Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Сармис амьдралд ямар эерэг үр нөлөөтэй вэ.

Та амьдралдаа сармис хэмээх ургамлыг нэг удаа ч болов хоол хүнсэндээ хэрэглэж үзсэн байх гэдэгт итгэлтэй байна. Бид бүхэн сармисны өвөрмөц онцлог байдлын талаар сайн мэддэггүй хирнээ амьдралдаа хэрэглэж хэвшсэн байдаг. Харин уншигч та сармисыг ханиадыг эдгээдэг гэдгээс өөр онцлогуудыг нь хэр мэдэх вэ?

Lifestyle.mn уншигч та бүхэндээ өдөр бүр сармисыг хэрэглэснээр ямар сайн үр нөлөөтэй талаар мэдээлье.

1. Та хамтрагчийнхаа хувьд илүү хүсэмжит болон хувирах болно.

 

Сармис нь эрэгтэй таныг илүү дур булаам болгодог байна. Сармисны үнэр нь таагүй бөгөөд харилцах сэдлийг бууруулдаг гэж тооцогддог байсан бол саяхны нэгэн судалгаагаар үгүй болохыг нь баталсан байна. Харин ч та эмэгтэй хүнд таалагдахыг хүсж байвал болзоонд явахаасаа багцаагаар 12 цагийн өмнө хэдэн хумс сармис идэхийг зөвлөж байна.

Ингэж сармис идсэн эрчүүдийн биеийн үнэрт хүүхнүүд ухаанаа алдан дурладаг гэнэ шүү. Одоогоор  эрдэмтэд энэхүү шинэ үзэгдлийг юутай холбоотойг тайлбарлаж чадаагүй байна. Магадгүй шалтгаан нь сармисны нянгийн эсрэг шинж чанартай холбоотой байж болзошгүй ба сармисны энэхүү шинж чанар нь хөлсийг таатай үнэртэй болгодог гэнэ.

2. Дархлааг дэмжинэ.

 

Сармис нь вирусээс хамгаалж ханиаднаас урьдчилан сэргийлэхэд тустай талаар манай эмээ өвөө хүртэл мэддэг. Харин одоо үед эрдэмтэд энэхүү таамаглалыг баталсан төдийгүй өвлийн хүйтэн цагт өвдөхгүйн тулд сармисыг тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй байх нь. Яагаад гэхээр сармис нь өөртөө маш олон төрлийн хэрэгтэй витаминууд болон нэн шаардлагатай амин хүчлүүдийг агуулдгаас хамааралтай байх нь.

Чухал зүйл: Сармис таныг ханиад болон өвчнөөс урьдчилан сэргийлж эхлэхийн тулд сармис шинээрээ байх шаардлагатай байна. Сармисанд агуулагдах бактери устгадаг хамгийн гол аллицин хэмээх бодис нь сармисыг бутлах, няцлах хэрчих явцад бүрэлдэн бий болдог байна. Харин сармисыг халааж буцалгаснаар түүний өөрт агуулагдах бараг бүхий л хэрэгтэй шинж чанарыг устгаж үгүй болгох аюултай байна.

 

3. Даралт тогтворжино.

 

Хэрэв таны даралт байнга өндөр байдаг бол хоолны дэглэмдээ сармисыг нэмээд нэг үзээрэй. Тэрээр цусны судсыг тэлж цусны даралтыг бууруулдаг. Харин цусны даралт буурснаар толгойн өвчин арилж зүрхний ачаалал багасдаг. Даралт ихсэлттэй тэмцэхийн тулд өдөрт 4 хумс сармис идэж хэвшээрэй. Мөн түүнчлэн ашиггүй хлостериний хэмжээг 10-15% бууруулна.  Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зүрхний өвчнөөр өвчилж зүрхний шигдээс болох магадлал бараг 2 дахин багасах нь ээ.

Сануулахад энэхүү эмчилгээний арга нь төгс нотлогдсон зүйл биш учир энэ зорилгоор сармисыг хэрэглэж эхлэхийнхээ өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөхийг анхааруулж байна.

 

4. Ой тогтоолт сайжирна.

 

Нэгэн онолд үзсэнээр хүний бие болон тархи химийн исэлдэх урвалын үр дүнд хөгширдөг гэнэ. Бид идсэн хүнсээ болон хүчилтөрөгчийг шатааснаар энергийг бий болгож авдаг. Харин орчин үед энэ процесс нь эсүүдийг үгүй хийж арьс суларч, харин ухаан санаа урьдынх шигээ сэргэг байхаа больжээ. Харин антиоксидант нь хэт их исэлтийг сааруулж залуу насаа илүү удаан хадгалж үлдэхэд бидэнд тусалдаг гэж хэлж болно.

