуурайших гэх мэт сөрөг үр дагавартай. Тиймээс та аль болох бага угаах мөн угаахдаа зөөлөн угаахыг хичээгээрэй.

9. Хэт хүйтэн эсвэл хэт халуун усаар нүүрээ угаах.

Таны арьсны эрүүл байдлаа хадгалан үлдэхэд чухал зүйлсийн нэг нь ус юм. Хэт хүйтэн ус нь арьсны бохирдол илүүдэл тослог зэргийг бүрэн арилгаж чаддаггүй. Харин хэт халуун ус нь таны арьсыг хуурайшуулж, загатнах зэрэг сөрөг үр дагавартай.

Арьсаа цэвэрлэнгээ эрүүл байдлыг нь хадгалж байхын тулд бүлээн усаар нүүрээ угаах нь зөв юм. Нүүрээ угаах усны температур 36.5º хэмээс 40.5º хэм байх нь хамгийн тохиромжтой юм.

10. Өглөө нүүрээ угаахгүй байх.

Тос, бохирдол, бактери зэрэг нь бүхэл шөнийн турш таны арьсанд хуралдаж байдаг. Биднийг шөнө унтаж амарч байхад арьс нөхөн төлжиж байдаг бөгөөд үүний нөлөөгөөр тос болон хортой бодисуудыг гадагш ялгаруулдаг.

Xэрвээ тэрхүү бохирдлыг зөв цэвэрлэхгүй тохиолдолд арьс үрчлээтэх, хөгшрөлт түргэн явагдах, таны хэрэглэсэн гоо сайхны бүтээгдэхүүний үр нөлөөг бууруулдаг байна. Ийм учир өглөөд таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсийн нэг нь нүүрээ зөв бөгөөд сайтар угаах юм.

What's your reaction?

Related Posts

1 of 59

Leave A Reply

Your email address will not be published.