Гоо сайханЗөвлөгөө

Үсээ эрүүл хэвээр нь байлгахын тулд дараах 13 алдаанаас зайлсхийгээрэй.

Үс сайхан бол юу гэдэг билээ. Эмэгтэй хүний гоо сайхан харагдах нууцуудын бараг тэргүүн эгнээнд үсний арчилгааг оруулж болно. Дор уншигч та бүхэндээ үсээ эрүүл гялалзсан байлгахын тулд ямар ямар түгээмэл алдаанаас зайлсхийх шаардлагатай талаар өгүүлье.

 

1-р алдаа: Шампунийн буруу сонголт.

 

Үсний эрүүл мэнд болоод зөв арчилгаанд шампунийн зөв сонголт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Шампунийг худалдан авахдаа үсний төрөл гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд буруу бүтээгдэхүүн сонгосон тохиолдолд нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй юм.

 

2-р алдаа: Үсээ байнга эсвэл маш бага угаах.

 

 

Үсний угаах давтамж нь таны үсний онцлог, төрөл болон усны чанараас хамааралтай. Хэрэв таны үс маш тослог бол өдөрт 1-2 удаа угаах нь зүйтэй.

 

3-р алдаа:  Шампуниа буруу түрхэж хэрэглэх.

 

 

Үсээ угаахын өмнө заавал үсээ самнаж байх шаардлагатай. Нэг удаад угаах шампунь тань хэмжээ үсний уртаас тань хамаарна. Шампуниа хэтэрхий ихдүүлэн хэрэглэх нь үсний эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө.

Шампунийг түрхэхдээ эхлээд шампунийг алгандаа хөөсрүүлж, дараа нь үснийхээ угт буюу хуйхандаа түрхэх хэрэгтэй. Ингээд хурууныхаа өндгөөр массаж хийх байдлаар тарааж хөөсрүүлж өгнө. Хумсаараа маажиж хуйхаа гэмтэж хэрхэвч болохгүй шүү. Ер нь үсээ угаахдаа хурууныхаа өндгөөр хуйхандаа массаж хийх нь маш ашиг тустай гэнэ.

 

4-р алдаа: Бид үсээ чийгшүүлж, үсэндээ тэжээлийн маск хэрэглэхээ ямагт мартдаг.

 

Үс маш хурдан чийгшлээ алддаг иймээс өөрийн үсний төрөлд тохирсон чийгшүүлэх бальзам юм уу маск үсэндээ байнга түрхэж байх шаардлагатай. Үс чийгшүүлэгчийг үсээ угаасныхаа дараа эсвэл шампуниа хэрэглэж байхдаа цуг түрхэж болно. Чийгшүүлэгчийг зөвхөн үсэндээ л түрхэхээс үсний угт түрхэж болохгүй. Харин үсний маскийг долоо хоногтоо нэг тавихад хангалттай.

 

5-р алдаа : Усны температураа буруу тааруулах.

 

 

Маш олон хүмүүс үсээ халуун усаар угаах алдааг гаргадаг хэт халуун ус нь үсийг гэмтээж өөхний булчирхайг идэвхжүүлдэг. Харин бүлээн усаар угаах нь хамгийн тохиромжтой хувилбар юм. Яг ийм температурын ус нь үсний бохирдлыг хялбархан арилгаж, цусны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой.

6-р алдаа: Үсээ алчуураар хатаадаг.

 

Үсээ угаасныхаа дараа алчуураараа угаас нь үзүүр хүртэл нь зөөлхнөөр илж арчих хэрэгтэй. Үсээ хаттал нь алчуураар арчих нь үсний булцууг гэмтээх аюултай байдаг тул даавуун фодболк ашигласан нь илүү дээр гэнэ.

7-р алдаа: Байнга бөгөөд ширүүн үсээ самнах.

