ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хүүхэд хэлд ороогүй үедээ танд ямар нэгэн зүйлийг хэлэхийг хүсэж буй шинж тэмдгүүд.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нярай үед хамгийн их санаа зовдог яагаад гэвэл тэд хараахан хэлд ороогүй юу хүсэж, хаана нь өвдөж байгаагаа хэлж илэрхийлж ойлгуулж чадахгүй учраас тэр. Нярайгаа хэрхэн хэл үггүйгээр ойлгох вэ? Мэргэжилтнүүд нярай хүүхэд хэрхэн насанд хүрэгчидтэй “ярилцахыг хүсдэг биеийн хэллэгийг”  дараах 3 үндсэн аргад хуваажээ.

 

Уйлах шинж тэмдгээр нь.

 

  • Хүүхдийн амьдралын эхний 4 сард өөрийгөө илэрхийлэх үндсэн арга нь уйлах байдаг. Харин өлсөөд уйлж байна “” унтах гэж уйлж байна уу эсвэл өөр шалтгаантайгаар уйлж байгааг хэрхэн ялгах вэ?
    • Хэн нэгнийг дуудаж уйлах: Нярай хүүхэд нэлээн олон минут ганцаараа хэвтсэний дараа хэн нэгэн ирж өөрийг нь аваасай гэж хүсдэг. Энэ үед хүүхэд 5-6 секунд чангаар орилж дараа 20-иод секунд хүлээдэг энэ нь хэн нэгэн ирэх нь үү гэдгийг хүлээж байгаа явдал юм. Ингээд хэн ч ирж авахгүй бол хэд хэдэн удаа түрүүчийн хэлсэн шиг давтамжтайгаар дохио өгөөд тэгээд ч авахгүй бол чарлан уйлж эхэлдэг байна.
    • Өлсөлтийн уйлалт Хэн нэгнийг дуудаж уйлах шинж тэмдэгтэйгээ ижил эхэлнэ. Хэрэв хэн нэгэн ирээд гар дээрээ аваад сүүг нь өгөхгүй бол үргэлжлүүлэн уйлах бөгөөд уйлалт улам хүчтэй болж ирнэ. Толгойгоо ийш тийш савлан хэлээ хөхөх чимээг гаргадаг байна.
    • Өвдсөний улмаас уйлах: Ийм төрлийн уйлалт нь нэг хэвийн, чанга тасралтгүй байх болно. Үе үе чангаар орилж уйлах бөгөөд энэ нь хүчтэй өвдөж байгааг илэрхийлнэ. Хэрэв хүүхэд өвдөж байгаа бол уйлалт нь нэг хэвийн хирнээ аажуухан байдаг учир нь чанга дуу гаргаж хүчгүй болсны шинж юм.
    • Бие физиологийн процессийн явцад уйлах:  Шээх баах унгах зэрэг нь эхэндээ нярайд таагүй мэдрэмж төрүүлдэг. Ийм төрлийн уйлалт нь гонгинох, гингэнэхтэй төстэй байдаг.
    • Нойрмоглож уйлах: Хүүхэд унтахыг маш их хүсэж байгаа ч ямар нэгэн байдлаар унтаж чадахгүй байгаа тохиолдолд уйлах нь гомдсон юм шиг, гингэнэж уйлдаг байна. Мөн толгойгоо шөргөөх, нүд болон чихээ нухлах шинж тэмдэг илэрдэг.
    • Тавгүйрхэж уйлах : Хэрэв хүүхдэд тухгүй тавгүй байвал чангаар орилж уйлна. Мөн биеэ мушгируулж тухгүй байгаагаа илэрхийлэхийг хичээнэ. Энэ шинж тэмдэг нь хэрэв хүүхэд халууцаж эсвэл даарч байгаа тохиолдол, аль эсвэл живэхийг нь солих болсныг илтгэх дохио гэж ойлгож болох нь ээ.

Илэрхийлж буй авиагаар нь.

 

  • Австралийн хүүхдийн эмч Присцилла Данстен бага насны хүүхдийн (3-4 сар хүртэл) гаргадаг дуу чимээг 20 гаруй жилийн турш судалжээ. Түүний туршилтад төрөл бүрийн үндэстний мянга мянган хүүхдүүд хамрагдсан байна. Хүүхдийн амьдралынхаа эхний хэдэн саруудад гаргадаг дуу авиаг эрдэмтэн судлаач Присцилла Данстен олон улсын шинжтэй гэж үзжээ.Харин 4 сартайгаас хойш хүүхдүүдийн гаргадаг дуу чимээний үйлдэл нь  бие мах бодийн хэрэгцээтэй харьцангуй бага холбоотой байдаг гэж үзжээ. Харин энэ үед нярай хүүхдүүд эцэг эх болон ойр хавьд байгаа хүмүүстэйгээ дуу авиагаараа дамжуулан харилцахыг хүсэж эхэлдэг байна.

