ЗөвлөгөөЭрүүл мэнд

Та халуурч байвал дараах үйлдлүүдийг хийж яасан ч болохгүй

Халдвартай тэмцэхийн тулд бие мах бодийн температур нэмэгдэж халуурч эхэлдэг. Ихэнхдээ бид үүнийг ойлгодоггүй учир халуунаа буулгахын тулд бушуухан эм хэрэглэчихдэг.

Харин эмээ өвөөгийн зөвлөгөө болох халуун хөнжилдөө ороод халуун цай уугаад хэвтвэл дээрдэнэ гэдэг ойлголт байдлыг улам ч дордуулж мэдэх гэнэ.

Энэ удаад манай сайт хүмүүс өндөр халуунаа буулгахын ямар үйлдэл хийж болохгүй талаар хүргэж байна.

 

1. Өөх тос болон халуун ногоо ихтэй хоол иддэг.

 

Температур 1 градусаар өсөхөд бие махбод дахь бодисын солилцоо хурдасдаг тул маш сайн идэх хэрэгтэй. “Хүнд” хоол (шарсан, халуун ногоотой) энэ үед тохиромжгүй, учир нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд хүндрэл учруулж  бие мах бодь халдварын эсрэг тэмцэхэд саад болдог.

Зөв хооллолт:

  • Бага бага орцоор хооллох.
  • Хоолондоо амархан шингэх хүнсийг сонгох, уураг ихээр агуулсан эрдэслэг мөн витаминаар баялаг хүнс хэрэглэх шаардлагатай (жимс ногоо, ногоогоо чанаж хэрэглэх нь зүйтэй).
  • Аливаа хоол хүнс нь өрөөний хэмд байвал зохино (халааж хэрэглэх шаардлагагүй).

2. Сахар ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг.

 

Биен дэх глюкозын хэмжээ ихсэх нь халдвар авсан эсийг устгах үүрэгтэй цагаан эсийн тоог бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, халууралтаас салахад маш их хугацаа шаардагдана гэсэн үг юм. Хэрвээ чихэрлэг зүйл идмээр санагдаж байвал жимсний төрлийн бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

3. Халуун цай болон кофе уудаг.

 

Өндөр температур нь бие мах бодийг усгүйжүүлдэг тул та маш их уух хэрэгтэй, гэхдээ зөв байдлаар. Халуун цай эсвэл сүү нь биеийн дулааныг өсгөж,температурыг улам нэмэгдүүлдэг. Харин кофены хувьд бүр ч хэрэглэх нь буруу яагаад гэвэл энэхүү ундаа нь биеийг илүү усгүйжүүлдэг.

Зөв үйлдэл:

  • Бүлээн цай ус уух.
  • Хэрэв биеийн халуун 38 °C-аас бага бол халуун цай ууж болох ч хэтрүүлж хэрэглэхгүй байхыг танд сануулж байна.

4. Сүү уудаг.

 

Сүүн бүтээгдэхүүний найрлагад казеины уураг ихээр агуулагддаг бөгөөд өндөр температурын нөлөөн дор илүү нягтралтай болдог. Үүний үр дүнд ходоодонд “резинэн” каш үүсэж ходоодонд шингэхдээ маш хэцүү болдог байна.

Зөв үйлдэл:

  • Сүү уулгүйгээр өөр шингэн зүйл уухыг зөвлөе
  • Биеийн халуун буусны дараа сүү уугаарай

5. Хүүхдээ хөхөөрөө хооллодог.

 

38 хэмээс дээш температурт хөхүүл эхийн сүүнд агуулагдах уураг өтгөрдөг. Энэ нь сүүний амтыг өөрчилж, хүүхэд хөхөө голох магадлалтай. Нэмж дурдахад ийм сүү нь шингэхэд хэцүү бөгөөд зарим үед хүүхдийн тань өтгөнийг хатааж мэднэ.

Зөв үйлдэл:

  • Биеийн халуунаа буулгасны дараа хүүхдээ хөхөөрөө хооллох хэрэгтэй
  • Хэрэв халуун тань буухгүй удвал нэмэлт сүү ашиглаж болно

6. Аспириныг маш ихээр хэрэглэдэг.