Эмийн үйлдвэрүүд антиоксидантын агууламжтай хүнсний нэмэлт тэжээлүүдийг солиормоор өндөр үнээр зарж нийлүүлэлтэд өгдөг. Харин энгийн нэг хямдхан сармисанд таны тарихыг хөгшрөхөөс сэргийлэх өч төчнөөн хэрэгтэй амин дэмийг агуулж байдаг байна. Хөгшин хүмүүс сармисыг тогтмол хэрэглэснээр өөрийгөө  зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлж чадах бол харин залуучууд сармисны хэрэглээгээрээ ой тогтоолт болон тархины үйл ажиллагаагаа сайжруулах сайн талтай байна.

 

5. Тэсвэртэй болно.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сармис нь зүрх болон булчингуудыг илүү үр дүнтэй ажиллахад тусалдаг. Хэрэв та спортоор хичээллэдэг бол хүнсэндээ сармисыг хэрэглэснээр дасгал хөдөлгөөний үр дүнг тань 0улам сайжруулна гэсэн үг юм. Эртний Грекийн үед допинг гэж байхгүй цаг үед олимпын тамирчиддаа сармисыг ихээр хэрэглүүлдэг байж. Үр дүнд нь тамирчид нь бусдаас илүү хурдан түргэн, хурц шаламгай болдог байсан байна. Мөн түүнчлэн спортоос хол байдаг хүмүүст ч энэхүү ургамлын ашигтай нөлөө маш их байна тухайлбал ядаргааг багасгаж, ажлын чадварыг нэмэгдүүлж мөн жилийн хүйтэн улирлыг ханиадгүй давахад тань туслах нь ээ.

 

6. Таны үс болон арьс тань хэвийн ургаж эхэлнэ.

 

  • Үсэнд гарах эерэг нөлөө:  Сармис хэрэглэснээр таны үс урт, өтгөн ургаж эхлэх ба халцрах эмгэгээс ч ангижруулах ид шидтэй  гэнэ. Ийм үр дүнд хүрэхийн тулд сармисыг хуйхандаа массаж болгон түрхэх шаардлагатай. Азаар гоо сайхны үйлдвэрлэгчид сармисны үнэрийг дарж маск хийдэг болсон нь талархууштай.
  • Арьс:  Фибробласт буюу (арьс шинэчлэлтийг хариуцдаг эсүүд) сармисанд эерэг хариу урвал үзүүлдэг гэнэ. Үүний тулд өдөрт 2 хумс сармис идсэнээр өөрийн арьсанд байгалийн коллаген эластиныг үйлдвэрлэж болох нь ээ.

7. Шүд тань өвчлөхөө болино.

 

Бактерийн болон ханиадны эсрэг тэмцэх чадвараараа сармис амны хөндийд ч бас хэрэгтэй үр нөлөөг үзүүлдэг гэнэ. Тэрээр амны хөндийд хуримтлагдсан хорт микробуудыг устгаж буйлны үрэвслийг эдгээх чадвартай байна. Мөн түүнчлэн шүд цоорох эрсдэлийг бууруулна. Хэрэв та сармисыг тогтмол хэрэглэж эхэлбэл шүдний эмчтэй тийм ч ойр ойрхон уулзахгүй нь байна шүү.

 

8. Та турж эхэлнэ.

 

Хэрэв та өөрийн биеийн фигурт санаа тавьдаг бол энэхүү ургамал бас л ашигтай байна. Яагаад гэж үү?

  • Ажоен хэмээх нарийн төвөгтэй химийн урвалын үр дүнд цусан дахь тусгай ферментийг идэвхжүүлж, өөх тосны бүтцүүдийг устгадаг. Таргалалтын эсрэг эмийг тун удахгүй ердийн сармиснаас хийх боломжтой гэнэ. 
  • Тэнцвэргүй хоолны дэглэмийн үед сармисыг хэрэглэснээр хурдан жин нэмэх процессыг саармагжуулдаг. Хэрэв хангалттай сармис хэрэглэж чадвал зохисгүй хооллолтоос бий болсон илүүдэл калорыг  шатааж чаддаг ид шидтэй гэнэ.

 

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.