    Үндсэн авианы толь бичиг :

    • «Ня» («не») — «Юм идмээр байна!» Хүүхэд хэлээ тагнайдаа наан энэхүү дуу авиаг үүсгэдэг бөгөөд хөхөх рефлекстэй төстэй.
    • «Э-э» («эи») — «Яг гулгих нь ээ!» Энэхүү дуу чимээ нь улаан хоолойноос агаар гарч эхлэхэд үүсдэг авиа. 
    • «Ау» («оу», «оы») — «Ядраад байна унтмаар байна!» Хүүхэд хошуугаа цорвойлгон эвшээж ядарч буйгаа илэрхийлдэг.
    • «Хе» — «Надад тухгүй байна!» Хэрэв хүүхдэд тухгүй таагүй мэдрэмж төрсөн бол гар хөлөө савлуулж эхлэх бөгөөд энэ үед амаа ангайсан тохиолдол ийм авиа гардаг байна.
    • «Иэо» («иэу») — гэдэс өвдөж байна, хийгээр дүүрээд байна. Биеэ чангалан гэдсэн дэх өвдөлтөө намдаахыг оролдож байгаа шинж тэмдэг. Ихэвчлэн гэдэс нь хийгээр дүүрсэн үед хүүхэд ийм үйлдэл гаргадаг.

Хөдөлгөөнөөр нь.

 

Биеийн хэл нь хүүхдийн хувьд өөрийгөө илэрхийлэх аргуудын үндсэн нэг хэв шинж

  • Нуруугаараа нумрах. 2 сараас доош насны хүүхдүүдэд энэ хөдөлгөөн нь өвдөлт, колик өвчний хариу урвал болдог. Хэрэв хоол идсэнийхээ дараа ийм үйлдэл үзүүлбэл цадсаныг илтгэнэ. Хэрэв таны хүүхэд юм идсэнийхээ дараа байнга энэ хөдөлгөөнийг давтаж байвал сөөргөө өвчний шинж тэмдэг байж болзошгүй. 2 сараас дээш насны хүүхдэд энэ хөдөлгөөн нь ядарсан, сэтгэл санааны байдал таагүй буйг тус тус илэрхийлнэ.
  • Толгойгоо хэмнэлтэйгээр савлах. Өөрийгөө тайвшруулах гэсэн биеийн хэл бөгөөд хүүхэд унтмаар байгаа үедээ эсвэл танихгүй хүмүүсийн дунд байхдаа ийм хөдөлгөөнийг гаргадаг.
  • Чихнээсээ барьж авах. Ихэнх тохиолдолд хүүхэд чихнээсээ барьж татаж авах нь өөрийнхөө бие эрхтнүүдтэй танилцаж байгаа шинж тэмдэг гэж үздэг. Харин уйлагнаад байн байн чихээ татаж бариад байвал заавал эмчид хандах шаардлагатайг анхаараарай.
  • Гараа атгах. Өлсөлтийн шинж тэмдэг. Энэ шинж тэмдгийг ажигласан даруйдаа хүүхдээ хооллох юм бол өлссөнөөс болж уйлахыг урьдчилан болиулж болох юм.
  • Хөлөө жийх. Колик буюу гэдэс хийгээр дүүрч цанхайснаас үүдэлтэй өвдөлтийн үед энэ шинж тэмдэг илэрнэ. Энэ нь хүүхэд өвчнөө намдаахыг хүсэж буй илрэл юм.
  • Огцом гараа сарвайлгах. Энэ нь хүүхэд ямар нэгэн зүйлээс айж, цочсоныг илтгэх шинж тэмдэг. Гэнэтийн чанга чимээ, огцом тод гэрэл зэрэг нь хүүхдийг тавгүйтүүлдэг бөгөөд энэ үед хүүхдээ гар дээрээ аваад тайвшруулах шаардлагатай.

 

 

Хүүхдийн эмч нар эцэг эхчүүдийг аль болох хүүхэдтэйгээ ярьж, харьцаж байхыг зөвлөдөг хэдийгээр таны хүүхэд ойлгохгүй байсан ч ойр тойрны зүйлсийг нь тайлбарлаж өгч ярьж байх хэрэгтэй гэнэ. Энэ нь түүнийг  дуу авиа, дохио зангаагаар хайртай хүмүүстэйгээ хурдан холбоо тогтоож, илүү сайн хөгжихөд тусална.

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.