 

Аспирин нь температурыг бууруулдаг боловч хэрэв таны цусны даралт их зүрх судасны эмгэгтэй бол эсрэг заалттай байдаг. Ацетилсалицилын хүчил нь 16-аас доош насны хүүхдүүдэд огт хэрэглэхийг зөвлөдөггүй, учир нь энэ нь Reye-ийн синдромыг (элэг, тархины хаванг) өдөөж болно.

Зөв үйлдэл:

  • Нэг ширхэг аспириныг халуун буутлаа ууна
  • Бүр болохгүй өөр халуун бууруулах эмээр сольж хэрэглэж болно жишээ нь парацетамол

7. Парацетамол хэрэглэснийхээ дараа согтууруулах ундаа хэрэглэдэг.

 

Парацетамол нь онолын хувьд аюулгүй, үр дүнтэй боловч гепатотоксик өгөх сөрөг нөлөөтэй, өөрөөр хэлбэл элгэнд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв та дан ганц парацетамолоо 2,3 тунг уухад яах ч үгүй боловч  харин согтууруулах ундаа цуг хэрэглэвэл элгэнд өгөх сөрөг нөлөө 2,3 дахин ихсэж болохыг анхаараарай. Ингэснээр дотор муухайрах, тууралт хэлбэрээр тааламжгүй үр дагавар гарах боломжтой.

Зөв үйлдэл:

  • Парацетамолыг хэрэглэсний дараа этилийн спирт агуулсан унднаас татгалзаарай. Тэр бүү хэл этилийн спирт агуулсан чихрийг эмээ хэрэглэснээс хойш 3-4 цагийн дараа идэхийг зөвлөж байна.

8. Ууранд утдаг.

 

Халуун ус нь цусны эргэлтийг түргэсгэдэг учир биеийн халууныг нэмэх аюултай. Хамрын ханиад хоолой өвдөхөд уураар утах нь тустай байдаг бол халууныг буулгаж чаддаггүй гэдгийг танд сануулъя.

9. Өрөөндөө агаар оруулдаггүй.

 

Хуурай битүү тоостой агаар нь бактери, вирусийг үржихэд таатай орчин үүсгэдэг. Энэ нь ханиалгах, тааламжгүй байдлыг өдөөж болно. Тиймээс та өндөр температуртай халуурч байгаа бол өрөөндөө заавал агаарын солилцоог бий болгох шаардлагатай. Агаарын солилцоо нь өвчтөний байдлыг хөнгөвчлөх төдийгүй гэр бүлийн бусад гишүүд халдвар авахгүй байхад тусалдаг байна.

Зөв үйлдэл:

  • Салхилж шуурахгүй л бол зуны улиралд цонхоо байнга онгорхой байлгах нь зүйтэй
  • Өрөөндөө өдөрт дор хаяж 2 удаа агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Унтахаас өмнө унтсаныхаа дараа (энэ үед халуурч байгаа хүн өөр өрөөнд орох шаардлагатайг анхаараарай).
  • Хэрэв өрөөний тань чийгшил багатай байдаг бол агаар чийгшүүлэгч ашиглахыг санал болгож байна.

10. Хөнжилдөө шургадаг.

 

Бид халуурахдаа бушуухан халуун хөнжилдөө шургаж орон эсвэл дулаан хувцас өмсөөд хэвтчихдэг. Энэ нь температурыг улам ихэсгэж зүрх, судасны ачааллыг нэмэгдүүлдэг. Хэрэв та ийм байдалд удаан хугацаагаар байх юм бол даралт буурч, амьсгал давчдах сөрөг нөлөөтэй.

Зөв үйлдэл:

  • Хөлс амархан шингэхүйц хөнгөн даавуун хувцас өмсөх
  • Биеийн халуун буусан тохиолдолд дулаан халуун хөнжилдөө орж хэвтэхэд хориглох зүйлгүй шүү 🙂

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.