ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөр бүр 20 минут хөлөө сойж хэвтсэнээр биед тань ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

Орчин үед бид ямагт урагш тэмүүлэн тухтай амрах завгүй амьдралын төлөө шаргуу хөдөлмөрлөж маш хурдан хэмнэлээр амьдарч байна. Иймээс яг энэ үед цаг хугацаа их орохооргүй хурдан хийж гүйцэтгэж болохоор үр дүнтэй дасгал хөдөлгөөнүүдийг хүмүүс илүүд үзэх болжээ. Жишээлбэл одоо та бүгдэд танилцуулан хүргэх гэж буй өдөрт таны цагаас зөвхөн 20-хон минутыг хугаслах үр дүнд нь таны биеийн ядаргаа тайлагдаж, өөртөө итгэх итгэлийг өргөж өгч чадах дасгалыг хүргэж байна.

Хөлөө зөв сойж өргөх.

 

  1. Өөрт таатай байрлалаа эзлэхийг зөвлөж байна. Зурагт харуулсны дагуу 2 хөлөө хананд тулгаж сойж хэвтэнэ, нуруун дороо дэр ивэн хөлөө сойж болно.
  2. 2 хөлөө маш сайн тэгшхэн дээш өргөнө, гараа биеийн дагуу сул тавьж өгнө.
  3. Энэ байрлалдаа 15-20 минут хэвтэж өгөөрэй.

Энэхүү дасгалыг хийхдээ хамгийн гол нь та биедээ тухтай, эвтэйхэн хувцас өмсөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар цусны эргэлтийг тань сааруулахаар бариу резинтэй өмд өмсөхгүй байхыг зөвлөе. Бүхэл бүтэн 20 минут хөдөлгөөнгүй хэвтэх нь классик дасгал хөдөлгөөн гэж хэлж болохооргүй ч иогатай илүү төстэй байж болох юм. Хөлөө сойж хэвтсэнээр бидний цусны эргэлтэд маш эерэг нөлөөг үзүүлдэг байна.

Хэрэв та хөл юм уу нуруундаа саяхан гэмтэл авсан бол энэхүү дасгал хөдөлгөөний хориглох заалттай гэдгийг анхаараарай. Мөн түүнчлэн дөнгөж хийж эхэлж байгаа хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа бол ханандаа хэтэрхий наалдаж хэвтэх эсвэл хэтэрхий хол зайд хэвтэх, мөн толгойн дороо дэр тавьж дасгалаа хийдэг явдал юм. Тиймээс техниктээ маш сайн анхаарч өгөөрэй 🙂

Хэрэв та хөлний өргөлтийг өдөр алгасалгүйгээр тогтмол хийвэл тун удахгүй маш олон төрлийн таатай өөрчлөлтүүдийг мэдрэх болно.

 

1. Хөл тань хавагнахаа болино.

Хөл хавагнах нь таны биеийн цусны эргэлтийн эмгэгтэй холбоотой байдаг. Эмгэг нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсэж болно. Тухайлбал: Зүрх бөөрний үйл ажиллагаа доголдох, илүүдэл жин, эрүүл бус хооллолт гэх мэт. Мэдээж хэрэг хөл хавагналтын шалтгаанаа эрт илрүүлж эмчилгээ хийлгэх нь чухал. Гэхдээ бидний танд санал болгож буй энэ дасгал нь таны цусны эргэлтийг хэвийн горимд шилжихэд тань тусалж хавангаас ангижрахад тань тус болох болно.

 

 

2. Өндөр өсгийт дээр түүртэхгүй явдаг болно.

 

Өндөр өсгийт хамгийн сайхан гэдэгтэй эмэгтэй хүн бүр санал нэгтэй байх. Харин өдөр бүр олон цагаар өндөр өсгийт өмсөх нь эрүүл мэндэд төдийлөн таатай биш байдаг байна. Өдөржин өндөр өсгийт дээр  гүйсэн эмэгтэй танд энэхүү дасгалыг санал болгож байна. Ийм өдрийн дараа хөл маш их ядардаг нь дамжиггүй учир хөлөндөө амрах боломж олгоорой. Энэ дасгалын хажуугаар хөлөндөө сайхан иллэг хийгээд шүршүүрт ороод амраад үзээрэй маргааш нь таны хөлний өвдөлт ор мөргүй арилсан байх болно.

 

3. Хоол боловсруулах систем сайжирна.

 

Хөлөө өргөж хэвтэх нь хоол боловсруулах системд маш сайнаар нөлөөлдөг. Дотоод эрхтнүүдийн цусан хангамж сайжирснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ цусны эргэлт ихсэх нь хоол боловсруулах булчирхайн үйл ажиллагааг мөн сайжруулдаг байна.

 

4. Мэдрэлийн системийн ачаалал багасна.

Хөлөө сойж тухтай хэвтсэнээр та тайвширч амьсгал тань жигдэрч илүү их агаарыг уушгиндаа хуримтлуулж авна. Таны эд эсүүд хүчилтөрөгчөөр хангалттай хангагдсанаар цусан хангамж буюу цусны эргэлт сайжирч эрхтнүүд тань хэрэгцээт бодис тэжээлээр хангагдах болно. Энэ нь эргээд мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж хүзүү, хэвлийн хөндийн булчингийн ачааллыг бууруулахад тань тусална.

 

5. Гүн бөгөөд бат бөх унтах болно.

 

Нойргүйдлийн үндсэн шалтгаануудын нэг нь хөлний булчин шөрмөстэй холбоотой байх нь байдаг. Хөлний булчин чангарах, шөрмөс татах гэх мэтчилэн. Харин энэхүү дасгалыг өдөр бүр хийснээр тэдгээр өвчнүүдээс ангижраад зогсохгүй зөв амьсгал авч гаргаж биеийг амрааж тайван байлгаснаар тархи цусаар сайн хангагдаж бат бөх, гүн унтахад тань дэм болох юм.

Та дасгалаа өнөөдрөөс эхлэхэд бэлэн байна уу?

What's your reaction?

Related Posts

1 of 125

Leave A Reply

Your email address will not be published.