ЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Кофе юу цай юу?

Кофе болон цай нь дэлхий даяар хамгийн их хэрэглэгддэг ундаа юм. Гэхдээ хүмүүс өглөө аяга цай уухаас кофе уух нь элбэг байдаг байна. Өглөөг кофегоор эхлүүлэх нь зүгээр нэг санамсаргүй хэрэг биш бөгөөд нарийн учиртай ажээ.

Тиймээс бид уншигч та бүхэндээ зориулан өглөө яагаад цайнаас илүүтэйгээр кофе уух нь илүү ашигтай болох талаар мэдээллийг хуваалцаж байна. 

 

1. Кофе уух нь дасгал хийхэд тань илүү дэм болох болно.

Илүү сайн төвлөрөх эсвэл илүү их анхаарал шаардагдах ажил, шалгалт эсвэл хичээл хийх ёстой бол эхлэхийнхээ өмнө та кофе уугаад нэг үзээрэй. Мөн л кафеины өндөр агууламж нь таны илүү сэргэг хянамгай байхад туслах болно. Өөрөөр хэлбэл аяга кофе ууснаар та өөр зүйлд сатааралгүй хийж буй ажилдаа илүү сайн төвлөрч сэргэлэн цовоо байхад туслах юм. 

 

2. Таныг төвлөрөхөд тусална.

Илүү сайн төвлөрөх эсвэл илүү их анхаарал шаардагдах ажил, шалгалт эсвэл хичээл хийх ёстой бол эхлэхийнхээ өмнө та кофе уугаад нэг үзээрэй. Мөн л кафеины өндөр агууламж нь таны илүү сэргэг хянамгай байхад туслах болно. Өөрөөр хэлбэл аяга кофе ууснаар та өөр зүйлд сатааралгүй хийж буй ажилдаа илүү сайн төвлөрч сэргэлэн цовоо байхад туслах юм. 

3. Таныг хэдхэн хормын дотор сэргээж өгөх болно.

Кафеин болон эл-теанине хэмээх бодис цайнд агуулагддаг бөгөөд теанине нь таныг тайвшрахад тусалдаг бол кафеин нь таны мэдрэлийн хүлээгч авагчид нөлөөлж ядарсан мэдрэмжийг багасгадаг байна. 

Цусан дахь кафеины өндөр агууламж нь кофе уусанаас 15 минутын дотор л ажиглагдаж эхэлдэг байна. Энэ нь кофе яагаад таныг хурдан хугацаанд сэргээдэг шалтгаан юм.

 

4. Кофе таныг жин хасахад туслах болно.

Нэгэн судалгааны үр дүнд кофе өдөр тутам хэрэглэдэг хүмүүсийн дунд таргалалт бага байгаа нь тогтоогджээ. Амьтан дээр туршилт хийж үзэхэд мөн адилхан үр дүн гарсан байна. Бас нэгэн сонирхолтой судалгаагаар кофенд хлорогеник хүчил гэх бодис агуулагддаг бөгөөд энэхүү бодис нь жин хасахад маш их тустай юм байна. Тэгэхээр гуалиг сайхан галбиртай болох гэж байгаа бол та өглөөд аяга кофе ууж заншаарай.

5. Чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлалыг бууруулна.

Кофе нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг болох нь нэгэн судалгаагаар нотлогджээ. Өдөрт 3 аяга кофе уух нь чихрийн шижин тусах магадлалыг 42% буруулдаг байна. Өөр нэгэн сонирхолтой судалгаагаар кафеины агууламжтай кофе нь чихрийн шижин хэв шинж-2 өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг нь тогтоогджээ.

Хэрвээ та энэхүү нийтлэлийг уншаад кофе юу цай юу гэж эргэлзэж байгаа бол анхаарлаа хандуулаарай.

Цай ч мөн адил олон төрлийн ач тустай ундаа бөгөөд сөрөг зүйл үгүй ч кофе өглөөд уух нь илүү үр дүнтай байх нь дээрх судалгаануудаас харагдаж байгаа юм. Хэрвээ та цайнд илүү дуртай бол өглөөд аяга кофе уух талаар бодож нэг үзээрэй. 

What's your reaction?

Related Posts

1 of 137

Leave A Reply

Your email address will not be published.