LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Өөх шатаах гайхалтай үйлчилгээтэй 4 төрлийн ундаа хийх жор ХАДГАЛААД АВААРАЙ

Өдрөөс өдөрт дулаарах энэ цагт бариу, нимгэн хувцас, даашинз өмсөж галбираа бусдад гайхуулмаар л байгаа биз дээ?

Гэтэл унжсан гэдэс, бүдүүн гуя гээд л хүслийг тань мохоож, итгэлийг тань үгүй хийж байгаа юм биш биз. Иймд үзэсгэлэнт охид, бүсгүйчүүддээ зориулан өөх шатаах шилдэг 4 ундааны хийх жор, зааврыг танилцуулж байна.

Үүнийг тогтмол хэрэглэснээр та нүдэндээ ч итгэмгүй үр дүнд хүрэх болно. Эдгээр нь биед ямар ч хоргүй, байгалийн гаралтай ундаанууд юм.

“Ногоон” смүүти Орц:

  • Ханборгоцой – тал зүсэм
  • Өргөст хэмх – нэг зузаан зүсэм
  • Цоохор майлз – нэг иш
  • Хаш – нэг зүсэм
  • Лууван – нэг бүтэн

Орцнуудаа нийлүүлж, холигчинд хийхэд л хангалттай. Үүнийг та өглөөний цайгаа уухаас хагас цагийн өмнө бэлтгэж уугаарай. Энэ нь таны хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэж, шархлаа үүсэхээс сэргийлэх юм. Мөн өөхийг шатааж, түргэн хугацаанд турахад чухал нөлөө үзүүлдэг.

Алимны цуу болон усан үзмийн шүүс Орц:

  • Усан үзмийн шүүс – нэг аяга
  • Алимны цуу – 1 халбага
  • Гаатай цай – хагас аяга

Хийхэд маш хялбар бөгөөд таны цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, өөхийг шатаах үйлчилгээтэй. Өдрийн болон оройн хоол идэхээсээ өмнө нэг аягыг ууж хэвших нь гайхалтай үр дүнд хүргэнэ. Мөн алимны цуугаа хамгийн чанартайг нь сонгоорой. Дээрх орцоо хооронд гь холиод шууд ууж болно.

Чиа үр болон лимонтой ус Орц:

  • Чиа үр – нэг халбага
  • Нимбэг- тал
  • Ус- нэг аяга

Орцнуудаа нийлүүлж хутгаад, 10 минут хүлээхэд болно. Чиа үр нь эслэгийн өндөр агууламжтай тул таны биеийг цэвэрлэж, өөх тосны шимэгдлийг бууруулахаас гадна бүдүүн гэдэсний хавдрын эрсдэлийг ч мөн бууруулж байдаг. Харин тус үр нь нимбэгтэй устай нэгдэхээрээ өөхийг шатааж, таны биеийн жинг хасах шидтэй. Өглөө сэрмэгцээ үүнийг халуун болон хүйтнээр нь хэрэглээд тохиромжтой.

Цагаан гаа, нимбэгний шүүс Орц:

  • Нимбэг – 3 ширхэг
  • Цагаан гаа – 2 см
  • Хийх арга:

Нимбэгний шүүсийг шахаж аяганд хийж авна. Харин цагаан гаагаа халуун усанд хийж дэвтээнэ. Цагаан гаа хийсэн ус хөрмөгц, нимбэгний шүүсээ нэмнэ. Хэрэв танд амт нь сул санагдаж байвал бага зэрэг зөгийн бал нэмж хутгаарай.

Цагаан гаа болон нимбэг нь гэдэс дотрыг цэвэрлэх, цусны эргэлт сайжруулах, тул та үүнийг хүссэн үедээ, хэдэн ч удаа уусан болно.

Нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгээ хуваалцаарай танд баярлалаа

What's your reaction?

Related Posts

1 of 128

Leave A Reply

Your email address will not be published.