 

Ширүүн үсээ самнах нь үсийг гэмтээж хэврэг болгодог. Үсээ угаасныхаа дараа шууд самнаж болдоггүй бөгөөд чийгтэй үснүүдээ гараараа салгаж бага зэрэг хатааж өгөх хэрэгтэй. Ингэсний дараагаар зөөлөн шүд багатай самаар үсээ самнаарай. Үсээ самнахдаа үзүүрээс нь эхлээд уг руу нь гэх дарааллаар самнах нь зүйтэй.

8-р алдаа: Үсээ байнга индүүдэх.

 

Үс буржийлгагч сам, үсний индүү, үс хатаагч байнга хэрэглэх нь үсийг гэмтээж хэврэг болгохын сацуу ихээр хуурайшуулдаг. Хэрэв үс тань тогтмол эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах шаардлагатай бол хэрэглэхийнхээ өмнө үс гэмтэхээс хамгаалах зориулалтын спрей цацахыг зөвлөж байна. Ингэснээр үсийг илүү бага гэмтээнэ гэсэн үг юм.

9-р алдаа: Үс сэнсийг буруу ашигладаг.

Юуны өмнө чийгтэй үсээ алчуураар бага зэрэг хатааж өгөх хэрэгтэй. Ингэсний дараагаар үс хатаагчаа ашиглан үсний угаас үзүүр лүү нь гэсэн дарааллаар шууд үсрүүгээ чиглүүлэлгүй  аажмаар хатааж эхэлнэ. Эхлээд үс тань нойтон байхад үс хатаагчаа хамгийн их халаах дээр нь тавьж болох бөгөөд аажмаар температурыг нь буулгана ингэснээр үсийг хэт их хатаахаас сэргийлнэ. Хамгийн сүүлд хүйтэн агаараар үсээ үлээлгэж дуусах нь зүйтэйг та санаарай.

 

10-р алдаа : Буруу хооллолт.

 

Бидний буруу хооллолтын уршгаар бие организм маань хэрэгцээтэй амин дэм, шим тэжээлээ нөхөж чаддаггүй. Ингээд бид витамины дутагдалд орж үс болон нүүрний гоо сайхан гундаж ирдэг. Амьтны гаралтай уургаар баялаг хүнс болон цайр нь үсний эрүүл мэндэд нэн чухал ашиг тустай. Эдгээрийг нөхөж авахын тулд хоол хүнсэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, авакода, хар чавга, овьёос зэргийг оруулах нь зүйтэй.  Мөн төмөр кальцийн хэрэглээг мартаж болохгүй шүү. Тэдгээрийг буурцагт ургамал, загас, шувуу, самар зэргээс олж авч болох юм.

 

 

11-р алдаа: Өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаггүй.

 

Үс хэт их уналт нь таны эрүүл мэнд ямар нэгэн байдлаар доголдсон байх өндөр магадлалтайг илэрхийлнэ жишээ нь (ходоод гэдэсний замын өвчлөл, бамбай булчирхай, дааврын өөрчлөлт, чихрийн шижин, стресс гэх мэт). Иймээс мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж зөвлөлдөх нь зүйтэй.

 

12-р алдаа: Толгойгоо хэт дааруулж малгайгүй явдаг.

 

Малгай нь халуунд нарнаас үсийг хамгаалж хүйтэнд дулаахан байлгадаг гол хэрэглээ. Үүний сацуу үсэнд гэмтэл учруулж тээртэй байхааргүй малгай сонгох нь бас чухал. Харин үсээ хамгаалалгүй наранд гандааж, хүйтэнд хөлдөөснөөр бидний үс маш ихээр гэмтдэг гэдгийг та санаарай.

 

 

13-р алдаа: Үсээ задгай унтдаг.

 

Дунд зэргийн болон урт үстэй хүмүүс ихэвчлэн үсээ сүлжиж унтдаг байна ингэснээр өглөөд үс нь орооцолдож даахирахгүй, хөвсийж арзайдаггүй. Өглөө ажилдаа явахдаа үсэндээ тийм ч их цагыг зарцуулах шаардлаггүй гэсэн үг шүү дээ.

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.