Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны биед ямар витамин дутагдаж байгааг ойлгоход туслах биеийн 8 дохио.

Хэдийгээр сүүлийн хэдэн арван жилийн туршид хүмүүсийн витамины дутагдалд орох байдал нь эрс сайжирсан боловч хаврын цагт хүний дархлааны систем муудаж өвчинд өртөмтгий болох энэ үед хүн бүр ямар нэгэн витамины дутагдалд их бага хэмжээгээр орсоор л байдаг.

Гэвч энэ нь дуртай витаминаа аваад дураараа хэрэглэ гэсэн үг биш юм.

Зөв хооллолт буюу хоолны зөв дэглэм нь хүний биед хэрэгтэй бүхий л амин дэмийг нөхөж болдог гэдгийг эрдэмтэд баталжээ.

Энэхүү нийтлэлдээ бид биеийнхээ амин дэмийн дутагдлыг хэрхэн зөв арга замаар нөхөх талаар танд хүргэх болно.

Дор таны биед яг одоо ямар амин дэм дутагдаж байгааг ойлгож болох биеийн хэд хэдэн шинж тэмдгийг хүргэе

 

1. Үс унах.

 

Шалтгаан :

  • Биотин буюу витамин B7-н дутагдал энэ нь түүхий өндгийг хүнсэндээ хэтэрхий их хэрэглэснээс үүсэж болдог. Түүхий өндөгний цагаан нь авидин гэх бодис агуулдаг тул хүний ​​биотиныг шингээх чадварыг хаадаг гэж хэлж болно.

Яавал дээр вэ: 

  • B7 хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хоолны дэглэмдээ бүйлс, шар буурцаг, төмс (нухсан эсвэл чанаж болгосон), гадил жимсний зэргийг нэмж хэрэглэх шаардлагатай.

2. Шөрмөс татах.

 

 

 

Шалтгаан:

  • Байнга хөл гарны булчин шөрмөс татах нь кальци, магни болон калийн дутагдалтай илтгэнэ.  Мөн түүнчлэн да байнгын дасгал хөдөлгөөн хийдэг бол хөлсөөрөө энэ бүх эрдэс бодисоо алдаж байж болох талтай.

Яавал дээр вэ: 

  • Хоол хүнсэндээ самрын хэрэглээгээ ихэсгэх шаардлагатай, мөн түүнчлэн гадил, алим болон хулууг идвэл маш сайн.

3. Нүүрэн дээрх тууралт.

 

 

Шалтгаан:

  • Витамин B7 дутагдал. Бидний бие өөхөнд уусдаг амин дэм (A, E, K, D) –ийг хадгалдаг боловч В бүлгийн витаминыг байнга нөхөж байх ёстой байна.

Яавал дээр вэ:

  • Эмийн санд худалдаалагддаг биотиноор баялаг хоолны нэмэлт бүтээгдэхүүнээс гадна хоол хүнсээрээ дамжуулж B7 нөхөх боломжтой. Мөөг, төмс, бяслаг, цэцэгт байцаа, чанасан өндөг, бууцай зэргийг хүнсэндээ ахиухан хэрэглээрэй.

4. Хөл гар хөших.

 

Шалтгаан:

  • Фолийн хүчил В6, В12 болон В9 зэрэг витаминуудын хомстол. Эдгээр витаминууд нь эрүүл цусны эсийг бий болгоход хэрэгцээтэй бөгөөд  энэ нь биеийн бүх хэсгийн эсэд хүчилтөрөгчийг хангах үүрэг гүйцэтгэдэг. 

Яавал дээр вэ:

  • Хоол хүнсэндээ үр тариа, далайн гаралтай хоол, шувууны мах, цитрусын хэрэглээг нэмэх шаардлагатай.

5. Гуя гаран дээрх тууралт.

 

Үүсэх шалтгаан:

  • Батгашилт болон тууралт нь А болон Д витамины буюу тосны хүчил дутагдалтай холбоотой.

Яавал дээр вэ:

  • Өөх тосны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Хоол хүнсэндээ хулд загас болон хушга агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй. Мөн түүнчлэн витамин А-г ихээр агуулсан лууван болон амтат улаан чинжүүг мартаж болохгүй шүү.

6 .Нүдний цагаан болон арьс шарлах.

 

Үүсэх шалтгаан:

  • Витамин B12-н дутагдал

Яавал дээр вэ:

  • Хоол хүнсэндээ B12 ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Ялангуяа үхрийн мах, тахианы элэг, туна болон хулд загас мөн сүү органик тараг зэрэгт өндөр хэмжээгээр агуулагддаг.

7. Шүдний эдийн гэмтэл.

 

Үүсэх шалтгаан:

  • Витамин Д-н дутагдал. Судалгаанаас үзэхэд Д витамины дутагдалд орсон хүмүүс ихэнхдээ шүдний өвчлөлд өртөх өндөр магадлалтайг харуулжээ.

Яавал дээр вэ:

  • Кальци, фосфор, витамин Д амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь шүдний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Сүүн бүтээгдэхүүн, хар будаа, улаан лооль, буурцагт ургамал, тослог загас, цитрусын төрлийн жимс, усан үзэм зэргийг идээрэй.

8. Уруул хагарах.

 

Үүсэх шалтгаан:

  • Уруул байнга хагарч, уруул дээр юм гарах нь цайр болон төмрийг агуулдаг (В3, В2 болон В12) амин дэмүүдийн дутагдлыг илэрхийлнэ.

Яавал дээр вэ:

  • Хүнсэндээ илүү их шувуу, загас (хулд), өндөг, самар, буурцагт ургамал идэхийг хичээгээрэй. Витамин С нь халдварын эсрэг тэмцэж, төмрийн шингээлтийг сайжруулдаг тул эдгээр хоолыг хүнсний ногоотой хослуулахыг зөвлөж байна.

Эдгээр бүх шинж тэмдгүүд нь таны биед ямар нэгэн амин дэм дутагдаж байгааг илтгэх бөгөөд өөрийн хоол хүнсэндээ анхаарснаар энэхүү дутагдлаа нөхөж болохыг уншигч та анхаараарай. Гэхдээ үүнээс гадна эдгээр шинж тэмдгүүд нь таны биед витамины дутагдалтай холбоотой ноцтой асуудал эсвэл өөр ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгааг илтгэж болох учир мэргэжлийн эмчид хандаж хяналтад орох нь зүйтэй.

 

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.