ЗөвлөгөөЭрүүл мэнд

Утасны хамаарал таны хүүхдэд ямар хор уршигтай вэ? Анхаараарай эцэг эхчүүдээ.

Хүүхдийн тархи электрон тоног төхөөрөмжийн нөлөөнд туйлын мэдрэмтгий байдаг. Орчин үед хүүхдүүд ухаалаг утас, компьютер, гаджетыг байнга ашиглах болсон нь хэд хэдэн өвчнүүдийг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн тэргүүн эгнээнд багтаж байна. Тэднээс хамгийн түгээмэл мэдрэлийн ядаргаа, эмгэг, ярихдаа гацах, тэр ч байтугай хөгжлийн хоцрогдолд орох аюултай байх нь.

 

 

Саяхан интернетэд нэгэн мэдээ шуугиан тарьсан нь хүүхэд анх хэлд орохдоо Амазоны дуут туслах буюу (Алекс) хэмээх үгийг анх хэлж хэлд орсон гэнэ. Урьд нь хүүхдүүд аав ээж эсвэл хэн нэгэн дотны хүнийхээ нэрийг ч юм уу хэлж хэлд ордог байсан бол ухаалаг төхөөрөмжүүд бидний хүүхдийн оюун санаанд ингэтэл нөлөөлдөг болохыг харуулсан мэдээлэл байв. Энэ бол маш аюултай зүйл ухаалаг төхөөрөмжүүд таны хүүхдийн эрүүл мэнд, болон хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа болов уу гэж санаа зовниж байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай эцэг эхчүүдээ.

 

Утасны хэрэгцээ.

Хэрвээ бидний хүүхдүүд утас хэрэглэдэггүй бол энэ бүх асуудал байхгүй шүү дээ гэж та бодож байж магадгүй. Бага насны хүүхдүүд анхнаасаа л электрон төхөөрөмж ашиглах зайлшгүй шаардлагатай төрдөггүй гэдгийг санаарай харин бид эцэг эхчүүд өөрсдөө түүний хэрэглээнд сургадаг болохыг та мэдэх үү? Өглөөний кофе цайгаа ууж байхдаа мэдээ үзэх, нийгмийн сүлжээнд зургаа байрлуулах гэж яарах, өдөржингөө найз нөхөдтэйгөө мессежээр харьцан видеоколл хийх гэхчилэн хүүхдийг хүрээлж буй бид энэхүү хэрэгцээг бий болгодог. Хүүхэд анх төрсөн цагаас л утастай танилцдаг гэхэд хилсдэхгүй яагаад гэвэл ээж нь дөнгөж төрсөн үрийнхээ зургыг авч гэр бүл, дотны найз нөхөдрүүгээ илгээх гэж тэр шүү дээ. 

2011 онд (Ipad гарснаас хойш нэг жилийн дараа) Америкийн 2-оос доош насны хүүхдүүдийн ердөө 10% нь ухаалаг гар утас, таблет ашиглаж байсан бол 2013 онд энэ үзүүлэлт дөрөв дахин нэмэгдэж, энэ тоо  тасралтгүй өссөөр байна. Энэ нь аюултай юу? Мэдээж үгүй гэхдээ зөв зохистой хэрэглээ гэдэг дүрмийг баримтлахыг хичээгээрэй.

Ухаалаг утас яагаад донтуулдаг вэ?

Тийм ээ, харамсалтай нь электрон багаж хэрэгслийг ихээр ашигламнаар бидний тархи өөрийгөө хуурч эхлэхэд хүргэдэг. Ухаалаг утас эсвэл компьютерийн тоглоомыг байнгын хэрэглээ болгож ашиглах явцад бидний биед ялгарах допамины хэмжээг ихэсгэдэг. Өөрөөр хэлбэл гаджетыг хэрэглэж байхдаа хүүхэд аз жаргалтай, тайван байдлыг мэдэрдэг.

Дараагийн удаа хүүхэд энэ мэдрэмжийг дахин авахын тулд ахиад л утас, ухаалаг тоног төхөөрөмж рүү яаран гүйх болно. Ингээд явсаар явсаар донтолт үүсэх нь цаг хугацааны асуудал болж хувирна гэдгийг та санаарай.

