Гоо сайханЗөвлөгөө

Давхар эрүүнээс хялбар ангижрах үр дүнтэй дасгалууд.

Бид биеэ эрүүл чийрэг залуугаар нь илүү удаан авч үлдэхийн тулд зөв хооллож байнгын дасгал хөдөлгөөнтэй байх нь зүйтэй. Энэ нь бидний нүүрэнд ч хамаатай яагаад гэвэл нас ахих тусам бидний нүүрний арьс үрчийж уян хатан байдал нь улам алдагдаж эхэлдэг.

Иймээс энэ удаад бид та бүхэндээ нүүрнийхээ гоо үзэмжид анхаарч үрчлээг багасгаж, залуу сайхан харагдуулахад тань туслах шилдэг дасгалуудыг санал болгож байна.

Нүүрнийхээ буличнг халаах шаардлагатай.

 

Яг биеийн дасгал хөдөлгөөн эхлэхийн өмнө хийдэг шигээ нүүрний булчингууддаа ч мөн адил хөнгөн халаалт хийх хэрэгтэй. Ингээд нүүрнийхээ булчинг халаахын тулд доод эрүүгээ урагш хойш, баруун зүүн тийш маш аажуухнаар хөдөлгөж эхлээрэй. Нийт 8-10н удаа тал тал тийш нь хөдөлгөхөд хангалттай.

Дасгал (шанага)

 

Амаа ангайлгаад доод уруулаараа доод талынхаа шүдийг бүрхэнэ. Доод эрүүнийхээ хэсгээр ус хутгаж авах гэж байгаа мэтээр төсөөлөн толгойгоо гудайлгаад амаа хаагаад буцаад толгойгоо дээш нь өргөнө. Энэхүү дасгалыг гүйцэтгэх явцад дээд уруулыг чангалахгүй байх ёстойг анхаараарай. Ийм маягаар 5-7 удаа давтан хийнэ.

Хамар хүрэх.

 

Хэлний доод булчин сулрах нь давхар эрүүтэй болох шалтгаан болдог учир түүнд мөн анхаарал хандуулах нь зүйтэй. Хэлээ гаргаж ирээд дээш нь байдаг чадлаараа сунгана хамрынхаа үзүүрт хүргэж хүргэж чадвал бүр ч сайн. Мөн л энэ дасгалыг гүйцэтгэхэд уруулын булчинг чангалж болохгүй. Нийт 5 удаа давтан хийгээрэй.

Төгс зууван.

 

Нүүрнийхээ зууван хэлбэрийг хадгалахын тулд хацраа чангалж болох дараах дасгалыг хийгээд үзээрэй: толгойгоо зүүн тийш эргүүл, доод эрүүгээ хүчтэйгээр сунгаж урагшлуул. Хүзүүний зүүн талын булчин тань чангарч байгааг мэдэрч байна уу?  Одоо нөгөө талаараа давтаад хийгээрэй. Нэг талдаа 5 удаагийн давтамжтайгаар дасгалаа хийх хэрэгтэй.

Анаашийг үнэсэх.

 

Та магадгүй анаашийг эсвэл өөрөөсөө маш өндөр хэн нэгнийг үнэсэх гэж байгаа мэтээр төсөөлөөрэй. Толгойгоо дээш өргөж, доод эрүүгээ бага зэрэг урагшлуулаад уруулаа цорвойлгоорой. Хэрэв та бүх зүйлийг зөв хийж байгаа бол хүзүүнд маш их ачаалал ирэх болно. Яг энэ байрлалаа 5-8 секунд хадгалан 5 удаа давтаж хийгээрэй.

Эсэргүүцэл.

 

Энэхүү дасгалыг хийж гүйцэтгэхдээ хоёр гараа атган эрүүн дороо тулж өгнө. Ингээд доод эрүүгээ аажмаар доошлуулна харин атгасан 2 гараа дороос нь түлхэж өгнө. Эрүүгээрээ улам хүчлэн гар луугаа тулгаж өгнө ингэснээр таны эрүүний булчин эрчимтэйгээр ажиллах юм. Аажим аажмаар эрүүнийхээ доош дарах хүчийг ихэсгэж хамгийн их хүчээр ачаалал өгөх үедээ 3 секунд барьж өгнө энэ маягаар 5-7 удаа давтан хийгээрэй.

Инээмсэглэл.

 

 

Шүдээ хавирна энэ үедээ уруулаа аль болох 2 тийш нь сунгаж үзээрэй. Дар

аа нь даралтыг нь аажмаар нэмэгдүүлж хэлнийхээ үзүүрийг тагнай луугаа түлхэж эхэлнэ. Хэрэв эрүүний булчинд ачаалал их очиж байвал  та бүх зүйлийг зөв хийж байгаа гэсэн үг юм. 5 секундийн турш даралтат байдлыг хадгалж бариад 3 секунд суллаж амраана. 5-8 удаа давтана.

Ширүүн төрх.

 

Амаа агаараар дүүргэн хацраа том болгоод уруулаа маш сайн жимийнэ. Дараа нь гараараа 2 хацраа дарж хацрынхаа булчинд даралт үүсгэнэ. Хамаг хүчээрээ хацраа алгаараа дараад 3-5 секунд даралтыг хадгална. Ингээд аман дахь агаараа гаргаж уруулаа суллана. Энэ маягаар 5-6 удаа давтаж хийнэ.

 

 

What's your reaction?

Related Posts

1 of 119

Leave A Reply

Your email address will not be published.