LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Манай гэрийнхэн С витаминыг зөв хэрэглэснээр олон асуудлаас ангижарч чаддаг

Байгаль эх бидэнд энэ амин дэмний олдоцыг харамгүй хайрласныг нэг нь С амин дэм. Олон ач тус, үр нөлөөг үзүүлдгийн хамгийн чухал чанар нь дархлааны системийг сайжруулж, өвчилсөн биеийг хурдан эмчлэгдэхэд оршдог. Дээр нь нэмээд: С амин дэмийн бидний бие, гоо сайханд үзүүлдэг гайхалтай 11 ач тус:

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Үрэвслийг намдаана

Стрессийг буруулна

Чийг бам өвчнөөс сэргийлнэ

Дархлааг нэмэгдүүлнэ

Чихрийн шижингийн буурлалтад нөлөөлнө

Үсний эрүүл ургалтыг дэмжинэ

Үсний хагийг арилгана

Зүрх судасны эмгэг, хорт хавдраас сэргийлнэ

Сэтгэл санааг дэмжинэ

С амин дэм дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Буйл үрэвсэж цус гарах
  • Буйлны дээд хэсэгт идээрхэг юм гарах
  • Дархлаа суларч, эрч хүчгүй болох
  • Үс, арьс хуурайшиж гэмтэх
  • Үе мөчний үрэвсэл нэмэгдэх
  • Хамраас цус гарах
  • Өвчинд өртөмтгий болох

Өдөрт хүний биед шаардагдах C амин дэмийн тун ямар байдаг вэ?

Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн 6% үүнээс оюутнууд, тамхи татдаг хүмүүс С амин дэмийн дутагдалд хамгийн их өртдөг байна. 90-100мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана. 200мг-аас дээш тунгаар өдөрт хэрэгдэхэд ямар нэг сөрөг болон эерэг нөлөө үзүүлддэггүй.

  • Эрэгтэй хүн өдөрт 90 мг
  • Эмэгтэй хүн өдөрт 75 мг
  • Жирэмсэн эмэгтэй өдөрт 85 мг
  • Хөхүүл ээжүүд өдөрт 120 мг тунтай тэнцэх амин дэмийг авах ёстой байдаг байна. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх дээд тун 2,000 мг-ыг хэрэглэж болдог байх нь.

С амин дэмийг өөртөө агуулдаг хүнсүүд:

Сүү цагаан идээ, айраг, өрөм, бяслаг, гурил, гурилан бүтээгдэхүүнүүдэд С амин дэм огтхон ч агуулагддаггүй. Харин жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд ихээр агуулагддаг учраас хүн өдрийн наад захын хэрэгцээгээр жимс ногооноос авах боломжтой байдаг. Нохойн хошуу, чацарганад С амин дэмийн агууламж хамгийн өндөр. 100 гр чацаргана 700 мг витамин с агуулна гээд боддоо. Мөн:

• Улаан ногоон чинжүү
• Гүзээлзгэнэ
• Ногоон навчит ургамалууд
• Киви
• Броколли
• Жүрж
• Цэцэгт байцаа
• Манго
• Лийр

С амин дэм хэрэглэхэд анхаарах зүйлс:

Эмч нарын зөвлөж байгаагаар С амин дэмийг хэтрүүлэн хэрэглэх нь огт хэрэглэхгүй байснаасаа ч илүү хор хөнөөлтэй гэдэг. Хэдий витамин ч гэсэн химийн элемент, эмийн бодис. Нөгөөтэйгүүр, витамин бүр өөрийн гэсэн гаж нөлөөтэй, илрэх шинж тэмдэг нь өөр.

Жишээлбэл витамин С илүүдсэн тохиолдолд шүд хөхрөнө,турна. Антибиотик их хэрэглэвэл уушгинд мөөгөнцөр үүсдэг шиг С витамины илүүдлээс болж бөөрөнд чулуу үүсдэг.

Гэхдээ антибиотикийн буруу хэрэглээнээс үүдсэн гаж нөлөө богино хугацаанд илэрдэг бол витамины илүүдлийн шинж тэмдэг тийм амархан илрэхгүй. Витамин нь антибиотикийг бодвол хүч багатай учраас удаан хугацаанд чихэр идэж байгаа шиг хэрэглэвэл өвчин үүсгэж ч болно.

What's your reaction?

Related Posts

1 of 128

Leave A Reply

Your email address will not be published.