Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Турсан эсвэл төрөлтийн дараах суларсан арьсыг чангалах мэргэжилтнүүдийн зөвлөж буй аргууд.

Жирэмсэн үедээ 7 хоногт дунджаар 2.5 цаг дасгал хөдөлгөөн хийж байсан тохиолдолд төрсний дараа буцаж хэвийн жиндээ илүү амархан очдог байна. Гэхдээ энэ нь суларч унжсан арьсыг чангаруулахад хангалттай зүйл биш юм. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаснаар буцаж хивэндээ орон, арьсаа чангалах боломжтой юм.

Бид lifestyle.mn та бүхэнд мэргэжилтнүүдийн зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. 

 

1. Унтлагын өрөөгөө сэрүүхэн байлгаарай.

Таны унтах хугацаа болон нойрны чанар нь таны эрүүл мэнд болон арьсанд нөлөөлж байдаг. Таны мэдэх ёстой 4 гол зүйл нь:

 

  1. Унтлагын өрөөгөө аль болох харанхуй байлгах хэрэгтэй.
  2. Унтлагын өрөө тань сэрүүхэн байх ёстой. Хамгийн тохиромжтой хэм нь 18.3°C бөгөөд хэрвээ та даарах юм бол давхар хөнжлөөр хучих нь өрөөгөө халаахаас илүү ашигтай байх болно.
  3. Унтахаас өмнө 2 цагийн дотор их хэмжээний хоол идэхгүй байх.
  4. орондоо хэвтэж байхдаа электрон хэрэгслээс  хол байх.

2. Retinoid агуулсан тос хэрэглэх.

Арьс чангаруулах тос нь таны арьсыг илүү залуу харагдуулна. Гэвч та тосоо тогтмол хэрэглэх нь үр нөлөөг нь илүү сайжруулах болно. Эмч нар ретинойдтой тос хэрэглэхийг санал болгодог. Учир нь ретинойд арьсны эсийг нөхөн төлжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

3. Өдөрт 20 минут алхах эсвэл дасгал хийх.

Идвэхтэй дасгал хөдөлгөөн нь таны сэтгэл санаанд сайнаар нөлөөлж эрүүл байхад тусалдаг. Дасгал хөдөлгөөн нь бодисын солилцоог эрчимжүүлж эд эсийг хүчил төрөгчөөр хангаж өгнө. Үр дүнд нь таны арьс эрүүлждэг ажээ. Эмч нар хэрвээ та дасгал хийх боломжгүй бол өдөр бүр 20 минут алхахыг санал болгодог байна.
Хэвлийн дасгал, гэдэсний таталт хийх нь таны арьсыг чангаруулахгүй боловч илүү булчинлаг болоход туслах юм.

 

4. Бүйлстэй тосоор иллэг хийх.

Бүйлс нь арьсны хуурайшилтыг багасгахаас гадна арьсны олон төрлийн асуудалд тустай. Гэдсэндээ иллэг хийснээ бусад хэрэглэж байгаа арга болон бүтээгдэхүүнүүдийн үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэх юм.

Хэрхэн иллэг хийх вэ:

  1. Нуруугаараа дээшээ харж хэвтээд гараа сайн дулаацуулаад тосоо хэвлий хэсэгтээ түрхэнэ.
  2. Гарын алгаар гэдсээ бүхэлд нь цагийн зүүний дагуу тойруулан хэд хэдэн эргүүлнэ.
  3. Цээжний голоос авахуулаад доош хэвлийн голыг дагуулан иллэг хийж өгнө.
  4. Гол хэсгийг дагуулан иллэг хийсэн шигээ баруун болон зүүн талд мөн адил иллэг хийнэ.
  5. Хүйсний эргэн тойронд зөөлөн дарж цагийн зүүний дагуу эргүүлэн иллэг хийж өгнө.
  6. 20 минут орчим иллэг хийж болно.

5. Бэлхүүсээ боох.

Хэрвээ та бэлхүүс хэсэгээ хүнсний скочоор боохоор шийдсэн бол хангалттай хэмжээний ус уух, тогтоосон хугацаанаас илүү хэрэглэж болохгүй гэсэн хоёр дүрмийг ягштал баримтлах ёстой юм. Боолтыг хийхдээ 30-90 минутын хугацаатай байх бөгөөд тос болон люшьн давхар хэрэглэж болно.

 

6. Холестерол болон Кортисолын төвшинг шалгуулах.

Сул унжсан арьстай тэмцэхийн тулд цогц арга хэмжээ авах нь чухал юм. Холестеролын төвшин багассанаас арьс чийгшлээ хурдан хугацаанд алдаж эхэлдэг байна. Арьс чангарахын тулд чийглэг байх хэрэгтэй юм.

Мөн кортисолын төвшинийг шалгуулах хэрэгтэй ба кортисолын төвшин нь таны хэр их стерестэй байгааг илтгэх түлхүүр ажээ. Кортисолын төвшин өндөр байх нь арьсыг сулруулж, унжгар нимгэн болгодог нь судалгаагаар тогтоогджээ.

7. Өөх тос багатай уураг болон жимс, ногоо хэрэглэх.

Мэргэжилтнүүд жимс, ногоо сайн идэх болон биеийн жин 0.75гр дахин үржүүлэн тэр хэмжээний уурагыг өдөр бүрийн хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг байна.

 

8. Кофегоор скраб хийх.

Мэргэжилтнүүдийн санал болгож буйгаар кофегоор скраб хийх нь тунгалагийн шүүрэл болон арьсны зөөлөн эдийг илүү уян хатан болгосноор целелуттай тэмцэж, зөөлөн, толигор болоход тусалдаг байна. Хэрвээ ретинолтой хавсарч хэрэглэсэн тохиолдолд арьсны өнгөн давхаргыг улам зузаан болоход тусалдаг байна.

 

Хэрэглэсэн кофены шаар мөн Decaf буюу кофеиныг нь шүүсэн кофег хэзээ ч ашиглаж болохгүй. Скрабыг Арьсны онцлогоос хамаарч долоо хоног 1-2 удаа хэрэглэнэ.

 

9. Шээснийхээ өнгөнд анхаарал хандуулаарай.

 

Эрэгтэй хүмүүс өдөрт 15 аяга, эмэгтэй хүмүүс өдөрт 11 аяга ус уух шаардлагатай. Мөн шээсний өнгө шалгах нь чухал юм. Шээсний өнгө гүн шар, шаргал байх ёсгүй. Хэрэв гүн шаргал байгаа тохиолдолд дариу ус ууж эхлэх нь чухал.

 

10. Хэт хатуу хоолны дэглэм барихгүй байх.

Өөрийгөө зовоож хэт хатуу хоолны дэглэм барих нь сул унжсан арьсыг чангаруулахад туслахгүй. Хүний биед амин дэмүүд болон бага хэмжээний өөх тос ч мөн адил шаардлагатай. Мэргэжилтнүүд хэт хатуу хоолны дэглэм барих өөрөөр хэлбэл өдөрт 800 калороос бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэх эсвэл зөвхөн нэг төрлийн ногоо идэх зэрэг нь таны биед тустай гэхээсээ илүү хөнөөлтэй болохыг анхааруулдаг.

 

 

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.