Шинэ үеийн сэтгэхүй – клип.

Таны хүүхдийн бодол санаа нэг л эмх цэгцгүй, удаан сэтгэн бодож байгаа мэт санагдаж байна уу . Тэгвэл хүүхдээ юу юугүй битгий буруутгаарай. Эхлээд таны хүүхэд дэлгэцийн өмнө хэр их цаг өнгөрөөж байгааг анзаараарай. Ухаалаг төхөөрөмжүүд амьдралыг дэндүү хялбар болгож өгсөн бөгөөд үүнээс болж хүүхэд илүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болон өсөж торнидог.

Орчин үеийн хүүхдүүд төвлөрөх чадамж маш муу болж. 45 минутын хичээл дээр ямар ч хөдөлгөөнгүй суух нь хүртэл тэдэнд уйтгартай санагддаг болсон. Гэхдээ боловсролын систем ч бас үүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна Тухайлбал хэдхэн минутын дотор үзэмжтэй, тод дуу дүрс бүхий материал ашиглаж презентаци маягаар хичээлийг орох нь тэдний сэтгэхүйд тохирсон шинэчлэл болж байгааг ажиглаж болно.

Дэлгэцийн хам шинж.

Электрон дэлгэцийн синдром гэх нэр томьёог анх Америкийн сэтгэцийн эмч Виктория Данкли гаргасан байна. Энэхүү өвчин нь хүүхдийн зан байдал сэтгэл санааны төлөвт нөлөөлдөг гэж үздэг бөгөөд хүүхэд хэт идэвхтэй эсвэл аливаа нэг юманд ямарч  идэвхгүй болох нь ч байдаг байна. Эдгээр шинж тэмдгүүд нь хэт их ухаалаг утасны хэрэглээний дараа илрэх бөгөөд хэт их гэх ангилал хүүхэд бүрийн хувьд харилцан адилгүй. Жишээлбэл зарим хүүхдүүд 20 минут дэлгэц хараад залхдаг бол зарим хүүхдүүд хэдэн цагаар ч хамаагүй дэлгэцийн урд суух нь бий.

Яагаад хүүхэд сайн унтаж чаддаггүй вэ?

 

Ухаалаг тоног төхөөрөмж нь нойр муудах шалтгаанд нөлөөлдөг. Оройдоо хүүхэд унтахдаа дургүйцэж, олон цагаар орондоо тэлчигнэж, ойр ойрхон сэрдэг болдог. Утас болон компютерийн дэлгэцийн гэрэл нь биднийг унтахад тусалдаг мелатониний ялгарлыг түгждэг үүнээс болж хүүхдэд унтах хүсэл огт төрдөггүй байх нь.

 

Хараанд муугаар нөлөөлнө.

 

 

Зарим нэгэн айлд цаасан ном огт байдаггүй үүнийг ойлгож болно. Ухаалаг төхөөрөмжүүд нь байнгын хэрэглээнд байдаг , тоосонд дарагдаж хог болдоггүй мөн тийм ч их зай эзэлдэггүй. Гэвч энэ зуршил нь юунд хүргэж болох вэ?

Нэгдүгээрт бид дээр дурдсан дэлгэцийн гэрэл нь хүүхдийн нойронд муугаар нөлөөлдөг. Харин хоёрдугаарт хүүхдүүд дэлгэц их харснаас болж нүд нь ядран, хараанд нь муугаар нөлөөлж эхэлдэг байна. Мэдээж дэвшилтэт тоног төхөөрөмжийн ачаар энгийн номын цаастай төстэй дэлгэц зохион бүтээгдсэн ч бидний ихэнх нь энгийн мониторын дэлгэц ашигладаг гэдгээ нуугаад юу гэхэв.

Иймээс ямагт хүүхдийнхээ ухаалаг тоног төхөөрөмжийн хэрэглээнд хянамгай байж, эрүүл мэндийг нь нэгдүгээрт тавих нь эцэг эхчүүдийн үүрэг билээ.

 

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.